УСУГ-ын зургаан хос нэгэн зэрэг хуримлалаа


НЗДТГ, Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Улаанбаатар хотын Ус сувгийн удирдах газар /УСУГ/, Гэрлэх ёслолын ордон ОНӨААТҮГ хамтран “Дурсамж” гэрлэх ёслолыг зохион байгууллаа. Уг ёслолд өнөөдөр УСУГ-ын ажилтнууд оролцож, зургаан хос хуримлалаа.  

УСУГ-ын ажилтан, албан хаагчдын хувьд нийслэлийн иргэдэд стандартад нийцсэн цэвэр ус түгээж, бохир усыг татан зайлуулах үйлсэд хоногийн 24 цагт амсхийх чөлөөгүй ажилладаг онцлогтой. Тус байгууллага нийт 1823 ажиллагсадтай. Тэдгээрээс ажил мэргэжилдээ сэтгэл зүрхээ зориулан, идэвх санаачилга гарган ажилладаг шилдэг ажилчдаа сонгон, гэрлэх ёслолыг нь хийсэн гэж УСУГ-ын дарга Ц.Төрхүү онцолж байлаа. Хосуудын нэг нь мөнгөн хуримаа хийсэн бол үлдсэн нь гэрлэлтээ батлуулсан ч хуримлаж амжаагүй хосууд байсан юм.  Өнөөдрийн “Дурсамж” гэрлэх ёслолд хоёулаа УСУГ-т ажилладаг дөрвөн хос  багтсан байна.  

Гэрлэх ёслолын ордны ёслол үйлчилгээний менежер Б.Амгалан:

-2022 он гарснаас хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд 140 хос Гэрлэх ёслолын ордонд гэрлэлтээ батлуулан, хуримаа хийгээд байна. Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын санаачилгаар нийслэлийн харьяа байгууллагуудад ажилладаг 60 хосын хуримын ёслолыг хийсэн. Өнөөдөр УСУГ-ын ажил хөдөлмөрөөрөө шалгарсан зургаан хосын гэрлэх ёслолыг хийж, амьдралынх нь нандин дурсамжийг бүтээлээ. Ажилтан ажиллагсдынхаа амьдралд тохиолдох алтан агшныг мөнхлөн үлдээж буй байгууллага, хамт олонд талархсанаа илэрхийлье. 

“Мөнгөн хурим”-аа хийж буй П.Очирбат:

-Би УСУГ-т 14 дэх жилдээ ажиллаж буй цэвэр усны шугамын насосчин. Гэргий  Ш.Жавзандулам маань энэ  байгууллагад долоо дахь жилдээ ажиллаж байгаа. Бидэнд  мөнгөн хуримаа хийх боломж олгосон байгууллагынхаа удирдлагууд болон хамт олондоо маш их баярлалаа. Хуримыг маань ёслол төгөлдөр зохион байгуулж буй Гэрлэх ёслолын хамт олон, найз нөхдөдөө талархаж байна. Хамтдаа хуримлаж буй хосууддаа эрүүл энх, сайн сайхныг хүсье.

“Дурсамж” гэрлэх ёслолд нийслэлийн харьяа агентлаг, байгууллагуудад ажилладаг 60 хос оролцон, нандин дурсамжаа үлдээх бөгөөд өнөөдрийн байдлаар 57 хосын гэрлэлтийг бататгаад байна.

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХААН галерейд нээгдсэн “Домогт хатад” үзэсгэлэнд тухлан саатаарай 5 цагийн өмнө
Баавгай үзэгдсэн өмнө давтан бүртгэгдсэн бүх аймаг, сумдуудад нэн даруй арга хэмжээ авахыг чиглэл болгов 5 цагийн өмнө
​ Жирэмсний массаж, хөх арчилгааны сургалтын эрх бэлэглэнэ 7 цагийн өмнө
П.Адарсүрэн агсны гэрэлт хөшөө бослоо 8 цагийн өмнө
ГССҮТ: Баавгайд бариулсан өвчтөний биеийн байдал хүнд байна 10 цагийн өмнө
Төрийн банк “Gangnam Brand Eye Clinic” эмнэлэгтэй хамтын ажиллагаагаа өргөжүүллээ 12 цагийн өмнө
Хэлтгийн цагаан нуурыг 21 жилийн дараа сэргээлээ 15 цагийн өмнө
Томуугаар өвдсөн хүүхдээ асарч байгаа эх, эцэг, асран хамгаалагчид цалинтай чөлөө олгох эсхүл цахимаар ажиллуулна 15 цагийн өмнө
Энэ сарын 9-нийг хүртэл ихэнх нутгаар дулаахан байна 15 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
0-2 сартай нярай харах үйлчилгээг Энх-Амаржин эх нярайн сувилал нэвтрүүллээ Өчигдөр
УИХ-ын гишүүн А.Ганбаатар иргэний өмчлөлийн автозогсоолыг татвараас чөлөөлөх хууль санаачилжээ Өчигдөр
ТАНИЛЦ: Нийгмийн халамж олгох 10 дугаар сарын хуваарь Өчигдөр
Дорнод аймаг аялал жуулчлалаас 9.5 тэрбум төгрөгийн орлого олжээ Өчигдөр
ҮСХ-ноос 1968төг гэж мэдээлсэн төмсний үнэ бодит байдал дээр 2500төг байна Өчигдөр
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлууд Өчигдөр
Нярайн хувцсаар хөнжил, дэр, чихмэл, хувцас оёдог хөдөлмөрч эмэгтэй Н.Доржхандыг онцоллоо Өчигдөр
Ихэнх нутгаар хур тунадас орохгүй Өчигдөр
Ирэх 11 дүгээр сард шүлхийн вакциныг гаргахад анхаарч байна 2026/10/06
Голомт банк “Ажиллахад таатай газар”-аар тав дахь жилдээ дараалан өргөмжлөгдлөө 2026/10/06