Хөгжлийн банкны захирал Н.Мандуулын ярилцлагаас анхаарал татсан хэсгүүд

Н.Мижидмаа
2022/06/22

Хөгжлийн банкны захирал өчигдөр орой Үндэсний олон нийтийн телевизийн Цаг үе үзэл бодол нэвтрүүлэг оролцжээ. Нийтийн анхаарал татсан Хөгжлийн банкны их наядын өрийн эргэн төлөлт зэрэг цаг үеийн асуудлаарх ярилцлагаас онцлох 10 мэдээллийг онцлов. 

Хөгжлийн банкны захирал Н.Мандуулын ярилцлагаас онцлох 10 ишлэл

1. Хөгжлийн банк байгуулагдсан цагаасаа хойш 9.8 их наяд төгрөгийн эх үүсвэр татаж төвлөрүүлсэн. 7.5 их наяд төгрөгийн нийт 3000 орчим төсөл хөтөлбөр санхүүжүүлсэн бөгөөд 2/3 нь бүрэн төлөгдөж хаагдсан байдаг. Одоогийн байдлаар ₮2.7 их наядын эх үүсвэрийн өглөгтэй. Хүүтэйгээ 3,1 их наядын зээлийн активтай байна. 

2. Манай банкны нийт чанаргүй зээлийн гуравны нэгийг төрийн өмчит компаниудын зээл бүрдүүлж байгаа. Энэ зээлийг эргэн төлүүлэхгүйгээр манай банкны цаашдын ирээдүйн талаар ярихад бүрхэг. Чанаргүй болсон зарим зээл гэхэд 8,9 жилийн өмнө нийгмийн чанартай төслүүдэд Засгийн газрын шууд шийдвэрээр шууд олгогдсон байдаг. 

3. Засгийн газрын хурлаар хэд хэдэн нааштай шийдвэрүүд гарсан. Энэ нь төрийн өмчит компаниуд руу чиглэсэн. Хамгийн их өртэй байгаа ТОСК өөрийн гэсэн хөрөнгөтэй. Энэ хөрөнгөөрөө баталгаажсан үнэт цаас гаргаж, улмаар манай банканд эзэмшүүлэх зэрэг кейс болгон дээр ялгаатай шийдвэр гарахаар байгаа.

4. Хөгжлийн банк Төрийн орон сууцны корпорацийн Буянт 1, 2 орон сууцны хороолол болон аймаг болгонд 1000 айлын орон сууц барих төслийг 2 жилийн хугацаанд 100 орчим сая ам.доллараар санхүүжүүлсэн. Үүнийг Засгийн газраас иргэдийг хямд өртөгтэй орон сууцаар хангах бодлогын хүрээнд найман жилийн өмнө даалгасан байсан. Санхүүжилт нь хийгдэж, төслүүд үр дүнтэй хэрэгжсэн. Гэхдээ тухайн үед Засгийн газраас гэрээний нөхцөлд нөлөөлөхүйц улс төрийн шийдвэрүүдийг гаргаж ирсэн нь өнөөг хүртэл хуримтлагдсан өр төлбөр үүсэхэд нөлөөлсөн. 

5. Банктай зээлийн гэрээ байгуулсан, үүрэг хүлээсэн учраас тухайн аж ахуйн нэгж, компани зээлээ төлөх нь үнэн. Бидний зүгээс зээлийг эргэн төлүүлэх тал дээр шахалт үзүүлэхээс гадна ярилцаж, нөхцөл байдлыг ойлгож байгаа. Ам.долларын ханш чангарсан, Ковид-19 гарсан, хилийн хүндрэл үүссэн зэрэг эдгээр асуудлыг харгалзаж, аль болох уян хатан хандаж байгаа. Зарим аж ахуйн нэгжийн нөхцөл байдалд судалгаа хүртэл хийсэн. Гэхдээ эдгээр зээлүүд нь том дүнтэй байдаг. Гэхдээ аль нэг тал руу хэт туйлширч болохгүй. Гэрээ байгуулсан, зээл авсан аж ахуйн нэгж өөрөө хариуцлагатай байх нь чухал. Бид одоо хоёр талаасаа замын дунд уулзах л хэлэлцээрүүд хийгээд явж байна.

6. Засгийн газар баталгаатай бондын төлбөрөө төлж чадахгүй бол маш их хор уршигтай. Тухайлбал, улсын зээлжих зэрэглэл унах эрсдэл гарна. Түүнийг дагаад гадны хөрөнгө оруулалтууд татарна. Хувийн хэвшлүүд гадаадаас зээл авах, хөрөнгө татах боломжгүй болох эрсдэл бий.

7. Тухайн зээлдэгчийн зовлонг нь сонсоно. Ямар гарц, гаргалгаа байгааг олж тодорхойлохыг зорино. Яаж шийдэж болох талаар санаа, оноо дэвшүүлнэ. Маш олон тайлбар хэлж байгаа. Үүний дунд өөр нэг хөндөгдөж байгаа зүйл гэвэл зээлээ огт төлөөгүй, компанийн захирал нь Монголоос гараад явчихсан эсвэл хаяг, холбогдох мэдээлэл нь олдохгүй, өөрчлөгдсөн зээлдэгч хүртэл гарч ирж байгаа.

8. Банкны хувьд өнөөдөр яагаад ийм байдалд банк хүрсэнд дүгнэлт хийх ёстой. Зөвхөн засгийн шийдвэр гэдэг ч юм уу эсвэл тухайн үеийн ТУЗ, Гүйцэтгэх захирлыг энд буруутгахаас гадна дотоод зохион байгуулалт, тухайн ажлыг хариуцаж байсан хүмүүс хариуцлага алдсан эсэх дээр дүгнэлт хийх ёстой. Тэр ч утгаараа өнгөрсөн хугацаанд бид нөхцөл байдалд дүгнэлт хийж, 20 гаруй хүн ажлаасаа чөлөөлөгдсөн. Гэхдээ бүгдийг харлуулж болохгүй. Одоогийн байдлаар нэлээд орон тоо багатайгаар, гол нь зээлийн эргэн төлөлт дээрээ бүх анхаарлаа хандуулан ажиллаж байна.

9. Зээлийн эргэн төлөлтийг сайжруулахад хууль, хяналтын байгууллага маш том дэмжлэг болж байгаа. Өнөөдөр үүсээд байгаа нөхцөл байдал дээр гурван төрлийн хариуцлагын асуудал яригдана. Нэгдүгээрт, Ёс зүйн хариуцлага орно. Хоёрдугаарт, Бизнесийн хариуцлага. Энэ бол тухайн банк болон компани хооронд байгуулсан зээлийн гэрээний үүргийн хэрэгжилтэй холбогдоно. Үүнийг бид зээлдэгч нартайгаа уулзаад, хангуулах гээд ажиллаж байна. Гурав дахь нь, зээл олголт, энэ бүх процесс дээр гэмт хэргийн шинж чанартай үйлдэл гарсан уу. Үүнийг банк тогтоох субьект биш. АТГ, Эрүүгийн Цагдаагийн газар, Прокурорт мэдээллийг нь гаргаж өгч байгаа.

10. Одоогийн байдлаар АТГ дээр 32 хэрэг шалгагдаж байгаа юм билээ. Тэдний зүгээс томоохон ажлын хэсэг гаргаад, ийшээ анхаарал хандуулсны үүний үр дүнд зээлийн эргэн төлөлт сайжирч байгаа. Банкны зүгээс гэрээний хэрэгжилтийг хангах үүднээс иргэний шүүхэд ханддаг. Одоогоор 30 хэрэг Шүүх болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын түвшинд байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Шүдний эмч Б.Батбаяр төрсөн өдрөө тохиолдуулан 55 хүүхдийн шүдийг үнэ төлбөргүй эмчилж өгчээ 2 цагийн өмнө
Үндэсний хэмжээний систем хариуцагч “E-Mongolia” алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрөв 4 цагийн өмнө
Хоёрдугаар тойрог зам төслийн ТЭЗҮ 90 хувийн гүйцэтгэлтэй байна 5 цагийн өмнө
Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбоо хоорондын Чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлахаар төлөвлөж байна 5 цагийн өмнө
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна 5 цагийн өмнө
“The MongolZ” баг Соёлын элчийн гэрчилгээгээ гардан авлаа 21 цагийн өмнө
Төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгоно 22 цагийн өмнө
Таван шарын гүүрэн гарцын барилга угсралтын ажлын бэлтгэлийг хангаж байна 22 цагийн өмнө
Шатахууны нөөц нийлүүлэлтийг нэмэгдүүлэхэд хамтарч ажиллахаар боллоо 22 цагийн өмнө
Улсын Их хурлын гишүүд ашиг сонирхлоос ангид байх хуулийн төсөл санаачилжээ 23 цагийн өмнө
Албан тушаалтны хүнд суртал, ёс зүйд хамаарах 12 гомдлыг шалгажээ Өчигдөр
Ахлах ангийн хичээл ирэх Даваа гарагаас цахимд шилжинэ Өчигдөр
Нүхт рүү шинэ чиглэл нээж, Х:11, Ч:42 чиглэлд өөрчлөлт оруулжээ Өчигдөр
УИХ-ын тогтоолыг батлуулахын тулд олон нийт анхаарлаа сулруулахгүй шахаж, хянах шаардлагатай Өчигдөр
ЗХХГ-т замын хөдөлгөөнийг бүрэн хянах боломжтой авто машин, цахилгаан дугуй зэрэг хэрэгслийг хүлээлгэн өгчээ Өчигдөр
Ш.Раднаасэдийг ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргаар томиллоо Өчигдөр
“Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Янг Яао гэх иргэнийг албадан гаргажээ Өчигдөр
Х.Нямбаатар: Монгол Улсад анх удаа 12-оос дээш давхар, орон сууцны дундах барилгыг аюулгүй буулгаж дууслаа Өчигдөр
Цана, чарганаас үүдэж 1693 хүн эмнэлгийн тусламж авчээ Өчигдөр
“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК 2025 онд түүхэндээ хамгийн өндөр буюу 60 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ Өчигдөр