Г.Занданшатар: Судалгаагаар “Хүүхдийн мөнгө авмааргүй байна” гэсэн үр дүн гарсан, хүүхдийн мөнгийг зорилтот бүлэгт олгоно

М.Төгөлдөр
2022/09/26

"Халамжаас хөдөлмөрт" хэлэлцүүлгийг өнөөдөр /2022.09.26/ Төрийн ордонд зохион байгууллаа. Хэлэлцүүлгийг нээж УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэллээ. 

Тэрбээр хэлсэн үгэндээ "Хөдөлмөрийн насны иргэн бүр өрх гэрээ авч явах, нийгэм эдийн засагт өөрийн хувь нэмрээ оруулах үүрэгтэй. Гэтэл өнгөрсөн хугацаанд нийгмийн олон төрлийн халамж хэт хавтгайрч, шүүмжлэл дагуулах болсон нь үнэн. Миний бие Дархан, Сэлэнгэ аймгуудад ажлаад ирлээ. Гэтэл очсон газар бүрт ажиллах хүчин дутагдсан байна. Тариан түрүүн дээр ажиллах тракторчин, комбайн, Дарханы нэхий үйлдвэрт бүрэн хүчин чадлаараа ажиллахад хэдэн зуун ажиллах хүчин хэрэгтэй атал ажиллах хүн олдохгүй байна. Нэг саяас 1,2 сая төгрөгийн цалинтай ажилд ажилтан авах гэхэд хүн ирэхгүй байгаа нь бодит үнэн.

ХНХЯ-ны судалгааны дүнгээр 2021 онд давхардсан тоогоор 2,5 сая иргэнд 72 төрлийн халамжийг олгосон байна. Ингэхэд 1,8 их наяд төгрөгийг зарцуулсан нь өнгөрөгч оны төсвийн зарцуулалтын 16 хувийг эзэлж байна. Эндээс бид хэрхэн популист шийдвэрүүдийг гаргадаг нь харагдаж байна. 

Тиймээс бид халамжийг зорилтот бүлэгтээ зориулах шаардлагатай байна. Удахгүй бид ирэх оны төсвөө батална. Ингэхдээ хүүхдийн мөнгийг 100 мянган төгрөгийг үргэлжлүүлэн олгох эсэхээ эргэж харах шаардлага зайлшгүй бий. Зөвхөн хүүхдийн мөнгө олгоход 1,5 их наяд төгрөг зарцуулж байна. Судалгаагаар ч хүүхдийн мөнгө авмааргүй байна гэсэн дүн гарсан. 

Түүнчлэн бид өрөөр халамжийг санхүүжүүлж байна. Тиймээс бид баялаг бүтээж, экспортод гаргадаг сектороо дэмжих хэрэгтэй. Мөн боловсролын салбарт шинэчлэлт хийх хэрэгцээ бий болсон байна. Цагийн ажлын хөлс, урамшуулал зэргийг оновчтой болгох зэргээр ажил эрхлэлтийн зохистой тэнцвэрийг бий болгох шаардлага ч бий. 

Хөдөлмөрийн насны 15-34 насныхны 11.6 хувь нь ажилгүй байгааг ажлын байр байхгүй байна гэж хэлэхээс илүүтэй ажиллах сонирхолгүй байна гэж харж байна" гэсэн юм. 



29
angry
0
care
12
haha
3
liked
0
love
6
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 13 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 15 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 16 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 17 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18