Хэнтий аймгийн төрийн байгууллагын гаднах зогсоолд зөвхөн иргэд автомашинаа тавина


Төрийн байгууллагуудаас үйлчилгээ авахад тулгардаг нэг бэрхшээл нь авто машины зогсоол. Хэдийгээр байгууллага бүр гаднаа автомашины зогсоолтой хэдий ч тэр нь иргэдэд төдийлөн олддогүй, албан хаагчдынх нь машинаар дүүрсэн байх нь элбэг. 

Энэ асуудлыг Хэнтий аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав олж харж, төрийн байгууллагын гаднах зогсоолд зөвхөн үйлчилгээ авч байгаа иргэдийн авто машиныг зогсоохыг байгууллагын дарга нарт үүрэг болгосон. Үүний дагуу байгууллагууд өөрсдийн нөөц боломжиндоо тулгуурлан зогсоолын асуудлаа шийдэж  байна. Тухайлбал Онцгой байдлын газрын хамт олон автомашины хэрэглээнээс татгалзаж унадаг дугуйтай хамт олон болохыг уриалж байгаа бөгөөд ажилтнууддаа унадаг дугуй авахад дэмжлэг үзүүлж байна.

Цагдаагийн газар, Татварын хэлтэс, Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар зэрэг байгууллагууд гаднах зогсоолоо зөвхөн иргэдэд үйлчилдэг байхаар зохицуулж, алба хаагчдынхаа машиныг байгууллагынхаа хашаанд тавьдаг болжээ.

Харин аймгийн Засаг даргын Тамгын газрын хувьд гаднах сул талбайгаа ашиглан аж ахуйн аргаар зогсоол хийх ажлыг эхлүүлээд байна. Энэ мэтчилэн аймгийн Засаг даргын гаргасан шийдвэрийг төрийн байгууллагууд хэрэгжүүлж эхэллээ. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Г. Энхнаран: Дуу дуулна гэдэг сэтгэл зүйн хувьд маш өөр зүйл шаарддаг. Дуу дуулах хэцүү. Дуу дуулна гэдэг өөрөө ухаан юм 1 цагийн өмнө
ГССҮТ: Баавгайд дайруулсан эмэгтэйн бие мэс заслын дараа тогтворжсон 2 цагийн өмнө
Эрхүү хот дахь нөхцөл байдлын талаарх албан ёсны мэдээлэл 4 цагийн өмнө
Ихэнх нутгаар хур тунадас орохгүй 5 цагийн өмнө
ХААН галерейд нээгдсэн “Домогт хатад” үзэсгэлэнд тухлан саатаарай 20 цагийн өмнө
Баавгай үзэгдсэн өмнө давтан бүртгэгдсэн бүх аймаг, сумдуудад нэн даруй арга хэмжээ авахыг чиглэл болгов 20 цагийн өмнө
​ Жирэмсний массаж, хөх арчилгааны сургалтын эрх бэлэглэнэ 22 цагийн өмнө
П.Адарсүрэн агсны гэрэлт хөшөө бослоо 23 цагийн өмнө
ГССҮТ: Баавгайд бариулсан өвчтөний биеийн байдал хүнд байна Өчигдөр
Төрийн банк “Gangnam Brand Eye Clinic” эмнэлэгтэй хамтын ажиллагаагаа өргөжүүллээ Өчигдөр
Хэлтгийн цагаан нуурыг 21 жилийн дараа сэргээлээ Өчигдөр
Томуугаар өвдсөн хүүхдээ асарч байгаа эх, эцэг, асран хамгаалагчид цалинтай чөлөө олгох эсхүл цахимаар ажиллуулна Өчигдөр
Энэ сарын 9-нийг хүртэл ихэнх нутгаар дулаахан байна Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
0-2 сартай нярай харах үйлчилгээг Энх-Амаржин эх нярайн сувилал нэвтрүүллээ Өчигдөр
УИХ-ын гишүүн А.Ганбаатар иргэний өмчлөлийн автозогсоолыг татвараас чөлөөлөх хууль санаачилжээ 2026/10/07
ТАНИЛЦ: Нийгмийн халамж олгох 10 дугаар сарын хуваарь 2026/10/07
Дорнод аймаг аялал жуулчлалаас 9.5 тэрбум төгрөгийн орлого олжээ 2026/10/07
ҮСХ-ноос 1968төг гэж мэдээлсэн төмсний үнэ бодит байдал дээр 2500төг байна 2026/10/07
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 2026/10/07