Төрийн банкны хувьцааны захилга эхэллээ


Хөрөнгийн зах зээлийн салбар болон банк, санхүүгийн салбарт нэгэн шинэ хуудас нээж Төрийн банкны Үнэт цаасны зах зээлийн арилжааны нээлт, “Цан цохих” ёслолын ажиллагаа өнөөдөр Монголын Хөрөнгийн биржид боллоо. Ингэснээр Банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын дагуу арилжааны банкуудаас Төрийн банк анхлан нээлттэй хувьцаат компанийн хэлбэрт шилжиж байгаа юм.

Төрийн банк энэ удаад олон нийтэд 5 хувиа санал болгож, нийт  22.1 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэх бөгөөд нэгж хувьцааны үнэ 590 төгрөг юм байна. “Цан цохих” ёслолд Монгол Улсын Их хурлын гишүүн, Монгол Улсын Сангийн сайд Б.Жавхлан, Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл, Хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал Х.Алтай, Хадгаламжийн даатгалын корпорацийн Гүйцэтгэх захирал С.Баатарсүрэн, Төрийн банкны ТУЗ-н дарга бөгөөд Сангийн яамны Татварын бодлогын газрын дарга Б.Тэлмүүн, Төрийн банкны Гүйцэтгэх захирал Ө.Гантөр, Төрийн банкны үндсэн андеррайтераар ажиллаж буй “Өлзий энд Ко капитал” компанийн захирал Б.Өлзийбаяр болон холбогдох албаны хүмүүс оролцлоо.

Энэ үеэр Төрийн банкны Гүйцэтгэх захирал Ө.Гантөр хэлсэн үгэндээ,

“Банкны салбарт хийгдэж байгаа реформыг Төрийн банк эхлүүлж байгаад баяртай байна.Төрийн банк нь системийн нөлөө бүхий банкуудаа манлайлан олон нийтэд нээлттэй хувьцаат компани болох салхийг хагалж, олон нийтийнх болох эхлэлээ тавьлаа. 2009 онд Төрийн банкийг, банк санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хадгалах, хадгаламж эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах үүднээс байгуулж байв. Тэгвэл өнөөдөр Монгол орон даяар 500 орчим салбар, 4000 гаруй ажилтан, 2.3 сая харилцагчтай болж активийн хэмжээ маань анх байгуулагдсан цагаасаа хойш 28 дахин өсч 3,9 их наяд төгрөгийн актив хөрөнгөтэй болоод байна. Харин ашгийн хувьд 69.8 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж байна. Мөн манай банкны өөрийн хөрөнгийн өгөөж 2022 оны хагас жилийн байдлаар 15.6 хувьд хүрсэн нь системийн нөлөө бүхий банкуудаа тэргүүлж байна. Цаашид бид Дундаж давхаргыг дэмжигч Үндэсний тэргүүлэгч банк байх стартеги зорилтыг хэрэгжүүлж, харилцагчид болоод хувьцаа эзэмшигчдэдээ хамгийн өндөр өгөөж өгөхийн төлөө хичээн ажиллах болно.Төрийн банкны хувьцаа хамгийн тогтвортой, өгөөжтэй хөрөнгө оруулалт байх болно гэдгийг мөн онцлон хэлье. Төрийн банкны араас нээлттэй хувьцаат компани болох төрийн өмчийн компаниуд болон хуулийн дагуу нээлттэй хувьцаат компанийн хэлбэрт шилжих банкууддаа амжилт хүсье. Та бүхнийг Төрийн банкандаа хөрөнгө оруулж хамтдаа баялаг бүтээхийг уриалж байна” гэв.

Монголын хөрөнгийн биржид Цан цохих ёслол болсноор Төрийн банк ард түмний банк болох эхлэлээ ийнхүү тавьж байгаа юм. Тус банкны хувьцааг иргэд маш их сонирхож байгаа бөгөөд Төрийн банкны хувьцаа хамгийн тогтвортой, өгөөжтэй хөрөнгө оруулалт байх болно гэж хөрөнгө оруулагчид үзэж байна. Төрийн банкны хувьцааг сонирхож байгаа иргэд www.ibank.mn  хаягаар хандан Гялсбанкныхаа эрхээр захиалах боломжтой юм. Мөн Төрийн банкны үндсэн андеррайтер болох “Өлзий энд Ко капитал”, туслах “Гүүдсек Үнэт цаасны компани” болон хүссэн брокерын компанидаа хандан хувьцаа захиалах боломжтой юм байна. Харин хэрэгтэй мэдээллээ ipo.statebank.mn хаяг болон 77661881 дугаараас лавлах боломжтой.  

Төрийн банкны хувьцааны арилжаа есдүгээр сарын 30-наас аравдугаар сарын 6-ныг хүртэл үргэлжлэх ажээ.


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Л.Энх-Амгалан: Хүүхдийн эсрэг аливаа хүчирхийлэлтэй бид хэзээ ч эвлэрч болохгүй 12 цагийн өмнө
ЦАГ АГААР: 16-19-нд нутгийн зарим газраар аадар бороо орно 16 цагийн өмнө
Улсын төсвийн орлого, тусламжийн хэмжээ 3.3 их наяд төгрөгөөр нэмэгджээ 17 цагийн өмнө
Өнөөдөр сондгой дугаартай автомашинууд хөдөлгөөнд оролцоно 18 цагийн өмнө
ТӨВ АЙМАГ: Улсын төсвийн 5.4 тэрбумын хөрөнгө оруулалтаар шинэ сургууль ашиглалтад орлоо Өчигдөр
Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-тай хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлнэ Өчигдөр
Гадаад худалдааны бараа эргэлт 19.4 тэрбум ам.долларт хүрчээ Өчигдөр
Маргаашаас автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулна Өчигдөр
Нэгдүгээр ангийн цахим бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
ЦАГ АГААР: Нийслэлд бороо орно Өчигдөр
Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн туршилтын галт тэргийг есдүгээр сард эхлүүлнэ Өчигдөр
Тавантолгой түлш ХХК-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр С.Даваасүрэнг томиллоо 2026/08/13
Шатахууны түгээлт ирэх даваа гарагаас хэвийн болно гэв 2026/08/13
ТӨВ АЙМАГ: Цагаан жагсаалтад орох хүсэлтийг цахимаар илгээнэ 2026/08/13
Өнөөдөр уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 2026/08/13
Түүхий эд гарган авч буулгахаас өөрийн боловсруулах аж үйлдвэр рүү 2026/08/12
Эхний 24 цагийн байдлаар 60,557 хүүхэд цэцэрлэгт бүртгүүлээд байна 2026/08/12
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 2026/08/12
Зарим төрлийн олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газар олгоно 2026/08/12