И.Мөнхжаргал: НҮБ-ын ЕНБД Андионо Гутеррешийн энэ удаагийн айлчлалыг манай улсын гадаад харилцааны бодлогын хүрээндэх томоохон амжилт хэмээн харж байна

О.Шүрэнцэцэг
2022/08/08

Ардчилсан намын ЕНБД И.Мөнхжаргал: НҮБ-ын ЕНБД Андионо Гутеррешийн энэ удаагийн айлчлалыг манай улсын гадаад харилцааны бодлогын хүрээндэх томоохон амжилт хэмээн харж байна. 

Монгол улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга 13 жилийн дараа Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна. Таны зүгээс энэ айлчлалын үр дүнг ямар байгаасай гэж харж байна вэ? 

Монгол улс Орос, Хятад хэмээх мөнхийн хоёр хөрштэй. Хоёр талын хөрш улсын дэлхий нийтийн анхаарлын төвд ороод байгаа цэрэг дайны хурцадмал байдалтай энэ цаг үед НҮБ-ын ЕНБДарга Монголд айлчлилж байгаа нь цаг үеэ олсон үйл явдал болж байна. Мөн энэ удаагийн айлчлал Монгол улс НҮБ-д элссэний 60 жилийн ой, Монгол Улс цөмийн зэвсэггүй статусаа зарласны 30 жилийн ой, Монгол Улс энхийг сахиулах ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ойтой давхцаж байгаагаараа бас онцлогтой байна. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш Монгол улсын өнөөгийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж улс төр гадаад харилцааны хувьд төвийг сахисан Ардчилсан орон хэвээр байгаа гэдгийг НҮБ-ын гишүүн орнуудад болон дэлхий нийтэд ойлгуулсан чухал үр дүнтэй айлчлал байгаасай хэмээн бодож байна 

 Орос, Украйн, Хятад, Тайваны хооронд үүсээд буй өнөөгийн хурцадмал нөхцөл байдлын үед Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга ноён Антонио Гутеррешийг Монгол улсад албан ёсоор урьсан явдлыг сөрөг хүчний хувьд хэрхэн хүлээж авч байна вэ? 

Монгол улс улс төр, эдийн засаг, гадаад харилцааны хувьд тогтвортой байж энхийг эрхэмлэгч орон байхыг хэзээд зорьж ирсэн. Манай улс ардчиллыг бэхжүүлж хууль зүйн хүрээнд хүний эрхийг дээдэлдэг орон шүү дээ. Бид хэдийгээр сөрөг хүчин боловч Монгол улсын эрх ашгийн төлөө явуулж буй зөв гадаад бодлогыг бол дэмжих ёстой. НҮБ-ын ЕНБД Антонио Гутеррешийн Монголд хийж байгаа энэ удаагийн айлчлалыг манай улсын олон талт дипломат бодлого болон гадаад харилцааны бодлогын хүрээндэх томоохон амжилт хэмээн харж байна. 

Дээрх айлчлалын тухайд Ардчилсан намын зүгээс дэмжсэн байр суурьтай байна гэж ойлголоо зөв үү? Тэгвэл Ардчилсан намын дотоод асуудал юу болж байгаа вэ? Одоогоор хийж байгаа болон цаашид төлөвлөж байгаа ажлын талаар та мэдээлэл өгнө үү? 

Тийм ээ. Дахин хэлэхэд Монгол улсын эрх ашгийн төлөө хийж буй зөв үйлдэл бүрийг бид дэмжинэ. Ардчилсан намын зүгээс 2024 оны сонгуульд оролцох бэлтгэл ажлыг үе шаттайгаар зохион байгуулж эхлээд байна. Энэ ажлын хүрээнд хийж буй эхний ажил бол намын анхан шатны гишүүдээсээ асууж УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийг тодруулах үйл ажиллагаа явагдаж байгаа ба нэр дэвших хүсэлтэй гишүүдтэй байгуулах гэрээний төслийг урьчилсан байдлаар бэлтгэн ажиллаж байна.


0
angry
0
care
7
haha
2
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна 1 цагийн өмнө
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав 2 цагийн өмнө
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ 3 цагийн өмнө
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ 4 цагийн өмнө
Улаанбаатарт нойтон цас орно 5 цагийн өмнө
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо 21 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 21 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд 22 цагийн өмнө
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө 22 цагийн өмнө
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ 22 цагийн өмнө
Даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 23 цагийн өмнө
ҮСХ: Монгол Улсад нэг сая гаруй айл өрх байна Өчигдөр
Т.Уранцэцэг: 1000 төгрөг ч болов хуримтлуулж, цайны газартай болох мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж байна Өчигдөр
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно Өчигдөр
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа Өчигдөр
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг Өчигдөр
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно Өчигдөр
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна Өчигдөр
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 2026/09/22
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 2026/09/22