“ХАДГАЛААД АЯЛ” аяны дөрөвдүгээр сарын урамшуулал эздэдээ очлоо


Хүсэл мөрөөдөл, зорилгодоо хүрэхэд нь харилцагчдаа дэмжихээр ХААН Банк “Хадгалаад аял” аяныг эхлүүлсэн билээ. Хадгалах, хуримтлуулах дадлыг хэвшүүлэх, дэмжих зорилготой тус аяны эхний буюу 3-р сарын 31-нээс 4-р сарын 30-ны хугацаанд хамрах урамшууллын эздийг 2022 оны 5-р сарын 5-нд ХААН Банкны албан ёсны хуудсаар шууд бичлэг (лайв) хийж тодрууллаа.

Энэ удаагийн тохирлоор:

  • 500,000 төгрөгийн хадгаламжийн эрхийн бичгийг 3 харилцагчид,
  • 1,000,000 төгрөгийн электрон барааны эрхийн бичгийг 6 харилцагчид,
  •  iPhone 12 гар утсыг 2 харилцагчид,
  • Турк Улсад аялах эрхийг 3 харилцагчид өгөхөөр тодруулсан билээ.

Аяны хүрээнд урамшуулал хүртэхээр тодорсон, Улаанбаатар хотоос бэлгээ авах боломжтой харилцагчдыг 2022 оны 5-р сарын 6-нд ХААН Банк цамхагт хүлээн авч, урамшууллыг  гардууллаа. Бусад харилцагчтай ХААН Банкны зүгээс албан ёсны сувгуудаар холбогдон, урамшууллыг олгох юм.

Аяны хүрээнд iPhone 12 гар утасны эзэн болсон Ч.Ивээлтийн ээж “Өнөөдөр төрсөн өдрөөрөө ийм гайхалтай бэлэг авч байна. Хүү Ч.Ивээлт минь одоо хоёр настай. Бид хүүхдийнх нь мөнгийг ирээдүйд нь зориулаад хадгалчихдаг. Өнгөрсөн 4-р сард хадгаламжид нь мөнгө нэмсэн тул аяны болзол хангаад, тохирлын эзэн болжээ. Үнэхээр их баяртай байна” гэж сэтгэгдлээ хуваалцсан билээ. Мөн Турк Улсад аялах эрх авсан харилцагч Г.Хүрэлсүх “Миний хувьд хугацаатай хадгаламжаа сунгаад урамшуулалд хамрагдах эрх авсан. Өчигдөр над руу утасдаж хэлэхэд гайхаж, бас их баярласан. Урамшууллын эзэн болсон бусад харилцагч, мөн ХААН Банканд баярлалаа гэж хэлмээр байна” гэсэн юм.


 Ташрамд, урамшууллын эздийг тодруулах лайвын найдвартай, аюулгүй ажиллагааг ХААН Банкны мэдээллийн технологийн газраас хянаж баталгаажуулан, хөндлөнгийн ажиглагчаар “Онч аудит” ХХК болон харилцагчдын төлөөлөл хяналт тавьсан билээ. Урамшууллын эздийг тодруулахдаа аяны болзол хангаж, дахин давтагдашгүй дугаар бүхий тохирол авсан харилцагчдаас баталгаат программын тусламжтайгаар санамсаргүй тохирлын аргаар тодруулсан юм.

 

Монгол орон даяар 2022 оны 3-р сарын 31-ний өдрөөс 2022 оны 6-р сарын 30-ны өдрийг дуустал үргэлжлэх энэхүү аяны урамшууллын удаах буюу 5-р сарын тохирлын эздийг 2022 оны 6-р сарын 6-ны өдөр шууд бичлэгээр (лайв) тодруулна.

Урамшууллын эздийн нэрстэй  ЭНД дарж танилцана уу.

Урамшуулалт аяны тухай дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.

Хамтын өсөлт төгөлдөр-ХААН Банк

 



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Эрхүү хот дахь нөхцөл байдлын талаарх албан ёсны мэдээлэл 2 цагийн өмнө
Ихэнх нутгаар хур тунадас орохгүй 3 цагийн өмнө
ХААН галерейд нээгдсэн “Домогт хатад” үзэсгэлэнд тухлан саатаарай 17 цагийн өмнө
Баавгай үзэгдсэн өмнө давтан бүртгэгдсэн бүх аймаг, сумдуудад нэн даруй арга хэмжээ авахыг чиглэл болгов 17 цагийн өмнө
​ Жирэмсний массаж, хөх арчилгааны сургалтын эрх бэлэглэнэ 20 цагийн өмнө
П.Адарсүрэн агсны гэрэлт хөшөө бослоо 20 цагийн өмнө
ГССҮТ: Баавгайд бариулсан өвчтөний биеийн байдал хүнд байна 23 цагийн өмнө
Төрийн банк “Gangnam Brand Eye Clinic” эмнэлэгтэй хамтын ажиллагаагаа өргөжүүллээ Өчигдөр
Хэлтгийн цагаан нуурыг 21 жилийн дараа сэргээлээ Өчигдөр
Томуугаар өвдсөн хүүхдээ асарч байгаа эх, эцэг, асран хамгаалагчид цалинтай чөлөө олгох эсхүл цахимаар ажиллуулна Өчигдөр
Энэ сарын 9-нийг хүртэл ихэнх нутгаар дулаахан байна Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
0-2 сартай нярай харах үйлчилгээг Энх-Амаржин эх нярайн сувилал нэвтрүүллээ Өчигдөр
УИХ-ын гишүүн А.Ганбаатар иргэний өмчлөлийн автозогсоолыг татвараас чөлөөлөх хууль санаачилжээ Өчигдөр
ТАНИЛЦ: Нийгмийн халамж олгох 10 дугаар сарын хуваарь Өчигдөр
Дорнод аймаг аялал жуулчлалаас 9.5 тэрбум төгрөгийн орлого олжээ 2026/10/07
ҮСХ-ноос 1968төг гэж мэдээлсэн төмсний үнэ бодит байдал дээр 2500төг байна 2026/10/07
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 2026/10/07
Нярайн хувцсаар хөнжил, дэр, чихмэл, хувцас оёдог хөдөлмөрч эмэгтэй Н.Доржхандыг онцоллоо 2026/10/07
Ихэнх нутгаар хур тунадас орохгүй 2026/10/07