С.Бямбацогт: Алдагдсан боломжийн өртөг үнэтэй тусч байна


Төр, хувийн хэвшил, иргэний нийгэм, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид, эрдэмтэн судлаачдын төлөөллийг оролцуулсан “Монголын эдийн засгийн чуулган-2022” өнөөдөр Төрийн ордонд үргэлжилж байна. Чуулганы салбар хуралдаан “Боомтын сэргэлт”-ийн асуудлаар болж төмөр замын асуудлыг голлон хөндсөн юм.

 Модератор Б.Мөнхсоёл: Төмөр замын асуудлыг шийдэж чадалгүй 17 жилийг алдсан байна гэж Ерөнхий сайд онцолсон. Шийдэл ярихын өмнө тулгамдсан асуудлуудаа тодорхой болгоё. Та алдагдсан боломжийн өртгийг юу гэж бодож байна вэ.

Панелист: УИХ-ын гишүүн С.Бямбацогт:  Боомтуудаа сэргээе, төмөр замын тээврийг хөгжүүлье, 21 аймгаа хатуу хучилттай автозамаар холбоё гэдэг асуудлыг 2006 оноос эхлэн ярьж эхэлсэн. Өнгөрсөн хугацаанд бид харьцангуй дотоодын зам, тээврийг шийдэж чадсан нь төр засгийн амжилттай тал. 2010 онд УИХ-аас Төмөр замын талаар төрөөс баримтлах бодлого батлагдсан. Энэ бодлогод олон төмөр замтай болох, хэвтээ болон босоо тэнхлэгийн төмөр зам барих, ингэхдээ төр засаг ямар бодлого баримтлах вэ гэдгээ баталсан. Одоо ашиглагдаж байгаа төмөр замын шугамтай шууд холбогдох буюу огтлолцох тохиолдолд түүний царигийн өргөн нь 1520 мм байхаар, бүтээгдэхүүн нь экспортод шууд тээвэрлэгдэх ашигт малтмалын ордод боловсруулах үйлдвэрээс хилийн боомт хүрэх чиглэлийн ачаа тээвэрлэлтийн зориулалттай төмөр замын шугамын царигийн өргөнийг Засгийн газар УИХ-д танилцуулж шийдвэрлүүлэхээр тусгасан. Үүнээс л царигийн маргаан эхэлсэн. УИХ төмөр зам барих бүх чиглэлүүдийг тодорхойлсон. Хөндлөн, хэвтээ чиглэлдээ өргөн царигаар, харин ордуудаас экспортын чиглэлд худалдан авагч руу чиглэх төмөр зам ямар байхыг тухай бүрт нь шийдэхээр тусгасан. Энэ үеэс эхлэн өргөн нарийн царигийн асуудал яригдаж 2014 онд нарийн царигтай байх ёстой гэсэн шийдвэр гарч байсан ч ЗГ өөрчлөөд өргөн царигтай төмөр зам бариад эхэлсэн. Энэ нь 2020 онд Үндсэн хуулийн цэцэд хүртэл очсон. Үүнээс үүдэн алдагдсан боломжийн өртөг гэдэг асуудал яригдаж байгаа юм. Ууттай элс цоолоод баялаг маань ингэж урсах гэж байна, нарийн царигтай тавьснаар танк орж ирээд манай улсыг эзлэн авна гэдэг асуудал яриад л бүгд айгаад, аюултай юм байна болохгүй гээд л өргөн царигтай болсон шүү дээ. Хувийн хэвшлээрээ ч төмөр зам бариулахгүй, төр өөрөө ч төмөр замаа барихгүй байсаар их хугацаа алдсан. Хэрэв 2012, 2014 онд зөвхөн Гашуунсухайт чиглэлийн төмөр зам баригдсан байсан бол өнөөдөр бид жилд 30 сая тонн нүүрс экспортолж байгаа. Ингэсэн бол өнгөрсөн хугацаанд 300 сая тонн нүүрс экспортолсон, багаар бодоход нэг тонн нүүрсийг 150 ам.доллараар борлуулна гэж бодвол жилдээ бид 4,5 тэрбум ам.доллар, өнгөрсөн 10 жилд 45 тэрбум ам.доллар олох боломжоо бид алдсан байна. Үүнийг л алдагдсан боломжийн өртөг гээд байгаа юм. Хэрэв бид хувийн хэвшлээр эхлүүлсэн байсан төмөр замыг нь бариулсан бол, хэрэв нарийн царигаар төмөр замаа барьсан бол ковидын хямралын үед валютын ханш өслөө, экспортоор бараа бүтээгдэхүүнээ гаргаж чадахаа болилоо, тээвэр зогслоо гэдэг нөхцөл байдал үүсэхгүй байх байсан. Иймээс  бид нөхцөл байдлаа зөв үнэлж, боомтын асуудалдаа анхаарч аль болох хурдан хугацаанд, бага өртөг зардлаар уул уурхай, экспортын бүтээгдэхүүнээ экспортлон орлогоо нэмэгдүүлж, бусад салбараа хэрхэн дэмжих вэ гэдэг Шинэ сэргэлтийн бодлого гаргаж, Боомтын сэргэлтийн хүрээнд төмөр замаа хурдан барих ёстой юм байна гэдэг тал дээр асуудлаа тодорхойлж байна. Хэрэв Ковидоос хамаарахгүйгээр 30 сая тонн нүүрсээ экспортолж 4,5 тэрбум ам.доллараа олж байсан бол өнөөдөр валютын ханш өсч, хомсдол үүсч байгаа асуудал яригдахгүй, төсвийн орлого 2 дахин нэмэгдэж цалин тэтгэвэр нэмэгдэж, эдийн засгийн хямралд орохгүй байх байсан. Бид 2 хөрш улстайгаа хэлэлцээр хийж энэхүү хэлэлцээрийг харилцан ашигтай байна гэж хийсэн ч ОХУ-тай байгуулсан гэрээ манай улсад ашиггүй болсон байна. Төмөр замаар ачаа бараа тээвэрлэхдээ харилцан 60 хувийн хөнгөлөлт эдэлнэ гээд байгуулсан ч манай улсаас ОХУ-ын нутаг дэвсгэрээр дамжих ачаа тээвэр маш бага. Эсрэгээр ОХУ-ын ачаа манай төмөр замын 50 хувийг эзлэж байна. Хэрэв ийм гэрээ хийгээгүй байсан бол төмөр замаараа бид өөрсдөө тээвэрээ хийж орлогоо бүтэн олох боломжтой байсан. Нийт 31 сая тонн ачаа тээвэрлэгдэж байгаагаас экспортод 16 сая тонн гэж үзвэл 8 сая тонн уул уурхайн бүтээгдэхүүнээ төмөр замаараа тээвэрлээд орлогоо олж байх боломжоо алдчихаад сууж байна. Ийм бодлогын алдаа гаргасан.      



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ТАНИЛЦ: Тэтгэвэр, тэтгэмж, халамж, хүүхдийн мөнгө олгох хуваарь 18 цагийн өмнө
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан: Хуультай оронд хуулийн хэлээр ярина 18 цагийн өмнө
Шатахууныг авто машины дугаарын тэгш, сондгойгоор олгохдоо 50 мянган төгрөгөөр хязгаарлана 19 цагийн өмнө
ЦАГ АГААР: Ихэнх нутгаар аадар бороо орно 19 цагийн өмнө
Энэ сарын 15-наас тээврийн хэрэгсэл тэгш, сондгойгоор зорчино Өчигдөр
Аюулт үзэгдэл, ослын 106 дуудлагаар 56 иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Улаанбаатар хотын 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ Өчигдөр
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 71 этгээдийг илрүүлжээ Өчигдөр
Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 15560 боллоо 2026/08/02
THE HU-ийн 10 жил: Дэлхийд хүрсэн 10 түүхэн амжилт 2026/08/02
Аадар борооны улмаас голуудын усны түвшин нэмэгдэнэ 2026/08/02
Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 2026/08/02
Rusal Улаанбаатарын ойролцоо кабелийн үйлдвэр байгуулахаар төлөвлөж байна 2026/08/01
ҮСХ: Махны үнэ өмнөх 7 хоногоос 1.4-1.6 хувиар буурчээ 2026/08/01
Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-70 см нэмэгджээ 2026/08/01
Өнөөдрөөс улсын чиглэлийн авто зам ашигласны төлбөр шинэчлэгдлээ 2026/08/01
Нийслэлд 23 хэмийн дулаан байна 2026/08/01
Үерийн аюултай түвшинг туул гол 54 см давсан байна 2026/07/31
Нийтийн тээврийн 15 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ 2026/07/31