SocialPay дижитал хэтэвчээ ашиглан даатгалаа аваарай


SocialPay аппликэйшн, Тэнгэр Даатгал ХХК хамтран даатгалаа дижиталаар авах боломжийг хэрэглэгчдэдээ олгож байна. Харилцагч та Тэнгэр Даатгал ХХК-ийн “Edaatgal” аппликэйшнийг ашиглан өөрт хэрэгтэй даатгалын үйлчилгээг авахдаа Socialpay дижитал хэтэвч ашиглан төлбөрөө төлөх боломжтой боллоо. Харин та 2022.06.06-ныг дуустал SocialPay аппликэйшнээр даатгалын төлбөрөө төлсөн тохиолдолд хүссэн даатгалаа 20%-ийн хөнгөлөлттэй авах купон бид бэлэглэх болно.

Жич: Бэлгийн купон нь дараагийн худалдан авалтад хамаарах болно.

Тэнгэр Даатгал ХХК-ийн тухай: Тэнгэр Даатгал компани нь 2001 онд байгуулагдсан ба харилцагчийн эрсдэлийн удирдлагын цогц шийдлийг санал болгон ажилладаг, харилцагчдын итгэл найдварыг бүрэн хүлээсэн, даатгалын салбарын тэргүүлэгч компани юм. Тэнгэр Даатгал компани Монгол Улс даяар өөрийн 15 салбар, 124 төлөөлөгчтэй. Мөн өөрийн цахим сувгуудаар дамжуулан иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудад адил хүртээмжтэй байдлаар даатгалын үйлчилгээг хүргэснээр 68,000 гаруй иргэн, 2000 гаруй байгууллагын эрсдэлийг шилжүүлэн аваад байна.

SocialPay аппликэйшний тухай: Socialpay нь мөнгө илгээх, онлайн худалдан авалт хийх, хэрэглээний төлбөрүүд төлөх зэрэг бүх төрлийн санхүүгийн харилцааг хамгийн хялбараар шийдэх дижитал хэтэвч юм. Та SocialPay-ийн хэрэглэгч болсноор үйлчилгээний олон шинэ боломжуудыг авна. Үүнд:

  • Утасны дугаар, и-мэйл хаяг ашиглан мөнгө илгээх, нэхэмжлэх, чатлах
  • Голомт банкны харилцагчид онлайнаар SocialPay үйлчилгээнд бүртгүүлэх
  • SocialPay виртуал карт идэвхжүүлэн, олон улсад худалдан авалт хийх
  • Бүх банкны картаа холбон, дэлгүүр, үйлчилгээний байгууллагуудад SocialPay-ээр төлбөр төлөх
  • Хэрэглээний төлбөрүүд төлөх, галт тэрэг, кино тасалбар захиалах, дата, нэгж авах, үнэт цаасны данс нээх, онлайн дэлгүүрээс худалдан авалт хийх, хүслийн жагсаалт хөтлөх, хамт олны хуримтлал үүсгэх гэх мэт нэмэлт үйлчилгээ

Харилцагч та бүхэн өөрийн цаг завыг хэмнэн SocialPay дижитал хэтэвчийг ашиглаж, даатгалдаа хамрагдаарай.

Гэнэтийн эрсдэлд үргэлж бэлэн байж, яг одоо даатгуулъя.

Edaatgal аппликэишн татах: http://onelink.to/m28kxp

Socialpay аппликэишн татах: https://digital.golomtbank.com/product/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Эрхүү хот дахь нөхцөл байдлын талаарх албан ёсны мэдээлэл 12 минутын өмнө
Ихэнх нутгаар хур тунадас орохгүй 1 цагийн өмнө
ХААН галерейд нээгдсэн “Домогт хатад” үзэсгэлэнд тухлан саатаарай 15 цагийн өмнө
Баавгай үзэгдсэн өмнө давтан бүртгэгдсэн бүх аймаг, сумдуудад нэн даруй арга хэмжээ авахыг чиглэл болгов 15 цагийн өмнө
​ Жирэмсний массаж, хөх арчилгааны сургалтын эрх бэлэглэнэ 18 цагийн өмнө
П.Адарсүрэн агсны гэрэлт хөшөө бослоо 18 цагийн өмнө
ГССҮТ: Баавгайд бариулсан өвчтөний биеийн байдал хүнд байна 21 цагийн өмнө
Төрийн банк “Gangnam Brand Eye Clinic” эмнэлэгтэй хамтын ажиллагаагаа өргөжүүллээ 22 цагийн өмнө
Хэлтгийн цагаан нуурыг 21 жилийн дараа сэргээлээ Өчигдөр
Томуугаар өвдсөн хүүхдээ асарч байгаа эх, эцэг, асран хамгаалагчид цалинтай чөлөө олгох эсхүл цахимаар ажиллуулна Өчигдөр
Энэ сарын 9-нийг хүртэл ихэнх нутгаар дулаахан байна Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
0-2 сартай нярай харах үйлчилгээг Энх-Амаржин эх нярайн сувилал нэвтрүүллээ Өчигдөр
УИХ-ын гишүүн А.Ганбаатар иргэний өмчлөлийн автозогсоолыг татвараас чөлөөлөх хууль санаачилжээ Өчигдөр
ТАНИЛЦ: Нийгмийн халамж олгох 10 дугаар сарын хуваарь Өчигдөр
Дорнод аймаг аялал жуулчлалаас 9.5 тэрбум төгрөгийн орлого олжээ Өчигдөр
ҮСХ-ноос 1968төг гэж мэдээлсэн төмсний үнэ бодит байдал дээр 2500төг байна Өчигдөр
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлууд Өчигдөр
Нярайн хувцсаар хөнжил, дэр, чихмэл, хувцас оёдог хөдөлмөрч эмэгтэй Н.Доржхандыг онцоллоо Өчигдөр
Ихэнх нутгаар хур тунадас орохгүй 2026/10/07