Э.Одбаяр: АН хэрсүү байх ёстой

Ж.Булганаа
5 цагийн өмнө

УИХ-ын гишүүн Э.Одбаяраас цаг үеийн асуудлаар тодрууллаа. 

Тэрээр, "Хамтарсан ЗГ-т томилогдож ажилласан манай найман сайд өнгөрсөн хугацаанд дор бүрдээ хичээж ажилласан.  Өчигдрийн МАН-ын бага хурлын үеэр хамтарч ЗГ байгуулсан намын бүлгийн гишүүд гэрээгээ удаа дараа зөрчсөн гэдэг тухай асуудал яригдсан гэж ойлгосон. Хамтарсан ЗГ байгуулах тухай гэрээнд тус тусын намын мөрийн хөтөлбөрт суусан тодорхой ажлуудыг яаж хэрхэн хэрэгжүүлэх вэ гэдэг үйл  ажиллагааны төлөвлөгөө тусгагдсанаас, нэгнийхээ алдаа дутагдалтай зүйлийг хараад загас шиг чимээгүй байх тухай асуудал тусгаагүй байсан.  Өөр ямар нэгэн шалтаг, шалтгаан байсан байх. Ямартай ч танхимын зарчим баримталж, ЗГ-т найман сайд маань ажилласан. Нөгөө талаас ард нь байх гишүүд дэмжигчдийн тоогоор АН, МАН зөрүү багатайгаар Монгол Улсын хүнд хэцүү цагт тулж явсан хоёр нам. 

Анх танхим бүрдэхдээ ЗГ-ын хэрэг эрхлэх газрын харьяад байсан Хяналт хэрэгжүүлэх газрыг, ЗГ-ын Хяналтын тухай хуулийн дагуу тусад нь бие даасан сайдтай болгож, миний бие ажилласан. Өнгөрсөн хугацаанд хуулиараа төрийн захиргааны төв байгууллага, төрийн өмчит компаниуд, нутгийн өөрөө удирдах байгууллагын хяналтыг манай хяналт шалгагч нар хийж хэрэгжүүлдэг. Энэ хугацаанд олон хүний эрх ашиг хөндөгдсөн байхыг үгүйсгэхгүй. 

АН одоо хэрсүү байх ёстой. Засаглалын тухай асуудал хөндөгдөх вий гэж болгоомжилж байна. Эрүүл зөв шүүмжлэл, хэлэлцүүлгүүдийг илүү их өрнүүлж ард түмнийхээ тусгалыг парламентын танхим руу оруулж ирэх ажлаа илүү түлхүү хийх шаардлагатай" гэв. 




0
angry
2
care
0
haha
0
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 6 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 8 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 9 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 10 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18