''Том баяр'' түмэн хүүхдийн наадам болно


Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн хүрээнд “Том баяр” түмэн хүүхдийн наадам 6-р сарын 1-нд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн усан оргилууртай талбайд болно. Бүтэн өдрийн хөтөлбөртэй түмэн хүүхдийн баярыг хүүхдүүдийн эрх, эрүүл мэнд, аюулгүй байдал, хэрэгцээ шаардлагын хүрээнд үйл ажиллагаа явуулдаг төр болон хувийн хэвшил, олон улсын байгууллагын оролцоотойгоор зохион байгуулж байна. Энэ хүрээнд Том толгойтын адал явдал хүүхдийн цуврал киноны Том хамтлаг, Tom girlz, Tom kids, хүүхэд багачуудын хайртай дуучин Г.Уянгадарь, Энжи, Б.Бат-Энэрэл, Ц.Мичидмаа нар оролцож, уран бүтээлээ хүргэнэ. Мөн циркийн сонирхолтой үзүүлбэрүүд, хүүхэлдэйн баатрууд, урлаг соёлын энтертайнмент шоу 10:00–22:00 цаг хүртэл үргэлжилнэ. Тэгш оролцоог бий болгох үүднээс тусгай хэрэгцээт хүүхдүүдийг анхаарсан зохион байгуулалт, тогтмол санамж, анхааруулга бүхий өргөтгөсөн баг, бага насны хүүхдүүдэд зориулсан нойл, живх солих асар, анхны тусламж, цагдаагийн хяналтын баг, утасны дугаартай хүүхдийн аюулгүйн бугуйвч, тэмдэг тэмдэглэгээ, хогийн цэгийг хүртээмжтэй байдлаар бий болгоно. Бяцхан үрсээ хайраар хамгаалж, хайраар хөгжүүлье уриан дор зохион байгуулагдах “Том баяр”-т гэр бүл, найз нөхдөөрөө зорин ирж, бүтэн өдрийг дурсамж дүүрэн өнгөрүүлээрэй. 



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХААН галерейд нээгдсэн “Домогт хатад” үзэсгэлэнд тухлан саатаарай 12 цагийн өмнө
Баавгай үзэгдсэн өмнө давтан бүртгэгдсэн бүх аймаг, сумдуудад нэн даруй арга хэмжээ авахыг чиглэл болгов 12 цагийн өмнө
​ Жирэмсний массаж, хөх арчилгааны сургалтын эрх бэлэглэнэ 14 цагийн өмнө
П.Адарсүрэн агсны гэрэлт хөшөө бослоо 15 цагийн өмнө
ГССҮТ: Баавгайд бариулсан өвчтөний биеийн байдал хүнд байна 17 цагийн өмнө
Төрийн банк “Gangnam Brand Eye Clinic” эмнэлэгтэй хамтын ажиллагаагаа өргөжүүллээ 18 цагийн өмнө
Хэлтгийн цагаан нуурыг 21 жилийн дараа сэргээлээ 21 цагийн өмнө
Томуугаар өвдсөн хүүхдээ асарч байгаа эх, эцэг, асран хамгаалагчид цалинтай чөлөө олгох эсхүл цахимаар ажиллуулна 22 цагийн өмнө
Энэ сарын 9-нийг хүртэл ихэнх нутгаар дулаахан байна 22 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
0-2 сартай нярай харах үйлчилгээг Энх-Амаржин эх нярайн сувилал нэвтрүүллээ Өчигдөр
УИХ-ын гишүүн А.Ганбаатар иргэний өмчлөлийн автозогсоолыг татвараас чөлөөлөх хууль санаачилжээ Өчигдөр
ТАНИЛЦ: Нийгмийн халамж олгох 10 дугаар сарын хуваарь Өчигдөр
Дорнод аймаг аялал жуулчлалаас 9.5 тэрбум төгрөгийн орлого олжээ Өчигдөр
ҮСХ-ноос 1968төг гэж мэдээлсэн төмсний үнэ бодит байдал дээр 2500төг байна Өчигдөр
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлууд Өчигдөр
Нярайн хувцсаар хөнжил, дэр, чихмэл, хувцас оёдог хөдөлмөрч эмэгтэй Н.Доржхандыг онцоллоо Өчигдөр
Ихэнх нутгаар хур тунадас орохгүй Өчигдөр
Ирэх 11 дүгээр сард шүлхийн вакциныг гаргахад анхаарч байна 2026/10/06
Голомт банк “Ажиллахад таатай газар”-аар тав дахь жилдээ дараалан өргөмжлөгдлөө 2026/10/06