Улаанбаатар гурил эрүүл мэндийн гурилуудаар төрлөө нэмлээ


Улаанбаатар гурил брэнд 2018 оноос хойш эрүүл мэндэд тустай, эслэг хамгийн ихээр агуулсан эрүүл мэндийн гурилуудыг хэрэглэгчдэдээ хүргэж байна. Өнгөрсөн хугацаанд Эрүүл мэндийн гурил, Бүхэл үрийн гурил, Овьёостой гурилуудыг худалдаанд гаргасан бол шинэ төрлийн Хүнсний хивэгтэй гурилыг худалдаанд гаргалаа.

Эслэг нь үр тарианы төрлийн ургамал тэр дундаа улаан буудайн хальсанд хамгийн их агуулагддаг. Энэхүү эрүүл мэндийн 4 төрлийн гурилуудын улаан буудайг хальстай нь тээрэмдэн Улаанбаатар 1 болон 2-р гурилуудтай зохистой хэмжээгээр хольж үйлдвэрлэсэн. Ингэснээр хальсан дахь эслэгийг ялгалгүйгээр гурил болгосноор 100гр дахь эслэгийн хэмжээ 8-10гр агуулагдсан.

Насанд хүрсэн хүн хоногт 25гр эслэг хэрэглэх шаардлагатай байдаг ба та эслэгээр баялаг хүнсийг өдөр тутмын хэрэглээндээ хэрэглэж дадаарай.            

Эслэгийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл, зөвлөмжийг эндээс үзээрэй:  

https://www.facebook.com/ulaanbaatarflour/videos/1466726543833422

Эрүүл мэндийн гурилуудын давуу талууд

Хүнсний хивэгтэй гурил

Хүнсний хивгийг улаан буудайн 1 болон 2 дугаар гурилтай хольж үйлдвэрлэсэн. Өдөр тутмын хоол болон эмчилгээ сувиллын зориулалтаар өдөр бүр хэрэглэхэд тохиромжтой.

Бүтээгдэхүүний ашигт чанар:

  • Нарийн болон бүдүүн шулуун гэдэсний хавдраас урьдчилан сэргийлж гэдэсний ханыг цэвэрлэнэ.
  • Бодисын солилцоог эрчимтэй сайжруулж дотор хорыг гадагшлуулна.
  • Нүүрс усны хэмжээг барьж, нойр булчирхайн үйл ажиллагааг дэмжин цусан дахь инсулины хэмжээг тогтвортой болгодог.
  • Эслэгийн хэмжээ өндөр
  • Тэжээллэг чанар өндөр
  • Цавуулгийн агууламж бага

Бүхэл үрийн гурил

Бүхэл үрийн гурил нь улаан буудайг хальстай нь тээрэмдэж үйлдвэрлэсэн ширхэгтэй бүтээгдэхүүн юм. Өдөр тутмын хоол болон эмчилгээ сувиллын зориулалтаар өдөр бүр хэрэглэхэд тохиромжтой.

Бүтээгдэхүүний ашигт чанар: 

  • Гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн сайжруулан таргалалтаас урьдчилан сэргийлнэ.
  • Эслэгийн хэмжээ өндөр
  • Тэжээллэг чанар өндөр
  • Цавуулгийн агууламж бага

Эрүүл мэндийн гурил

Эрүүл мэндийн гурилын улаан буудайг тээрэмдэж хүнсний хивэг 2 дугаар гурилыг хольж үйлдвэрлэсэн. Өдөр тутмын хоол болон эмчилгээ сувиллын зориулалтаар өдөр бүр хэрэглэхэд тохиромжтой.

Бүтээгдэхүүний ашигт чанар:

  • Чихрийн шижин өвчний үед хэрэглэхэд зориулагдсан
  • B, PP төрлийн витаминаар баялаг
  • Эрдэс амин дэм өндөртэй
  • Ширхэгжилттэй
  • Цавуулгийн агууламж бага

Овьёостой гурил

Овьёостой гурил нь овьёосны үрийг тээрэмдэн 1-р гурилтай зохистой хэмжээгээр хольж үйлдвэрлэсэн. Эрүүл хооллолтын хэв маягийг эрхэмлэдэг бүх насны хүмүүсийн өдөр тутмын хэрэглээнд зориулагдсан.

Бүтээгдэхүүний ашигт чанар:

  • Эслэгийн агууламж өндөр  
  • Кальци, В төрлийн витаминаар баялаг
  • Цавуулгийн агууламж бага

Улаанбаатар гурил брэндийн Эрүүл мэндийн 4 нэр төрлийн гурилаар хийж болох эрүүл байх энгийн жоруудыг танд хүргэж байна:

https://www.facebook.com/ulaanbaatarflour/videos/1626411344427643

Эрүүл хэрэглээ, зөв амьдралын дадал, зохистой хооллолт, дасгал хөдөлгөөн бол хотжилт нэмэгдэж, технологийн хэрэглээ өссөн завгүй амьдралын хэв маягтай болсон бид бүхэнд хамгийн чухал бөгөөд анхаарах сэдвүүдийн нэг билээ. Энэхүү хэрэглэгчийн зан төлөвийн өөрчлөлтийг даган бүтээгдэхүүний хөгжүүлэлтэд эрүүл, зохистой хэрэглээнд тохирсон бүтээгдэхүүнүүдийг Улаан Баатар гурил брэнд шинээр гаргасаар байна.

Эрүүл байх энгийн жор Улаанбаатар гурил

 


0
angry
0
care
0
haha
1
liked
1
love
1
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ирэх 11 дүгээр сард шүлхийн вакциныг гаргахад анхаарч байна 12 цагийн өмнө
Голомт банк “Ажиллахад таатай газар”-аар тав дахь жилдээ дараалан өргөмжлөгдлөө 12 цагийн өмнө
“Дэлхийн хуримтлалын өдөр-2026” аяныг Монгол Улсын хэмжээнд эхлүүллээ 12 цагийн өмнө
ТА ӨВӨЛДӨӨ БЭЛЭН ҮҮ? 16 цагийн өмнө
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь 16 цагийн өмнө
О.Батнайрамдал: Оюу толгойн лицензийн асуудлаар Сангийн сайдад хандана Өчигдөр
Б.Баярбаатар: Хану гээд галзуу юм "Өнчин охидоор порно хийнэ" гээд яриад сууж байгаа нь аргагүй юм байна Өчигдөр
ШТС-ын ээлж хүлээлцэх цагийг ачааллын бус үед буюу 11:00 цагт болгон өөрчиллөө Өчигдөр
Б.Түвшин: Бүлгийн даргад нэр дэвших хүмүүсээ харж байж нэр дэвших эсэхээ шийднэ Өчигдөр
Г.Дамдинням: Түгээгч жаахан охиныг зодох гээд байхын оронд намайг загна Өчигдөр
Ө.Шижир: Ардчилсан намын бүлгийн даргаар Х.Тэмүүжин гишүүн болоход тохирох хүн Өчигдөр
“Нийгмийн дайсан” МУСК, Казахстанчуудыг шуугиулж байна Өчигдөр
Томуугийн дархлаажуулалтыг энэ сарын 15 хүртэл үргэлжилнэ Өчигдөр
“Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийн 2026 оны шилдэг 100 оюутан тодорлоо Өчигдөр
Хөлбөмбөгийн цэнгэлдэх хүрээлэн байгуулахад FIFA-тай хамтарна Өчигдөр
Бага бүлгийн багш: Заримдаа ус ч уугаагүй, 00 ч орж амжаагүй байдаг Өчигдөр
Нийт нутгаар хур тунадас орохгүй Өчигдөр
Н.Ундрал: Сайн аав, сайн нөхөр байхыг хичээдэг 2026/10/04
​Залуус нэгдэж, “РЕФОРМ” клуб байгуулжээ 2026/10/04
ОУХМ П.Мөрөн Дэлхийн аварга боллоо 2026/10/04