Л.Гантөмөр: Манай нам гэрээгээ зөрчөөгүй

Ж.Булганаа
7 цагийн өмнө

Ардчилсан намын дарга Л.Гантөмөрөөс цаг үеийн асуудлаар тодрууллаа. Тэрбээр, "МАН маш хариуцлагагүй шийдвэр гаргалаа, улс орноо бодсонгүй. Хоёрдугаарт, гүтгэлгээ зогсоох хэрэгтэй.  Гүтгэлэг хийх тусам төрийн үйл хэрэгт халтай. Ч.Лодойсамбуу, Ж.Баярмаа нар элдэв юм яриад байна гэдэг шалтгаанаар засаг огцорно гэж юу байдаг юм. Үгээ хэлдэггүй их хурлын гишүүн гэж юу байх юм. МАН-д цаашид шударга шүүмжлэл хэлэх УИХ-ын гишүүд төрнө шүү дээ, тэр болгонд засгаа огцруулаад байх уу. Тийм юм байхгүй. УИХ-ын гишүүнийг амыг барих заалт гэрээнд байхгүй. Бид хийх ажлаа хэрхэн гүйцэтгэх, аль намын ямар бодлогыг хэрэгжүүлэх тухай л гэрээ хийсэн. Хөгжлийн төлөө зориг гаргая гэж нэгдсэн. Тиймээс "АН гэрээгээ зөрчлөө гэдэг гүтгэлгээ зогсоо" гэж МАН-аас шаардаж байна.  Яагаад засгийг огцруулах болсон жинхэнэ үнэнийхээ талыг ч гэсэн хэл. МАН-ын олонх нь хэдхэн сарын өмнөх үзэл санаанаасаа ухарч, хуучин төрхөө харуулж байна. Ямар ч итгэлгүй болж байна. Гэхдээ би намынхнаас Монгол Улсын эрх ашгийг улдан эсэргүүцсэн зүйл хийхгүй байхыг намынхнаасаа хүснэ.  Манай улс төр ард түмнээ дандаа хорлож байдаг. Улстөржиж гарсан шийдвэр дандаа буруу байдаг. Бид 35 жил хэрэлдлээ. Улс маань ямар байна, үүндээ дүгнэлт хийгээд хамтарсан Засгийн газар байгуулсан. 

Манай нам хагарч бутраад явчихгүй байх, эвлэж нэгдээд явах ёстой. Хамтарсан засаг сая харууллаа шүү дээ.  Хамтарсан засаг бол хэцүү юм байна. Өөр үзэл бодол соёлтой хүмүүстэй хамтраад явахад олон сорилт байдаг юм байна. Үүний нэг адил манай намд ч мөн олон ургалч үзэл бий.  Тэр бүгдийг нэгтгэж авч явна гэдэг амар зүйл бол биш. Салах, зодолдох, муудах амархан ч нэгдэх бол амар биш, улс орны эрх ашгийг бодоосой гэж бодож байна" гэв. 




0
angry
0
care
2
haha
3
liked
1
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 6 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 8 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 9 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 10 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18