​ “Цагаандэл Уул-Өлзий” боомт Монгол Улсын жишиг боомт болно

М.Төгөлдөр
2022/04/07

Монгол Улсын Засгийн газраас цар тахлын үеийн эдийн засгийг эрчимжүүлэх, эдийн засгийн тусгаар тогтнол, бие даасан байдлыг ханган бэхжүүлэх зорилго бүхий “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг эрчимжүүлэн ажиллаж байгаа.
Монгол улсын хувьд Өмнөговь аймаг дахь Цагаан дэлийн боомт нь олон улсын транзит тээвэр хийгээд экспортыг нэмэгдүүлэх гол гарц болох бөгөөд бөгөөд хоёр улсын жишиг боомт болгохоор талууд харилцан төлөвлөж, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Альшаа аймгийн 43 тэрбум төгрөгийн буцалтгүй тусламжаар бүтээн байгуулахаар болжээ.
Энэ талаар ЗТХ-ийн сайд Л.Халтар хэлэхдээ “Монгол Улс далайд гарцгүй орны хувьд боомтуудыг авто зам, төмөр зам, хурдны замаар цаг алдалгүй холбож, агаарын тээврийн салбарыг цоо шинэ шатанд гаргах зайлшгүй шаардлагатай. Боомтын хүчин чадлаар бид дэлхийн 160 улсаас 130-т эрэмбэлэгдэж байна. “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд нийт 14 хилийн боомтыг авто замаар холбох ажил багтсан бөгөөд үүний нэг нь Цагаан дэлийн байнгын ажиллагаатай боомт юм” гэлээ.
Ийнхүү бүтээн байгуулалтын ажил эхэлснээр Өмнөговь аймгийн Ханхонгор сумын “Тавантолгой-Барууннаран” чиглэлийн чиглэлийн 32км авто замын төгсгөлөөс “Цагаандэл уул” боомт хүртэлх 270км замын дагууд нэг цэгт байгуулах үйлчилгээний цогцолбор байгуулахаар төлөвлөжээ. Үүнд
1. Замын хөдөлгөөний хяналт удирдлагын төв, шуурхай үйлчилгээний алба
2. Зам засвар арчлалтын төв
3. Авто засвар, граж
4. Бусад үйлчилгээний байгууламжууд /амрах талбай, дэлгүүр, халуун ус, ажилчдын байр, гүний худаг, зочид буудал, дугуй засвар бие засах газар г.м/
5. Авто зогсоолтой байна гэж заасан байна.
Ийнхүү хөгжлөө бодсон бүтээн байгуулалт эхэлснээр Монгол, Хятад хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа сайжрах, нүүрсний экспорт, импортод шинэ гарц нээх, бүс нутгийн аялал жуулчлал хөгжих зэрэг олон талын ач холбогдолтой төдийгүй гадаад валютын урсгал ч мөн өсөн нэмэгдэх боломжууд бий гэдгийг харах хэрэгтэй болжээ.




1
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 12 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 13 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 15 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 16 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18