Голомт банк Монголын Оюутны сагсан бөмбөгийн холбоотой хамтран ажиллана


Голомт банк Монголын Оюутны сагсан бөмбөгийн холбоотой хамтран ажиллах гэрээ байгуулж, гарын үсэг зурлаа. Урлаг, спортоор дамжуулан хүүхэд, залууст зөв төлөвшил, хүмүүжил олгохыг Голомт банк үргэлж дэмжсээр ирсэн бөгөөд энэ удаа хамтын ажиллагааны хүрээнд 2022-2023 онд их, дээд сургуулиудын дунд зохион байгуулах сагсан бөмбөгийн тэмцээнүүдийг ивээн тэтгэж, албан ёсны хамтрагчаар ажиллах юм. Бид 18-22 насны хүүхэд, залууст зориулан гаргасан, олон улсын эрхтэй, NFC технологийн “The color” карт болон дижитал хэтэвч “Сошиал пэй” үйлчилгээгээрээ дамжуулан спортод хайртай оюутан залуусаа ивээн тэтгэж, тодорхой хөнгөлөлт, урамшуулал бүхий үйлчилгээ үзүүлэх болно. 

Мөн сурлага, спортын амжилтаараа шалгарсан 2 оюутныг тодруулж, Голомт банкны нэрэмжит “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр-2022”-ийн хүрээнд сургалтын тэтгэлэг олгоно гэдгийг дуулгахад таатай байна. Голомт банкнаас нийгмийн хариуцлагын хүрээнд 18 дахь жилдээ хэрэгжүүлж буй энэхүү тэтгэлэгт хөтөлбөрт  дотоодын их, дээд сургуулиудын 3, 4 дүгээр курсийн оюутнууд мэргэжил харгалзахгүй оролцох боломжтой бөгөөд шалгарсан оюутнуудад мэргэжлийн болон хувь хүний ур чадварыг хөгжүүлэх сургалт, дадлага, цагийн ажил хийх, цаашлаад Голомт банканд тогтвортой ажлын байртай болох боломж олгодгоороо давуу талтай юм. 
Талууд хамтын ажиллагааны гэрээний хүрээнд тамирчин оюутнуудад санхүүгийн боловсрол олгох цуврал сургалт, лекцийг мөн зохион байгуулахаар төлөвлөж байна. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ирэх 11 дүгээр сард шүлхийн вакциныг гаргахад анхаарч байна 18 цагийн өмнө
Голомт банк “Ажиллахад таатай газар”-аар тав дахь жилдээ дараалан өргөмжлөгдлөө 18 цагийн өмнө
“Дэлхийн хуримтлалын өдөр-2026” аяныг Монгол Улсын хэмжээнд эхлүүллээ 18 цагийн өмнө
ТА ӨВӨЛДӨӨ БЭЛЭН ҮҮ? 23 цагийн өмнө
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь 23 цагийн өмнө
О.Батнайрамдал: Оюу толгойн лицензийн асуудлаар Сангийн сайдад хандана Өчигдөр
Б.Баярбаатар: Хану гээд галзуу юм "Өнчин охидоор порно хийнэ" гээд яриад сууж байгаа нь аргагүй юм байна Өчигдөр
ШТС-ын ээлж хүлээлцэх цагийг ачааллын бус үед буюу 11:00 цагт болгон өөрчиллөө Өчигдөр
Б.Түвшин: Бүлгийн даргад нэр дэвших хүмүүсээ харж байж нэр дэвших эсэхээ шийднэ Өчигдөр
Г.Дамдинням: Түгээгч жаахан охиныг зодох гээд байхын оронд намайг загна Өчигдөр
Ө.Шижир: Ардчилсан намын бүлгийн даргаар Х.Тэмүүжин гишүүн болоход тохирох хүн Өчигдөр
“Нийгмийн дайсан” МУСК, Казахстанчуудыг шуугиулж байна Өчигдөр
Томуугийн дархлаажуулалтыг энэ сарын 15 хүртэл үргэлжилнэ Өчигдөр
“Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийн 2026 оны шилдэг 100 оюутан тодорлоо Өчигдөр
Хөлбөмбөгийн цэнгэлдэх хүрээлэн байгуулахад FIFA-тай хамтарна Өчигдөр
Бага бүлгийн багш: Заримдаа ус ч уугаагүй, 00 ч орж амжаагүй байдаг Өчигдөр
Нийт нутгаар хур тунадас орохгүй 2026/10/05
Н.Ундрал: Сайн аав, сайн нөхөр байхыг хичээдэг 2026/10/04
​Залуус нэгдэж, “РЕФОРМ” клуб байгуулжээ 2026/10/04
ОУХМ П.Мөрөн Дэлхийн аварга боллоо 2026/10/04