“Голомтын төгөл” 650 гаруй гацууртай боллоо


Сайн сайхныг санхүүжүүлэгч Голомт банкны хамт олон Тогтвортой хөгжлийн бодлогын хүрээнд байгаль орчин, нийгэмд ээлтэй үйл ажиллагаа явуулахад анхаарч ажилладаг бөгөөд Бүх нийтийн мод тарих үндэсний өдрийг тохиолдуулан “Голомтын төгөл” аяныг 3 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа. “Мод тарих нь нэг насны буян” уриатай энэхүү аянд Голомт банкны бүх салбар, нэгжийн ажилтнууд идэвхтэй оролцлоо. Тогтвортой хөгжлийн бодлогын хүрээнд Голомт банк бүх ажилтнаа жил бүр байгаль орчин, ногоон санхүүжилтийн чиглэлээр сургалтад хамруулдгаас гадна мод тарих аянд оролцуулж, бодит ойлголт, дадлага эзэмшүүлдэг юм. Мөн Голомт банкны нэрэмжит “Тэтгэлэгт оюутан-2021” хөтөлбөрт хамрагдсан оюутнуудын төлөөлөл аянд оролцож, эх дэлхийгээ ногооруулах үйлсэд нэгдэв.

  

Үндэсний соёл амралтын хүрээлэнд байгуулсан энэхүү төгөлдөө бид зөвхөн гацуур мод тарьдгаараа онцлог. Гацуур нь жилийн дөрвөн улиралд мөнх ногооноороо байж, орчиндоо хүчилтөрөгч бэлэглэн, өвөрмөц, тааламжтай үнэр ялгаруулан өнгө нэмдэг, хүйтэнд тэсвэртэй, ургац сайтай шилмүүст мод учраас сонгон тарьдаг бөгөөд энэ удаа “Голомтын төгөл”-өө бид улам  өргөжүүллээ. Гацуур мод нь бат бөх үндэснийхээ ачаар 20-60 метр хүртэл өндөр ургаж, 150 жил насалдаг онцлогтой. Гэвч модыг зөвхөн тариад орхих биш, арчилж ургуулахад санаа тавих нь хамгийн чухал учраас  бид ҮСАХ-ийн захиргаатай Хамтран ажиллах гэрээ байгуулж, жилийн дөрвөн улирлын турш мэргэжлийн баг, цэцэрлэгчидтэй хамтран  арчилж, тордох, услах ажлыг хийдэг билээ. Гурван жилийн хугацаанд “Голомт төгөл” нийт 650 орчим гацуур модтой болсон нь эдүгээ  нийслэл хотынхоо эрүүл агаар, өнгө үзэмжийг нэмэн ургаж байна. 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХААН галерейд нээгдсэн “Домогт хатад” үзэсгэлэнд тухлан саатаарай 13 цагийн өмнө
Баавгай үзэгдсэн өмнө давтан бүртгэгдсэн бүх аймаг, сумдуудад нэн даруй арга хэмжээ авахыг чиглэл болгов 13 цагийн өмнө
​ Жирэмсний массаж, хөх арчилгааны сургалтын эрх бэлэглэнэ 15 цагийн өмнө
П.Адарсүрэн агсны гэрэлт хөшөө бослоо 15 цагийн өмнө
ГССҮТ: Баавгайд бариулсан өвчтөний биеийн байдал хүнд байна 18 цагийн өмнө
Төрийн банк “Gangnam Brand Eye Clinic” эмнэлэгтэй хамтын ажиллагаагаа өргөжүүллээ 19 цагийн өмнө
Хэлтгийн цагаан нуурыг 21 жилийн дараа сэргээлээ 22 цагийн өмнө
Томуугаар өвдсөн хүүхдээ асарч байгаа эх, эцэг, асран хамгаалагчид цалинтай чөлөө олгох эсхүл цахимаар ажиллуулна 23 цагийн өмнө
Энэ сарын 9-нийг хүртэл ихэнх нутгаар дулаахан байна 23 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
0-2 сартай нярай харах үйлчилгээг Энх-Амаржин эх нярайн сувилал нэвтрүүллээ Өчигдөр
УИХ-ын гишүүн А.Ганбаатар иргэний өмчлөлийн автозогсоолыг татвараас чөлөөлөх хууль санаачилжээ Өчигдөр
ТАНИЛЦ: Нийгмийн халамж олгох 10 дугаар сарын хуваарь Өчигдөр
Дорнод аймаг аялал жуулчлалаас 9.5 тэрбум төгрөгийн орлого олжээ Өчигдөр
ҮСХ-ноос 1968төг гэж мэдээлсэн төмсний үнэ бодит байдал дээр 2500төг байна Өчигдөр
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлууд Өчигдөр
Нярайн хувцсаар хөнжил, дэр, чихмэл, хувцас оёдог хөдөлмөрч эмэгтэй Н.Доржхандыг онцоллоо Өчигдөр
Ихэнх нутгаар хур тунадас орохгүй Өчигдөр
Ирэх 11 дүгээр сард шүлхийн вакциныг гаргахад анхаарч байна 2026/10/06
Голомт банк “Ажиллахад таатай газар”-аар тав дахь жилдээ дараалан өргөмжлөгдлөө 2026/10/06