Алимны цууг тогтмол хэрэглэснээр эрүүлээр жин хасдаг


Алимны цууны ашиг тусыг хүмүүс эрт дээр үеэс олж мэдэн хоол хүнс, эрүүл мэнддээ ашигласаар ирсэн байдаг. Гэвч Монголчуудын дунд Алимны цууг уксустай андуурах тохиолдол цөөнгүй тулгардаг. Тэгвэл Алимны цуу гэж юу вэ гэсэн асуултад мэргэжилтнүүд дараах  хариултыг өглөө. 

Хоол боловсруулах эрхтэн судлалын эмч Н.Туул: 

Цуу гэхээр яг Монгол хүний сэтгэхүйд уксус, хоол амталдаг цуу гэсэн ойлголт төрөх байх. Гэхдээ алимны цуу нь хоол амталдаг, хэрэглэдэг цуу биш юм. Алимны цууг эмчилгээний, аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх хоёр зорилгоор хэрэглэдэг. Хүний ходоодны хүчил болохоор 7.6 хүчиллэг байдаг. Гэтэл энэ алимны цуу 5 проценттэй бөгөөд 230 грамм усаар шингэлэх юм бол 0.3 процент болно. Энэ 0.3 гэдэг процент нь 7.6-тай харьцуулах юм бол маш бага процент. Тэгэхээр энийг бид эмчилгээний болон өвчнөөс урьдчилан сэргийлэхээр хэрэглэж болно. 

Хүнсний технологич О.Хонгорзул: 

Алим нь шим тэжээлийн бодисоос гадна пехтин, ферментүүд амин хүчлүүд гээд хүний биед зайлшгүй шаардлагатай 20 гаруй нэр төрлийн элементүүдийг өөртөө агуулж байдаг. Тэгэхээр энэ элементүүд нь эсэх процесст алимнаас алимны цуу руу шилждэг гэсэн үг. Алимны цууны органик гэсэн тэмдгийг авахын тулд бүхорж байгаа түүхий эд, материал хэрэглэж байгаа зүйлүүд органик гэсэн шаардлагыг хангасан байх шаардлагатай. Тэгэхээр энийг хийхийн тулд органик алимыг аваад шүүсийг нь шахдаг юм уу, бяцалдаг юм уу тухайн үйлдвэрийнхээ технологийн онцлогоос шалтгаалан үйлдвэрлэдэг гэлээ. 

Тэгвэл Алимны цууг туушдаа хэрэглэснээр ямар ач тустай вэ? 

  • Биеийн жин бууруулна
  • Биеийн дотоод өөх хайлуулна
  • Биеийн хоол шингээх чадварыг дээшлүүлнэ
  • Өтгөн хаталтыг багасгана
  • Цусан дахь сахарын хэмжээг бууруулна
  • Биеийн холестриныг бууруулна
  • Цусны даралтыг тогтворжуулна
  • Цөсний чулуу хайлуулахад туслана
  • Үе мөчний үрэвсэлийг багасгана
  • Хоолойны үрэвсэлийг дарна
  • Биеийн хүчил шүлтийг тэнцвэржүүлнэ

Хэрхэн хэрэглэх вэ?

  • Өглөө, өдөр, орой хоолны дараа гурван удаа ууна. 1-2 хоолны халбага алимны цууг 250-350мл хүйтэн эсвэл бүлээн усанд найруулан ууж болно. Анх удаа ууж үзэж байгаа хүнд уухад эвгүй байвал нэг халбага зөгийн бал холиод уугаад үзээрэй.
  • Алимны цуугаа найруулж уухдаа соруулаар уух нь шүдний пааламг гэмтээхгүй болно

Хориглох зүйлс 

  • Усанд найруулахгүйгээр шууд ууж болохгүй.
  • Ходоодны шархтай бол ууж болохгүй.
  • 13-аас доош хүүхэд ууж болохгүй
  • Уугаад шууд унтаж болохгүй
  • Цууг шууд үнэртэж уушиглаж болохгүй
  • Их хэмжээгээр ууж болохгүй хэмээн заажээ
  • Инсулин тариулж байхад ууж болохгүй

10
angry
1
care
2
haha
17
liked
9
love
11
sad
10
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ирэх 11 дүгээр сард шүлхийн вакциныг гаргахад анхаарч байна 2 цагийн өмнө
Голомт банк “Ажиллахад таатай газар”-аар тав дахь жилдээ дараалан өргөмжлөгдлөө 2 цагийн өмнө
“Дэлхийн хуримтлалын өдөр-2026” аяныг Монгол Улсын хэмжээнд эхлүүллээ 2 цагийн өмнө
ТА ӨВӨЛДӨӨ БЭЛЭН ҮҮ? 6 цагийн өмнө
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь 6 цагийн өмнө
О.Батнайрамдал: Оюу толгойн лицензийн асуудлаар Сангийн сайдад хандана 23 цагийн өмнө
Б.Баярбаатар: Хану гээд галзуу юм "Өнчин охидоор порно хийнэ" гээд яриад сууж байгаа нь аргагүй юм байна Өчигдөр
ШТС-ын ээлж хүлээлцэх цагийг ачааллын бус үед буюу 11:00 цагт болгон өөрчиллөө Өчигдөр
Б.Түвшин: Бүлгийн даргад нэр дэвших хүмүүсээ харж байж нэр дэвших эсэхээ шийднэ Өчигдөр
Г.Дамдинням: Түгээгч жаахан охиныг зодох гээд байхын оронд намайг загна Өчигдөр
Ө.Шижир: Ардчилсан намын бүлгийн даргаар Х.Тэмүүжин гишүүн болоход тохирох хүн Өчигдөр
“Нийгмийн дайсан” МУСК, Казахстанчуудыг шуугиулж байна Өчигдөр
Томуугийн дархлаажуулалтыг энэ сарын 15 хүртэл үргэлжилнэ Өчигдөр
“Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийн 2026 оны шилдэг 100 оюутан тодорлоо Өчигдөр
Хөлбөмбөгийн цэнгэлдэх хүрээлэн байгуулахад FIFA-тай хамтарна Өчигдөр
Бага бүлгийн багш: Заримдаа ус ч уугаагүй, 00 ч орж амжаагүй байдаг Өчигдөр
Нийт нутгаар хур тунадас орохгүй Өчигдөр
Н.Ундрал: Сайн аав, сайн нөхөр байхыг хичээдэг 2026/10/04
​Залуус нэгдэж, “РЕФОРМ” клуб байгуулжээ 2026/10/04
ОУХМ П.Мөрөн Дэлхийн аварга боллоо 2026/10/04