Эрүүл амьдралын төлөө хамтдаа гүйцгээе!

Ж.Булганаа
2025/05/22

Эрүүл ирээдүйн төлөө, хавдар хэмээх аюулт өвчнөөс урьдчилан сэргийлэхийн ач тусыг таниулж,  хамтдаа зүтгэсэн 15 жилийнхээ ойн хүрээнд “Хавдрын эсрэг үндэсний аян” эрүүл амьдралын төлөө хамтдаа гүйхийг иргэдэд уриалан  Улаанбаатар марафонд нэгдлээ.

 “Улаанбаатар марафон 2025" олон улсын гүйлт болох 5-р сарын 24-ний бямба гарагт Сүхбаатарын талбайд “Хавдрын эсрэг үндэсний аян”-ы асар ажиллах бөгөөд мэргэжлийн эмч нар эрүүл мэнд, тэнцвэртэй хооллолт, сэтгэл зүйн зөвлөгөө өгч,  эрдсийн шинжилгээ авах юм. Мөн хүүхдүүдэд төсөөллийн ертөнцөө хүссэнээрээ урлах боломжийг бүрдүүлсэн зургийн хэсэг, дурсамж буулгах фото булан, хөгжөөнт тоглоом, амтат зайрмаг бэлтгэсэн байгаа шүү. Та марафоны үеэр гэр бүлээрээ манай асраар зочлон мэргэжлийн эмчээс зөвлөгөө авч, тухлан саатаарай.

    “Хавдрын эсрэг үндэсний аян”-ы зохион байгуулагч, ХААН Банк, Хавдар судлалын үндэсний төв (ХСҮТ), Монголын үндэсний олон нийтийн радио телевиз (МҮОНРТ)-ийн ажилтнууд марафонд нэгдэн эрүүл амьдралын төлөө хамтдаа гүйх болно. Та ч бас нэгдээрэй.

Ташрамд дуулгахад, “Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтийн өдөр Их сургуулийн гудамж, Бага тойруу, Токиогийн гудамж, Бээжингийн гудамж, Самбуугийн гудамж, Нарны зам, Нийслэлийн гудамж, Их Монгол Улсын гудамж, Махатма Гандийн гудамж, Олимпын гудамжны автозамын зорчих хэсгийг хаах юм.

Өнгөрсөн хугацаанд тус аяны хүрээнд эмч нарын баг Монгол орон даяар очиж, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх нарийн мэргэжлийн үзлэг, зөвлөгөө өгч, сургалт зохион байгуулан, шаардлагатай мэс заслыг газар дээр нь хийж ажиллаж ирсэн билээ.

ХААН Банк хувийн хэвшлийн салбараас анхлан тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч ХААН Банк санг 2007 онд байгуулснаас хойш энэхүү сангаар дамжуулан нийгмийн бүхий л салбарт нийт 523 төсөл, хөтөлбөрийг 16.2 тэрбум төгрөгөөр санхүүжүүлэн амжилттай хэрэгжүүлээд буй. Тогтвортой хөгжлийн 3-р зорилго болох “Эрүүл мэндийг дэмжих” зорилтын хүрээнд ийнхүү ХААН Банк эрүүл мэндийн салбарт 2 томоохон аяныг тууштай хэрэгжүүлж, нийт 2.5 тэрбум орчим төгрөг зарцуулаад байна.


Хамтын өсөлт төгөлдөр- ХААН Банк


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ИРГЭД: Амьдрал хэцүү байхад хямд үнэтэй бензин л авна шүү дээ 3 цагийн өмнө
Өнөөдөр автомашингүй өдөр 4 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 4 цагийн өмнө
Л.Энх-Амгалан: Би уучлал гуйхгүй 19 цагийн өмнө
Улсын хэмжээнд ургац хураалтын явц 23-52 хувьтай байна 21 цагийн өмнө
Ж.Золжаргал: Хятадаас цахилгаан нийлүүлэхээ больчихвол Оюутолгой хүнд байдалд орно 23 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Парламентын хяналт тавих эрхэд засгийн газар саад учруулах ёсгүй!!! Өчигдөр
М.Билэгт: Хэн нэгэн гомдлоо гээд чуулганы хуралдааныг завсардуулж болохгүй Өчигдөр
УИХ-ын чуулганы ирц бүрдээгүй байна Өчигдөр
100 грамм будаа, 200 грамм махаар хэдэн хүний ямар хоол хийж болох вэ? Өчигдөр
Ч.Алтангэрэл: Дэлхийн аваргад түрүүлчхээд эмээ, ээж хоёртоо хурдан очихыг хүссэн Өчигдөр
Улаанбаатарт бороо орохгүй 14 хэм дулаан байна Өчигдөр
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй Өчигдөр
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна 2026/09/24
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав 2026/09/24
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ 2026/09/24
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ 2026/09/24
Улаанбаатарт нойтон цас орно 2026/09/24
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо 2026/09/23
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 2026/09/23