Г.Баасан, А.Батдорж нарыг нууцад хамаарах баримт задруулсан гэж шалгах бололтой


Шүүхийн ерөнхий зөвлөл өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт ээлжит хуралдаанаа хийж нэр бүхий өмгөөлөгч нарыг шүүгчийн хараат бус байдалд халдсан шинжтэй үйлдэл гаргасан гэж үзэж хариуцлага тооцуулахаар болжээ.

Бидэнд олдсон мэдээллээр гадаадын тагнуулын байгууллагатай хамтран ажилласан гэм буруутай нь шүүхээр тогтоогдож 10 жил хорих ял шийтгүүлсэн Ч.Мөнхбаярын өмгөөлөгч Г.Баасан, А.Батдорж нарыг шүүгчийн хараат бус байдалд нөлөөлсөн гэж үзэж буй аж.

Тодруулбал, тэд нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хурлын дараа хэргийг хянан шийдвэрлэсэн шүүгч нарын талаар Хятадын талд ажилласан гэх мэт мэдээлэл бэлтгэж фэйсбүүкт цацсан нь ийнхүү ШЕЗ-ийнхөн шийдвэр гаргахад хүргэсэн гэнэ. Шүүхийн тухай хуулийн 73.3-т “Шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдалд халдсан, алдагдуулсан шинжтэй үйл ажиллагаа явуулсан, шүүгчийн эрх ашгийг зөрчсөн тохиолдолд Ерөнхий зөвлөл даруй хуралдаж, дээрх шийдвэр, үйл ажиллагаанаас урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, хамгаалахад зайлшгүй шаардлагатай арга хэмжээг хуульд заасны дагуу хүсэлт, гомдол, нэхэмжлэл, мэдэгдэл гаргах зэрэг хэлбэрээр авч хэрэгжүүлнэ” гэж заасны дагуу ШЕЗ уг шийдвэрийг гаргаж, Монголын өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хороонд гомдол хүргүүлэхээр болжээ. Мөн нэр бүхий шүүгчээс хөтөлсөн нөлөөллийн мэдүүлгийг ч хэлэлцээд түүнд дурдсан үйлдлийг гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй, эсэхийг шалган шийдвэрлүүлэхээр цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байна. Түүнчлэн өмгөөлөгч Г.Баасан, А.Батдорж нар удаа дараа хэвлэлийн бага хурал хийж, нууцад хамаарах эрүүгийн хэргийн мөрдөн байцаалтын мэдээлэл, баримтыг задруулсан гэх үндэслэлээр тагнуулын байгууллага шалгахаар болсныг ч баттай эх сурвалжууд мэдээлэв.


Эх сурвалж: livetv.mn


1
angry
0
care
2
haha
11
liked
0
love
1
sad
2
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ирэх 11 дүгээр сард шүлхийн вакциныг гаргахад анхаарч байна 19 цагийн өмнө
Голомт банк “Ажиллахад таатай газар”-аар тав дахь жилдээ дараалан өргөмжлөгдлөө 19 цагийн өмнө
“Дэлхийн хуримтлалын өдөр-2026” аяныг Монгол Улсын хэмжээнд эхлүүллээ 19 цагийн өмнө
ТА ӨВӨЛДӨӨ БЭЛЭН ҮҮ? 23 цагийн өмнө
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь 23 цагийн өмнө
О.Батнайрамдал: Оюу толгойн лицензийн асуудлаар Сангийн сайдад хандана Өчигдөр
Б.Баярбаатар: Хану гээд галзуу юм "Өнчин охидоор порно хийнэ" гээд яриад сууж байгаа нь аргагүй юм байна Өчигдөр
ШТС-ын ээлж хүлээлцэх цагийг ачааллын бус үед буюу 11:00 цагт болгон өөрчиллөө Өчигдөр
Б.Түвшин: Бүлгийн даргад нэр дэвших хүмүүсээ харж байж нэр дэвших эсэхээ шийднэ Өчигдөр
Г.Дамдинням: Түгээгч жаахан охиныг зодох гээд байхын оронд намайг загна Өчигдөр
Ө.Шижир: Ардчилсан намын бүлгийн даргаар Х.Тэмүүжин гишүүн болоход тохирох хүн Өчигдөр
“Нийгмийн дайсан” МУСК, Казахстанчуудыг шуугиулж байна Өчигдөр
Томуугийн дархлаажуулалтыг энэ сарын 15 хүртэл үргэлжилнэ Өчигдөр
“Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийн 2026 оны шилдэг 100 оюутан тодорлоо Өчигдөр
Хөлбөмбөгийн цэнгэлдэх хүрээлэн байгуулахад FIFA-тай хамтарна Өчигдөр
Бага бүлгийн багш: Заримдаа ус ч уугаагүй, 00 ч орж амжаагүй байдаг 2026/10/05
Нийт нутгаар хур тунадас орохгүй 2026/10/05
Н.Ундрал: Сайн аав, сайн нөхөр байхыг хичээдэг 2026/10/04
​Залуус нэгдэж, “РЕФОРМ” клуб байгуулжээ 2026/10/04
ОУХМ П.Мөрөн Дэлхийн аварга боллоо 2026/10/04