Нийт нутгийн 30 гаруй хувьд цасан бүрхүүл тогтжээ


Монгол орны нийт нутгийн 12 хувьд цасан бүрхүүл тогтоод байв. Харин энэ сарын 18-20-ны өдрүүдэд орсон цасны дараагаар нийт нутгийн 30.64 хувьд цасан бүрхүүл тогтсон байна.

Цасны зузаан: Өнөө өглөөний өртөө, харуулын цасны зузааны мэдээгээр Баян-Өлгийн баруун, Увс, Хөвсгөл, Баянхонгор, Өвөрхангай, Сүхбаатарын хойд, Ховд, Архангайн өмнөд, Говь-Алтайн зүүн хэсэг, Завхан, Булган, Сэлэнгийн зарим газраар, Төв, Хэнтий, Дорнодын ихэнх нутгаар 0.0-29.0 см цасан бүрхүүл тогтсон байна. Үүнээс хамгийн их нь Багануурт 29.0 см, Төв аймгийн Эрдэнэд 21.0 см, Мөнгөнморьтод 19.0 см, Тэрэлж, Хэнтийн Цэнхэрмандалд 16.0 см, Жаргалтхаан, Хөвсгөлийн Цагаан-Үүрт 14.0 см, бусад нутгаар 0.0-13.0 см цасан бүрхүүл тогтжээ.

Хур тунадас: Энэ сарын 16-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 17,21-нд Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 18-нд баруун, зүүн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 19-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 20-нд Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Увс нуурын хотгор, Халх голын хөндийгөөр цас орсон байна. Үүнээс 7 хоногийн нийлбэрээр хамгийн их нь Увсын Тэс 17.0 мм, Сагил, Завханы Баянтэсэд 6.0 мм, бусад нутгаар 0.0-4.0 мм орсон байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ирэх 11 дүгээр сард шүлхийн вакциныг гаргахад анхаарч байна 2 цагийн өмнө
Голомт банк “Ажиллахад таатай газар”-аар тав дахь жилдээ дараалан өргөмжлөгдлөө 2 цагийн өмнө
“Дэлхийн хуримтлалын өдөр-2026” аяныг Монгол Улсын хэмжээнд эхлүүллээ 2 цагийн өмнө
ТА ӨВӨЛДӨӨ БЭЛЭН ҮҮ? 6 цагийн өмнө
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь 6 цагийн өмнө
О.Батнайрамдал: Оюу толгойн лицензийн асуудлаар Сангийн сайдад хандана 23 цагийн өмнө
Б.Баярбаатар: Хану гээд галзуу юм "Өнчин охидоор порно хийнэ" гээд яриад сууж байгаа нь аргагүй юм байна Өчигдөр
ШТС-ын ээлж хүлээлцэх цагийг ачааллын бус үед буюу 11:00 цагт болгон өөрчиллөө Өчигдөр
Б.Түвшин: Бүлгийн даргад нэр дэвших хүмүүсээ харж байж нэр дэвших эсэхээ шийднэ Өчигдөр
Г.Дамдинням: Түгээгч жаахан охиныг зодох гээд байхын оронд намайг загна Өчигдөр
Ө.Шижир: Ардчилсан намын бүлгийн даргаар Х.Тэмүүжин гишүүн болоход тохирох хүн Өчигдөр
“Нийгмийн дайсан” МУСК, Казахстанчуудыг шуугиулж байна Өчигдөр
Томуугийн дархлаажуулалтыг энэ сарын 15 хүртэл үргэлжилнэ Өчигдөр
“Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийн 2026 оны шилдэг 100 оюутан тодорлоо Өчигдөр
Хөлбөмбөгийн цэнгэлдэх хүрээлэн байгуулахад FIFA-тай хамтарна Өчигдөр
Бага бүлгийн багш: Заримдаа ус ч уугаагүй, 00 ч орж амжаагүй байдаг Өчигдөр
Нийт нутгаар хур тунадас орохгүй Өчигдөр
Н.Ундрал: Сайн аав, сайн нөхөр байхыг хичээдэг 2026/10/04
​Залуус нэгдэж, “РЕФОРМ” клуб байгуулжээ 2026/10/04
ОУХМ П.Мөрөн Дэлхийн аварга боллоо 2026/10/04