Г.Ганболд: Малын түүхий эд, арьс шир боловсруулахад бодлогын хэмжээнд онцгой анхаарна


УИХ-ын гишүүн Г.Ганболд, С.Чинзориг нар өөрийн сонгогдсон тойрог болох Өвөрхангай аймагт ажиллаж байна. Гишүүд Арвайхээр хот болон сумдын иргэд, малчидтай уулзаж, УИХ, Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого шийдвэрийн талаар санал солилцож байгаа юм. Иргэдийн зүгээс улс орны эдийн засгийн нөхцөл байдал, хямралыг хохирол багатай давах төрийн бодлого,  тэтгэврийн зөрүү арилгах боломж,  ноолуурын үнэ ханш, арьс ширний урамшуулал, бэлчээрийн доройтол, эмийн үнэ, төрийн захиргааны албан хаагчдын цалин хөлс, төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримталж буй бодлого, тойрогт хийгдэж буй ажлуудын талаар гишүүдээс асуулт асууж, хариулт авч байв.

Малчдын гол анхаарал хандуулж буй асуудлын нэг нь ноолуурын үнэ ханш буурсан явдал байлаа. Өвөрхангай аймагт хавар дөрөвдүгээр сард ноолуур кг нь 150 мянган төгрөгөөр худалдан авч байсан бол одоо 80 - 90 мянгад хүрчээ. Иймд иргэд төрөөс ноолуурын үнийг тогтвортой байлгах тал дээр цаашид анхаарч, кг ноолуур 100 мянган төгрөгөөс  буурахгүй байх тал дээр анхаарч өгөхийг хүссэн юм. Энэ асуудлаар УИХ-ын гишүүн Г.Ганболд хариулт өгөхдөө “Малчдын ноолуурыг ченж нарын гараар дамжуулалгүй шууд үйлдвэрлэгч нарт хүргэх чиглэлд анхаарал хандуулна” гэлээ.


Орон нутагт ажиллаж буй төрийн албан хаагчид цалин хангамж бага байгааг учирлаж байв. 2020 оноос хойш төрийн албан хаагчдын цалин нэмэгдээгүй тул цалин хэзээ нэмэх бол гэсэн хүлээлттэй байгаа юм. Энэ асуудлаар УИХ-ын гишүүн Г.Ганболд “Аймаг, орон нутагт ажиллаж буй төрийн албан хаагчдын цалин хангамж бага байна. Тиймээс төрийн албан хаагчдын цалингийн ангилал, зэрэглэлийг нэмэгдүүлэх чиглэлээр Засгийн газарт чиглэл өгч, шийдүүлэх шаардлагатай байна. Энэ чиглэлд анхаарал хандуулж ажиллана” гэв. Төрийн албан хаагчдын цалин хангамж тааруугаас залуус орон нутагт ажиллах сонирхолгүй байдаг байна.

Түүнчлэн малчдын тавьж буй асуудлын нэг нь малыг эрүүлжүүлэх, шүлхий өвчинтэй тэмцэх чиглэлд төрөөс дорвитой арга хэмжээ авахыг санууллаа. Энэ асуудлаар УИХ-ын гишүүн Г.Ганболд “Малын гаралтай бүтээгдэхүүнийг экспортлох шаардлагатай гэж малчид үзэж байгаа. Ингэхийн тулд малын гоц халдварт шүлхий өвчинтэй далайцтай тэмцэх шаардлага байгааг хэлж байгаа юм. Жил болгон цөөн тооны мал вакцинжуулдаг. Гэтэл өвчлөл тухайн үедээ дарагддаг ч байнга шүлхий өвчин гардаг. Тиймээс улсын хэмжээнд дорвитой арга хэмжээ авч ажиллаж, халдварыг бүрэн дарах шаардлагатай байгаа талаар малчид онцолж байна. Малын гоц халдварт өвчинг байхгүй болгож чадвал, малын гаралтай бүтээгдэхүүний экспорт нэмэгдэх боломжтой юм. Түүнчлэн малын гаралтай бүтээгдэхүүнийг боловсруулах чиглэлд төрөөс анхаарал хандуулахыг малчид хүсэж байна” гэлээ.

Малчдын хувьд өөр нэг тулгамдаж буй асуудал нь залуу малчдын тоо жилээс жилд буурах болсон байна. Энэ асуудлын хувьд УИХ-ын гишүүн Г.Ганболд “Хөдөөд залуу малчид байхгүй боллоо гэж малчид хэлж байна. Ерөнхий боловсролын сургууль төгссөн залуучууд бүгдээрээ их дээд сургуульд сурдаг. Төгсөөд хот, төв суурин газар ажилладаг. Тиймээс уламжлалт мал аж ахуйгаа авч явах, мал маллах залуучууд байхгүй болж байгааг малчид ярьж байна. Иймд төрөөс залуу малчдыг дэмжих, бага хүүтэй зээлээр малжуулах төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж залуучуудыг мал дээр гаргах бодлого хэрэгжүүлээч гэдэг асуудлыг тавьж байна. Малчдын тавьж буй энэ  асуудал зөв. Энэ асуудалд анхаарч ажиллана” гэв. УИХ-ын гишүүн Г.Ганболд, С.Чинзориг нарын тойргийнхоо иргэдтэй хийх уулзалт үргэлжилж байна.

 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХААН галерейд нээгдсэн “Домогт хатад” үзэсгэлэнд тухлан саатаарай 10 цагийн өмнө
Баавгай үзэгдсэн өмнө давтан бүртгэгдсэн бүх аймаг, сумдуудад нэн даруй арга хэмжээ авахыг чиглэл болгов 10 цагийн өмнө
​ Жирэмсний массаж, хөх арчилгааны сургалтын эрх бэлэглэнэ 12 цагийн өмнө
П.Адарсүрэн агсны гэрэлт хөшөө бослоо 13 цагийн өмнө
ГССҮТ: Баавгайд бариулсан өвчтөний биеийн байдал хүнд байна 16 цагийн өмнө
Төрийн банк “Gangnam Brand Eye Clinic” эмнэлэгтэй хамтын ажиллагаагаа өргөжүүллээ 17 цагийн өмнө
Хэлтгийн цагаан нуурыг 21 жилийн дараа сэргээлээ 20 цагийн өмнө
Томуугаар өвдсөн хүүхдээ асарч байгаа эх, эцэг, асран хамгаалагчид цалинтай чөлөө олгох эсхүл цахимаар ажиллуулна 20 цагийн өмнө
Энэ сарын 9-нийг хүртэл ихэнх нутгаар дулаахан байна 20 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
0-2 сартай нярай харах үйлчилгээг Энх-Амаржин эх нярайн сувилал нэвтрүүллээ Өчигдөр
УИХ-ын гишүүн А.Ганбаатар иргэний өмчлөлийн автозогсоолыг татвараас чөлөөлөх хууль санаачилжээ Өчигдөр
ТАНИЛЦ: Нийгмийн халамж олгох 10 дугаар сарын хуваарь Өчигдөр
Дорнод аймаг аялал жуулчлалаас 9.5 тэрбум төгрөгийн орлого олжээ Өчигдөр
ҮСХ-ноос 1968төг гэж мэдээлсэн төмсний үнэ бодит байдал дээр 2500төг байна Өчигдөр
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлууд Өчигдөр
Нярайн хувцсаар хөнжил, дэр, чихмэл, хувцас оёдог хөдөлмөрч эмэгтэй Н.Доржхандыг онцоллоо Өчигдөр
Ихэнх нутгаар хур тунадас орохгүй Өчигдөр
Ирэх 11 дүгээр сард шүлхийн вакциныг гаргахад анхаарч байна 2026/10/06
Голомт банк “Ажиллахад таатай газар”-аар тав дахь жилдээ дараалан өргөмжлөгдлөө 2026/10/06