Өнгөрсөн долоо хоногт “Брент” төрлийн газрын тосны үнэ 103.39-113.99 ам.доллар болж өсжээ


Өнгөрсөн долоо хоногт олон улсын томоохон биржүүд дээр “Брент” төрлийн газрын тосны үнэ 103.39-113.99 ам.доллар/баррель, “WTI” төрлийн газрын тосны үнэ 100.67-111.34 ам.доллар/баррелийн хооронд хэлбэлзсэн байна.

 “Брент” төрлийн газрын тосны үнэ 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн байдлаар 105.31 ам.доллар/баррель, “WTI” төрлийнх 102.78 ам.доллар/баррель болж хаагдсан нь өнгөрсөн долоо хоногийн үзүүлэлттэй харьцуулахад “Брент” төрлийн газрын тосны үнэ 2.1 хувиар, “WTI” төрлийн газрын тос 2.3 хувиар тус тус буусан үзүүлэлттэй байна.

Газрын тосны гол импортлогч БНХАУ-д коронавирусын хөл хорио үргэлжилж байгаагаас Даваа гарагт “Брент” төрлийн газрын тосны үнэ 6.45 ам.доллар буюу 5.7%-иар буурч, баррель нь 105.94 ам.доллар, харин АНУ-ын “WTI” төрлийн газрын тосны үнэ 6.68 ам.доллар буюу 6.1%-иар буурч, баррель нь 103.09 ам.долларт тус тус хүрсэн байна.

Хятадын газрын тосны импорт өмнөх сартай  харьцуулахад 04 дүгээр сард 7 орчим хувиар өссөн үзүүлттэй байгаа ч эхний 4 сарын импортын хэмжээ өмнөх оны мөн үеэс 4.8 хувиар буурсан байна. Тус улсын Иран улсаас импотолсон газрын тосны хэмжээ 2021 оны сүүл, 2022 оны эхээр дээд цэгтээ хүрсэн ч “Ковид-19” цар тахалтай холбоотой хөл хорио нь газрын тос боловсруулах үйлдвэрүүдийн эрэлт буурах, ОХУ-ын хямд үнэтэй импортын эрэлт нэмэгдэхэд нөлөөлж байна.

Өнгөрсөн долоо хоногт Европын Комисс Оросын газрын тосны эсрэг үе шаттайгаар хориг тавихыг санал болгосноор Брент” болон “WTI” маркийн газрын тосны үнэ 113.99 ам.доллар/баррелд хүрч өссөн бөгөөд уг хоригийг энэ долоо хоногт Европын холбооны гишүүд санал хурааж шийдвэрлэхээр тогтсон байна. Европын холбооны газрын тосны хориг нь европын болон дэлхийн газрын тосны зах зээлд том өөрчлөлт оруулна.

“Rystad Energy” компанийн урьдчилсан таамгаар 2022 оны 12 дугаар  сард ОХУ-ын Европын холбооны орнуудад нийлүүлдэг газрын тос өдөрт 3 сая баррелиар буурах төлөвтэй гэж тус компанийн газрын тосны зах зээл шинжээч Bjørnar Tonhaugen мэдэгдэв.

ОХУ-ын Шадар сайд Новак “Оросын газрын тосыг худалдан авах улс орнуудын тоо нэмэгдэж байна, тэр дундаа Азийн орнууд нэмэгдсээр байна. Орос улс "Зүүн Сибирь-Номхон далай" хоолойн системийг ашиглан Азийн орнуудад экспортоо нэмэгдүүлж, газрын тосны гарцыг төрөлжүүлэхийг дэмжинэ” гэж мэдэгдэв.

Европын комиссын ерөнхийлөгч Урсула Фон Дер Ляйен “Европын холбоо 6 сарын дотор Оросыг газрын тосны импортыг бүрэн хориглоно” гэж мэдэгдсэн бол Япон улсын ерөнхий сайд Хагита Койчи “Японы хязгаарлагдмал нөөц нь Европын холбоотой шууд хөл нийлүүлэн алхахад хүндрэл учруулж байна. Япон улс тус шийдвэрийг хэрэгжүүлэхгүй” гэж мэдэгдэв. 

   (Эх сурвалж: www.bloomberg.com; www.investing.com; www.oil.in-en.com; www.reuters.com; www.oilprice.com;  www.eia.gov.mn зэрэг веб сайтын мэдээг үндэслэв.)


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Эрхүү хот дахь нөхцөл байдлын талаарх албан ёсны мэдээлэл 10 минутын өмнө
Ихэнх нутгаар хур тунадас орохгүй 1 цагийн өмнө
ХААН галерейд нээгдсэн “Домогт хатад” үзэсгэлэнд тухлан саатаарай 15 цагийн өмнө
Баавгай үзэгдсэн өмнө давтан бүртгэгдсэн бүх аймаг, сумдуудад нэн даруй арга хэмжээ авахыг чиглэл болгов 15 цагийн өмнө
​ Жирэмсний массаж, хөх арчилгааны сургалтын эрх бэлэглэнэ 18 цагийн өмнө
П.Адарсүрэн агсны гэрэлт хөшөө бослоо 18 цагийн өмнө
ГССҮТ: Баавгайд бариулсан өвчтөний биеийн байдал хүнд байна 21 цагийн өмнө
Төрийн банк “Gangnam Brand Eye Clinic” эмнэлэгтэй хамтын ажиллагаагаа өргөжүүллээ 22 цагийн өмнө
Хэлтгийн цагаан нуурыг 21 жилийн дараа сэргээлээ Өчигдөр
Томуугаар өвдсөн хүүхдээ асарч байгаа эх, эцэг, асран хамгаалагчид цалинтай чөлөө олгох эсхүл цахимаар ажиллуулна Өчигдөр
Энэ сарын 9-нийг хүртэл ихэнх нутгаар дулаахан байна Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
0-2 сартай нярай харах үйлчилгээг Энх-Амаржин эх нярайн сувилал нэвтрүүллээ Өчигдөр
УИХ-ын гишүүн А.Ганбаатар иргэний өмчлөлийн автозогсоолыг татвараас чөлөөлөх хууль санаачилжээ Өчигдөр
ТАНИЛЦ: Нийгмийн халамж олгох 10 дугаар сарын хуваарь Өчигдөр
Дорнод аймаг аялал жуулчлалаас 9.5 тэрбум төгрөгийн орлого олжээ Өчигдөр
ҮСХ-ноос 1968төг гэж мэдээлсэн төмсний үнэ бодит байдал дээр 2500төг байна Өчигдөр
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлууд Өчигдөр
Нярайн хувцсаар хөнжил, дэр, чихмэл, хувцас оёдог хөдөлмөрч эмэгтэй Н.Доржхандыг онцоллоо Өчигдөр
Ихэнх нутгаар хур тунадас орохгүй 2026/10/07