Махны үнэ тогтвортой байна


Жил бүрийн хавар махны үнэ өсдөг. Харин энэ жилийн хувьд бензин шатахууны үнэ өсчихөөд байгаа ч өмнөх онуудтай харьцуулахад махны үнэ харьцангуй тогтвортой байгаа нь нийслэлийн Статистикийн газрын судалгаанаас харагдаж байна. Тодруулбал, өнгөрсөн оны дөрөвдүгээр сард үхрийн ястай мах кг нь 14 мянган төгрөгийн үнэтэй байсан бол энэ жилийн мөн үед 14000-14500 төгрөг байна. Хонины мах үүнээс 1000-1500 төгрөгөөр хямд байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс кг тутамдаа 300-500 төгрөгөөр нэмэгдсэн дүн мэдээ юм. Энэ бол зах, худалдааны төвөөр худалдаалагдаж буй махны жижиглэнгийн үнэ. Үүний зэрэгцээ нөөцийн мах үлүү хямд буюу үхэр кг нь 8900, хонь 8300, ямаа 7100 төгрөгөөр худалдаалагдаж ирсэн. 

Засгийн газрын хуралдаанаар нөөцийн хонины махны үнийг кг тутамд 350 төгрөгөөр хямдруулах шийдвэр гаргаснаар хонины нөөцийн мах кг нь 7950 болж хямдарч байна. Мөн гулуузаар авбал илүү хямд буюу 7750 төгрөгөөр худалдаалахаар болсныг ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан мэдэгдсэн юм. Бага килограмм мах худалдан авахад үнийн дээрх хямдрал чамлалттай байж мэдэх ч гулуузаар авах үед чамгүй хэмнэлт гарахаар байна гэж иргэд ам сайтай байна. ХХААХҮЯ-наас нөөцийн махыг долоо хоног бүрийн баасан, бямба, ням гарагуудад гулуузаар зарах, цэгийн тоог нэмэх зэрэг зохион байгуулалтыг хийж байна. 

 Гадаад хүчин зүйлийн нөлөөгөөр дэлхийн бүх улс орон сүүлийн хэдэн арван жилд тохиогоогүй инфляцийн өсөлтөд нэрвэгдээд байна.  Энэ үед манай орны нөхцөлд Засгийн газар “Гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай” хуулийг  УИХ-аар батлуулсан нь бараа бүтээгдэхүүний үнийг огцом буулгах гэхээсээ илүү дахин өсгөхгүй байхаас сэргийлэх боломжит хувилбар гэж эдийн засагчид үзэж байгаа юм.


Эх сурвалж: Нийслэлийн Статистикийн газар 

 


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Г. Энхнаран: Дуу дуулна гэдэг сэтгэл зүйн хувьд маш өөр зүйл шаарддаг. Дуу дуулах хэцүү. Дуу дуулна гэдэг өөрөө ухаан юм 1 цагийн өмнө
ГССҮТ: Баавгайд дайруулсан эмэгтэйн бие мэс заслын дараа тогтворжсон 2 цагийн өмнө
Эрхүү хот дахь нөхцөл байдлын талаарх албан ёсны мэдээлэл 4 цагийн өмнө
Ихэнх нутгаар хур тунадас орохгүй 5 цагийн өмнө
ХААН галерейд нээгдсэн “Домогт хатад” үзэсгэлэнд тухлан саатаарай 20 цагийн өмнө
Баавгай үзэгдсэн өмнө давтан бүртгэгдсэн бүх аймаг, сумдуудад нэн даруй арга хэмжээ авахыг чиглэл болгов 20 цагийн өмнө
​ Жирэмсний массаж, хөх арчилгааны сургалтын эрх бэлэглэнэ 22 цагийн өмнө
П.Адарсүрэн агсны гэрэлт хөшөө бослоо 23 цагийн өмнө
ГССҮТ: Баавгайд бариулсан өвчтөний биеийн байдал хүнд байна Өчигдөр
Төрийн банк “Gangnam Brand Eye Clinic” эмнэлэгтэй хамтын ажиллагаагаа өргөжүүллээ Өчигдөр
Хэлтгийн цагаан нуурыг 21 жилийн дараа сэргээлээ Өчигдөр
Томуугаар өвдсөн хүүхдээ асарч байгаа эх, эцэг, асран хамгаалагчид цалинтай чөлөө олгох эсхүл цахимаар ажиллуулна Өчигдөр
Энэ сарын 9-нийг хүртэл ихэнх нутгаар дулаахан байна Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
0-2 сартай нярай харах үйлчилгээг Энх-Амаржин эх нярайн сувилал нэвтрүүллээ Өчигдөр
УИХ-ын гишүүн А.Ганбаатар иргэний өмчлөлийн автозогсоолыг татвараас чөлөөлөх хууль санаачилжээ 2026/10/07
ТАНИЛЦ: Нийгмийн халамж олгох 10 дугаар сарын хуваарь 2026/10/07
Дорнод аймаг аялал жуулчлалаас 9.5 тэрбум төгрөгийн орлого олжээ 2026/10/07
ҮСХ-ноос 1968төг гэж мэдээлсэн төмсний үнэ бодит байдал дээр 2500төг байна 2026/10/07
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 2026/10/07