Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга болон гишүүд ЦХХХЯ-нд ажиллалаа

Admin
Өчигдөр

УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга болон гишүүд Цахим хөгжил, харилцаа холбооны яаманд ажиллалаа. Монгол Улсын Их хурал 2020 онд Инновац, цахим бодлогын байнгын хороог, 2022 онд Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрыг Цахим хөгжил, харилцаа холбооны яам болгон байгуулсан. Мөн Инновац, цахим бодлогын байнгын хороо Цахим хөгжлийг дэмжих хуулиуд буюу Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай, Цахим гарын үсгийн тухай, Кибер аюулгүй байдлын тухай хуулиудыг батлуулж энэ оны тавдугаар сарын 1-ний өдрөөс даган мөрдөж байгаа. 

Цахим хөгжлийг дэмжих хуулиудын хэрэгжилтийг хангах үүрэг Цахим хөгжил, харилцаа холбооны яаманд ногдож байгаа. Тус хуулиудыг дагах 37 журам, аргачлал, стандартыг яаралтай, гэхдээ оновчтой боловсруулах ажил нэн тэргүүнд байгааг Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Э.Батшугар хэллээ.

“Инновац, цахим бодлогын байнгын хорооны даргаартомилогдсон өдрөөс эхэлж харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарт үйл ажиллагааявуулж байгаа төр, хувийн хэвшил, төрийн бусбайгууллагуудын төлөөлөлтэй олон удаагийн уулзалтхийж  хуулийн хэрэгжилтийг хангах асуудлыг онцгойанхааруулж, тэдэнд тулгамдаж байгаа асуудлынталаар нээлттэй ярилцаж тодорхой шийдэл гарцыголохоор ажиллаж байна. 

Тэдгээр төлөөлөлтэй уулзах үеэр олон асуудлыгхөндөж байсан. Тухайлбал, Төр зөвхөн төрийнүйлчилгээг цахимжуулах бус цахим шилжилт хийх, цахим үндэстэн болох хүрээнд экосистемийгбүрдүүлэх, нийгэм, эдийн засагт энэ салбарын үрашгийг авчрах, гаднаас хөрөнгө оруулалт татах, дэлхийд Монгол Улсын брэндийг бий болгох зэрэгсаналуудыг гаргаж байлаа. Саяхан монгол залуучууд Казахстаны хамгийн том оператор компанид клауд үйлчилгээ үзүүлэх гэрээ хийчихлээ. 

Энэ бол бидцаашид зөвхөн төрийн үйлчилгээг цахимжуулахаасгадна энэ салбарын зургийг томоор нь харж төр, хувийн хэвшил хамтран мэдлэгийн экспортыг тэлж дэлхийд гарах боломж байгааг харуулж байна. Цаашид эрхзүйн орчныг улам тодорхой болгож, цахим шилжилтхийхэд саад болж байгаа хуулиудыг шинэчлэх, хувийнхэвшилтэй өрсөлдөж байгаа зарим УТҮГуудын үйлажиллагааг цэгцлэх, тоон гарын үсгийн хэрэглээг бүхсалбарт нэвтрүүлэхэд онцгой анхаарал хандуулж, холбогдох байгууллагуудтай гарц шийдлийг олохажлуудыг хийж гүйцэтгэхэд Цахим хөгжил, харилцаахолбооны яамны үүрэг маш чухал” гэж тэрээр онцоллоо. 

Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал байнгын хорооны гишүүдэд үйл ажиллагаа болон хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүдийн талаар мэдээлэл өгөөд Цахим хөгжлийг дэмжих хуулиудыг хэрэгжүүлэхэд бодит амьдралд үүсээд байгаа гацаануудыг арилгахад ойрын үед анхаарч ажиллана гэдгээ илэрхийлэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Дорнод аймаг аялал жуулчлалаас 9.5 тэрбум төгрөгийн орлого олжээ 56 минутын өмнө
ҮСХ-ноос 1968төг гэж мэдээлсэн төмсний үнэ бодит байдал дээр 2500төг байна 1 цагийн өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 1 цагийн өмнө
Нярайн хувцсаар хөнжил, дэр, чихмэл, хувцас оёдог хөдөлмөрч эмэгтэй Н.Доржхандыг онцоллоо 1 цагийн өмнө
Ихэнх нутгаар хур тунадас орохгүй 2 цагийн өмнө
Ирэх 11 дүгээр сард шүлхийн вакциныг гаргахад анхаарч байна 22 цагийн өмнө
Голомт банк “Ажиллахад таатай газар”-аар тав дахь жилдээ дараалан өргөмжлөгдлөө 22 цагийн өмнө
“Дэлхийн хуримтлалын өдөр-2026” аяныг Монгол Улсын хэмжээнд эхлүүллээ 22 цагийн өмнө
ТА ӨВӨЛДӨӨ БЭЛЭН ҮҮ? Өчигдөр
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь Өчигдөр
О.Батнайрамдал: Оюу толгойн лицензийн асуудлаар Сангийн сайдад хандана Өчигдөр
Б.Баярбаатар: Хану гээд галзуу юм "Өнчин охидоор порно хийнэ" гээд яриад сууж байгаа нь аргагүй юм байна Өчигдөр
ШТС-ын ээлж хүлээлцэх цагийг ачааллын бус үед буюу 11:00 цагт болгон өөрчиллөө Өчигдөр
Б.Түвшин: Бүлгийн даргад нэр дэвших хүмүүсээ харж байж нэр дэвших эсэхээ шийднэ Өчигдөр
Г.Дамдинням: Түгээгч жаахан охиныг зодох гээд байхын оронд намайг загна Өчигдөр
Ө.Шижир: Ардчилсан намын бүлгийн даргаар Х.Тэмүүжин гишүүн болоход тохирох хүн Өчигдөр
“Нийгмийн дайсан” МУСК, Казахстанчуудыг шуугиулж байна 2026/10/05
Томуугийн дархлаажуулалтыг энэ сарын 15 хүртэл үргэлжилнэ 2026/10/05
“Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийн 2026 оны шилдэг 100 оюутан тодорлоо 2026/10/05
Хөлбөмбөгийн цэнгэлдэх хүрээлэн байгуулахад FIFA-тай хамтарна 2026/10/05