Төрийн банкны Гялсбанк урамшуулалт аяны 5 дахь iPhone13 утасны эзэн тодорлоо


Төрийн банкнаас Таны алтан цагийг хэмнэж, банканд очилгүйгээр санхүүгийн үйлчилгээг гар утсаараа авах боломжтой “Гялсбанк” үйлчилгээндээ урамшуулалт аяныг 2022 оны тавдугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 2022 оны арванхоёрдугаар сарын 31-нийг дуустал зарласан. Уг аяны хүрээнд харилцагч Гялсбанк үйлчилгээг ашиглан гүйлгээ хийх, зээл авах, хэрэглээний төлбөр, торгууль, татвар төлөх зэргээр сард зургаагаас дээш гүйлгээ хийснээр энэхүү урамшуулалт аянд хамрагдаж, iPhone13 гар утасны эзэн болох боломжтой юм.

Аяны хүрээнд Гялсбанк үйлчилгээг ашиглан 9 дүгээр сард зургаагаас дээш гүйлгээ хийсэн харилцагчдын дундаас 5 дахь удаагийн урамшууллын эзнээр Нийслэлийн тэргүүний 88-р сургуулийн ахлах ангийн сурагч Э.Сод-Эрдэнэ тодорч, урамшууллаа гардан авлаа.

Төрийн банк нь Гялсбанк үйлчилгээгээ илүү сайжруулан хөгжүүлсээр байгаа бөгөөд банк дотор болон банк хооронд гүйлгээ хийх, хэрэглээний төлбөр, торгууль, татвараа төлөхийн зэрэгцээ 3 сая төгрөг хүртэл Гялс зээл авах, картгүйгээр АТМ-ээс бэлэн мөнгө авах, карт захиалах, цаг агаарын онц ноцтой үзэгдлийн мэдээ, мэдээллийг цаг алдалгүй авах зэрэг шинэ боломжуудыг нэвтрүүлсэн билээ.

Төрийн банкны Гялсбанкны урамшуулалт аян 2022 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийг дуустал явагдах тул та Гялсбанкаа хэрэглэж, өөрийн цаг заваа хэмнэхээс гадна урамшуулалдаа  хамрагдаарай.

 

Төрийн банк – Эрсдэлгүй ирээдүйн баталгаа


0
angry
0
care
0
haha
0
liked
1
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ирэх 11 дүгээр сард шүлхийн вакциныг гаргахад анхаарч байна 19 цагийн өмнө
Голомт банк “Ажиллахад таатай газар”-аар тав дахь жилдээ дараалан өргөмжлөгдлөө 19 цагийн өмнө
“Дэлхийн хуримтлалын өдөр-2026” аяныг Монгол Улсын хэмжээнд эхлүүллээ 19 цагийн өмнө
ТА ӨВӨЛДӨӨ БЭЛЭН ҮҮ? 23 цагийн өмнө
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь 23 цагийн өмнө
О.Батнайрамдал: Оюу толгойн лицензийн асуудлаар Сангийн сайдад хандана Өчигдөр
Б.Баярбаатар: Хану гээд галзуу юм "Өнчин охидоор порно хийнэ" гээд яриад сууж байгаа нь аргагүй юм байна Өчигдөр
ШТС-ын ээлж хүлээлцэх цагийг ачааллын бус үед буюу 11:00 цагт болгон өөрчиллөө Өчигдөр
Б.Түвшин: Бүлгийн даргад нэр дэвших хүмүүсээ харж байж нэр дэвших эсэхээ шийднэ Өчигдөр
Г.Дамдинням: Түгээгч жаахан охиныг зодох гээд байхын оронд намайг загна Өчигдөр
Ө.Шижир: Ардчилсан намын бүлгийн даргаар Х.Тэмүүжин гишүүн болоход тохирох хүн Өчигдөр
“Нийгмийн дайсан” МУСК, Казахстанчуудыг шуугиулж байна Өчигдөр
Томуугийн дархлаажуулалтыг энэ сарын 15 хүртэл үргэлжилнэ Өчигдөр
“Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийн 2026 оны шилдэг 100 оюутан тодорлоо Өчигдөр
Хөлбөмбөгийн цэнгэлдэх хүрээлэн байгуулахад FIFA-тай хамтарна Өчигдөр
Бага бүлгийн багш: Заримдаа ус ч уугаагүй, 00 ч орж амжаагүй байдаг 2026/10/05
Нийт нутгаар хур тунадас орохгүй 2026/10/05
Н.Ундрал: Сайн аав, сайн нөхөр байхыг хичээдэг 2026/10/04
​Залуус нэгдэж, “РЕФОРМ” клуб байгуулжээ 2026/10/04
ОУХМ П.Мөрөн Дэлхийн аварга боллоо 2026/10/04