“Мөрөөдлөө хадгалъя - 2” хадгаламжийн аяны зургаа дахь 14 хоногийн урамшууллын эзэд тодорлоо


Төрийн банк нь хуримтлалтай дундаж давхаргыг бий болгох, тэднийг санхүүгээ зөв удирдах, хуримтлалтай болох зуршлыг дэмжих зорилгоор “Мөрөөдлөө хадгалъя-2” хадгаламжийн урамшуулалт аяныг 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг дуустал зарлаж, 14 хоног тутамд урамшууллын эздийг тодрууллаа.

 Тус аяны зургаа дахь 14 хоногийн урамшууллын эздийг 2022 оны зургаадугаар сарын 3-ны өдөр Төрийн банкны фэйсбүүк хуудсаар шууд дамжуулан тодруулсан. Энэхүү шууд дамжуулалтаар Бодибилдинг фитнессийн Азийн гурав, дэлхийн дөрвөн удаагийн аварга, Монгол Улсын гавьяат тамирчин Г.Угалзцэцэг урилгаар оролцож, сонирхолтой мэдээ мэдээллийг хуваалцсан юм.

 Урамшууллын эздийг Төрийн банкны Төв байранд хүлээн авч, урамшууллын бэлгийг гардуулан баяр хүргэлээ.

  • 100,000 төгрөгийн үнийн дүнтэй тэнцэх даатгалын эрхийн бичгийн эзнээр Төрийн банкны УБ хотын “Арслантай гүүр салбарын харилцагч А.Дулмаа;
  • 100,000 төгрөгтэй карт нээлгэх эрхийн бичгийн эзнээр Төрийн банкны УБ хотын “Барс” тооцооны төвийн харилцагч Г.Сувд;
  • 100,000 төгрөгтэй хадгаламжийн эрхийн бичгийн эзнээр Төрийн банкны Хэнтий аймгийн “Батширээт” тооцооны төвийн харилцагч С.Оюун;
  • Харилцагч байгууллагаас 100,000 төгрөгөөр худалдан авалт хийх эрхийн бичгийн эзнээр Төрийн банкны Ховд аймгийн “Алтай” тооцооны төвийн харилцагч Б.Баярмагнай;
  • Bluetooth чихэвчийн эзнээр Төрийн банкны УБ хотын “Оргил” тооцооны төвийн харилцагч Э.Өнөрбилэг;
  • Ухаалаг цагны эзнээр Төрийн банкны “Завхан” салбарын харилцагч А.Нандин-Од;
  • Дотоодын аяллын эрхийн эзнээр Төрийн банкны Төв аймгийн “Жаргалант” тооцооны төвийн харилцагч Т.Анужин нар тус тус тодорлоо.

 Монгол Улсын өнцөг булан бүрд байрлах Төрийн банкны 500 гаруй салбар нэгжээр явагдаж буй тус аяны Супер урамшууллын эзэд энэ оны зургаадугаар сарын 16-ны өдрийн Пүрэв гарагт тус банкны фэйсбүүк хуудсаар тодрох бөгөөд энэхүү тохирлоор Турк улсад хосоороо аялах, iPhone13 гар утас, iPad, 1,0 сая төгрөгийн хадгаламжийн эрхийн эзэд тодорно.

 Дэлгэрэнгүй мэдээллийг Төрийн банкны цахим хуудас болон албан ёсны сошиал сувгаар, мөн Төрийн банкны харилцагчийн мэдээллийн төвийн 1800-1881 дугаараас авна уу.

 Төрийн банкны хуримтлалтай дундаж давхарга хөтөлбөрт нэгдэж, өөрийн мөнгөн хөрөнгөө эрсдэлгүй, найдвартай банканд хадгалуулан, өсгөн арвижуулж буй эрхэм харилцагчиддаа талархал илэрхийлэхийн ялдамд мөрөөдөл биелүүлэх “Мөрөөдлөө хадгалъя” хадгаламжийн аяны “Супер” урамшууллын эзэн болохыг ерөөе!

  Төрийн банк – Эрсдэлгүй ирээдүйн баталгаа


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХААН галерейд нээгдсэн “Домогт хатад” үзэсгэлэнд тухлан саатаарай 2 цагийн өмнө
Баавгай үзэгдсэн өмнө давтан бүртгэгдсэн бүх аймаг, сумдуудад нэн даруй арга хэмжээ авахыг чиглэл болгов 2 цагийн өмнө
​ Жирэмсний массаж, хөх арчилгааны сургалтын эрх бэлэглэнэ 4 цагийн өмнө
П.Адарсүрэн агсны гэрэлт хөшөө бослоо 5 цагийн өмнө
ГССҮТ: Баавгайд бариулсан өвчтөний биеийн байдал хүнд байна 7 цагийн өмнө
Төрийн банк “Gangnam Brand Eye Clinic” эмнэлэгтэй хамтын ажиллагаагаа өргөжүүллээ 8 цагийн өмнө
Хэлтгийн цагаан нуурыг 21 жилийн дараа сэргээлээ 11 цагийн өмнө
Томуугаар өвдсөн хүүхдээ асарч байгаа эх, эцэг, асран хамгаалагчид цалинтай чөлөө олгох эсхүл цахимаар ажиллуулна 12 цагийн өмнө
Энэ сарын 9-нийг хүртэл ихэнх нутгаар дулаахан байна 12 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
0-2 сартай нярай харах үйлчилгээг Энх-Амаржин эх нярайн сувилал нэвтрүүллээ Өчигдөр
УИХ-ын гишүүн А.Ганбаатар иргэний өмчлөлийн автозогсоолыг татвараас чөлөөлөх хууль санаачилжээ Өчигдөр
ТАНИЛЦ: Нийгмийн халамж олгох 10 дугаар сарын хуваарь Өчигдөр
Дорнод аймаг аялал жуулчлалаас 9.5 тэрбум төгрөгийн орлого олжээ Өчигдөр
ҮСХ-ноос 1968төг гэж мэдээлсэн төмсний үнэ бодит байдал дээр 2500төг байна Өчигдөр
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлууд Өчигдөр
Нярайн хувцсаар хөнжил, дэр, чихмэл, хувцас оёдог хөдөлмөрч эмэгтэй Н.Доржхандыг онцоллоо Өчигдөр
Ихэнх нутгаар хур тунадас орохгүй Өчигдөр
Ирэх 11 дүгээр сард шүлхийн вакциныг гаргахад анхаарч байна 2026/10/06
Голомт банк “Ажиллахад таатай газар”-аар тав дахь жилдээ дараалан өргөмжлөгдлөө 2026/10/06