Б.Ганхуягийн ажлыг авах гэсэн зориудын улстөржилт байсан уу?


Саяхан Эрдэнэс Тавантолгой ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуягийг чөлөөлж, оронд нь ЗГ-аас Бүрэн эрхт төлөөлөгч томилсон. Үүний өмнөхөн зарим сайд нар, УИХ-ын гишүүдийн зүгээс “Эрдэнэс Тавантолгой ХЗ нь нууцаар хэдэн их наядаар хэмжигдэх оффтейк гэрээ байгуулсан, 3,4 их наядын өртэй, 84 нууц гэрээтэй гэхчлэн мэдээллийг өгч байв.Энэ нь хэвлэл сошиалаар нэлээд тарсан юм.

Харин үүний дараа Б.Ганхуяг ярилцлага өгөхдөө “Дөрвөн  оффтейк гэрээ бүгд ҮАБЗ болон ЗГ, салбарын яам, ТУЗ гэхчлэн дээд байгууллагуудын шийдвэр, чиглэлтэй. 2 гэрээг ЗГ-ын шийдвэрээр төрийн нууцад авснаас биш ЭТТ нуугаагүй. Өөр нууц гэрээ байхгүй, арилжааны гэрээнүүд бүгд ил тод. Сайт дээр гэрээний дугаар, компаний нэр ус бүгд байгаа” гэсэн тайлбар хийсэн.
Тэгвэл Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат өнөөдөр мэдээлэл хийж, Эрдэнэс Тавантолгойн уурхайн ачилтын явцыг сайтдаа ил тод болгосноо мэдээллээ. Тэрбээр энэ үерээ нөгөө шуугиулаад байсан дөрвөн оффтейк гэрээ гэгчийг мөн тайлбарлахдаа,  “Б.Ганхуяийн хэлж байсныг давтлаа. Тэрбээр “Тавантолгой Гашуунсухайтын төмөр зам, Богд хан төмөр зам, Нүүр баяжуулах үйлдвэр, Нефтийн үйлдвэрийн газрын тос дамжуулах хоолой гэсэн төслийг санхүүжлэхээр 4 оффтейк гэрээ байгуулсан, хоёрыг нь улсын нууцад авсан. Энэ гэрээнүүдийг үргэлжүүлж, төслүүдийг дуусгах нь зөв гэж үзэж байна” гэсэн юм.

Мөн Бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат мөн урьдчилгаа төлбөр авсан гэрээ болон арилжааны гэрээнүүдийн талаар мэдээлэл өгсөн. Дөрвөн том худалдан авагчтай урьдчилгаа төлбөр авч гэрээ байгуулсан,үүнийг хийхдээ ТУЗ-өөсөө чиглэл авч байгуулдаг юм байна. Бусад нь 10 мянган тонноос дээших коксжих болон эрчим хүчний нүүрс борлуулах гэрээ. Энэ гэрээнүүдийн жагсаалт сайтад нь ил байгааг БЭТ Ж.Ганбат хэллээ.

Өнөөдрийн Ж.Ганбатын мэдээллээс үзвэл болохоо байчихсан, хэдэн их наядаар хэмжигдэх гэрээ нууцаар хийчихсэн гэсэн Ч.Хүрэлбаатар сайд тэргүүтний яриад байсан зүйл худал болж таарч байна. Магадгүй МАН-ын дараагийн ээлж хоолондоо орох, Б.Ганхуягийн ажлыг авах гэсэн зориудын улс төржилт байсан бололтой.







6
angry
0
care
2
haha
1
liked
0
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ирэх 11 дүгээр сард шүлхийн вакциныг гаргахад анхаарч байна 7 цагийн өмнө
Голомт банк “Ажиллахад таатай газар”-аар тав дахь жилдээ дараалан өргөмжлөгдлөө 7 цагийн өмнө
“Дэлхийн хуримтлалын өдөр-2026” аяныг Монгол Улсын хэмжээнд эхлүүллээ 7 цагийн өмнө
ТА ӨВӨЛДӨӨ БЭЛЭН ҮҮ? 11 цагийн өмнө
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь 11 цагийн өмнө
О.Батнайрамдал: Оюу толгойн лицензийн асуудлаар Сангийн сайдад хандана Өчигдөр
Б.Баярбаатар: Хану гээд галзуу юм "Өнчин охидоор порно хийнэ" гээд яриад сууж байгаа нь аргагүй юм байна Өчигдөр
ШТС-ын ээлж хүлээлцэх цагийг ачааллын бус үед буюу 11:00 цагт болгон өөрчиллөө Өчигдөр
Б.Түвшин: Бүлгийн даргад нэр дэвших хүмүүсээ харж байж нэр дэвших эсэхээ шийднэ Өчигдөр
Г.Дамдинням: Түгээгч жаахан охиныг зодох гээд байхын оронд намайг загна Өчигдөр
Ө.Шижир: Ардчилсан намын бүлгийн даргаар Х.Тэмүүжин гишүүн болоход тохирох хүн Өчигдөр
“Нийгмийн дайсан” МУСК, Казахстанчуудыг шуугиулж байна Өчигдөр
Томуугийн дархлаажуулалтыг энэ сарын 15 хүртэл үргэлжилнэ Өчигдөр
“Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийн 2026 оны шилдэг 100 оюутан тодорлоо Өчигдөр
Хөлбөмбөгийн цэнгэлдэх хүрээлэн байгуулахад FIFA-тай хамтарна Өчигдөр
Бага бүлгийн багш: Заримдаа ус ч уугаагүй, 00 ч орж амжаагүй байдаг Өчигдөр
Нийт нутгаар хур тунадас орохгүй Өчигдөр
Н.Ундрал: Сайн аав, сайн нөхөр байхыг хичээдэг 2026/10/04
​Залуус нэгдэж, “РЕФОРМ” клуб байгуулжээ 2026/10/04
ОУХМ П.Мөрөн Дэлхийн аварга боллоо 2026/10/04