“Нэткапитал Эй Би Эс” ТЗК Монголд анх удаа жилийн 20%-ийн хүүтэй нээлттэй ХБҮЦ-ны анхдагч арилжаагаа эхлүүлэн, цан цохилоо

О.Шүрэнцэцэг
2025/06/26

Нэткапитал Финанс Корпораци ББСБ ХХК-ий охин компани болох “Нэткапитал Эй Би Эс” ТЗК Монголд анх удаа жилийн 20%-ийн хүүтэй нээлттэй ХБҮЦ-ны анхдагч арилжаагаа эхлүүлэн, цан цохилоо.

“Нэткапитал Финанс Корпораци” ББСБ ХХК-ийн үүсгэн байгуулсан “Нэткапитал Эй Би Эс” ТЗК ХХК нь Монгол улсад анх удаа жилийн 20% хүүтэй, олон нийтэд нээлттэй хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас (ХБҮЦ)-ны анхдагч арилжааг албан ёсоор нээж, хүндэтгэлийн цан цохилоо. Энэхүү 30 тэрбум төгрөгийн арилжааг эхлүүлэх цан цохих ёслолын арга хэмжээнд Санхүүгийн зохицуулах хороо, Ти Ди Би Секьюритис ҮЦК, Улаанбаатар Үнэт Цаасны Бирж, МИК ОССК ХХК, Онч Аудит ХХК, ЭмДиЭс энд ХаанЛекс ХХН, Синдикат - Мандал Капитал Маркетс ҮЦК болон Нэткапитал Санхүүгийн Группийн удирдлагууд оролцож, өндөр өгөөжтэй үнэт цаасыг зах зээлд нэвтрүүлж буй ач холбогдлыг онцлов.

Санхүүгийн зохицуулах хорооны Үнэт цаасны газрын дарга А.Дөлгөөн  ёслолын ажиллагааг нээж хэлсэн үгэндээ:

“Санхүүгийн зохицуулах хороо сүүлийн жилүүдэд олон шинэ бүтээгдэхүүн гаргахаар ажиллаж байна. Үүний нэг бүтээгдэхүүн бол хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас (ХБҮЦ) юм.  Монгол Улсад нийтдээ 70 ХБҮЦ гарсан байдаг. Харин арилжааны шинж чанартай, буюу үнэт цаасны биржээр дамжуулан олон нийтэд нээлттэй арилжаалагддаг ХБҮЦ анх 2021 онд гарч эхэлсэн. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл арилжаанд гарсан 18 дахь үнэт цаас нь энэхүү үнэт цаас болж байгаа бөгөөд сүүлийн 4 жилийн хугацаанд олон нийтэд нээлттэй гарсан ХБҮЦ-уудын дундаас хамгийн өндөр хүүтэйгээр гарч буй үнэт цаас болж байна. Хөрөнгийн зах зээлд шинэ бүтээгдэхүүн гаргах, ялангуяа хувьцаа болон бондоос гадна тогтмол орлоготой, эрсдэл багатай ийм бүтээгдэхүүнийг дэмжиж байгаа нь салбарын хөгжлийн хувьд томоохон хувь нэмэр оруулж байна” хэмээн онцоллоо.

“Нэткапитал Финанс Корпораци ББСБ” ХХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дарга С.Жавзандулам:

“Нэткапитал Финанс Корпораци ББСБ нь 2008 оноос хойш 17 жил тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байгаа ба бид өнөөдөр Монгол улс даяар 21 аймаг, 9 дүүрэгт нийт 44 салбар, 680 гаруй ажилтантай өргөн сүлжээгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Өнөөдрийн энэхүү арга хэмжээ бол зөвхөн манай компанийн хувьд төдийгүй нийт санхүүгийн зах зээлийн хөгжил, хөрөнгө оруулагчдын итгэлийг бататгах чухал үйл явдал юм. Өнөөдөр анхдагч арилжаагаа нээж буй манай ХБҮЦ олон нийтэд нээлттэйгээр жилийн 20%-ийн хүүтэй гэдгээрээ онцлог буюу хамгийн өндөр өгөөжтэй санхүүгийн хэрэгсэл болж байгаад бидний хувьд баяртай байна.”

“Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК  Гүйцэтгэх захирал С. Батчимэг:

“Ти Ди Би Секьюритис” үнэт цаасны компанийн өнөөдөр хөрөнгө оруулагчдаа санал болгож буй бүтээгдэхүүний хувьд Нэткапитал Эй Би Эс компанийн гаргаж байгаа хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас байгаа. Энэхүү үнэт цаас маань хөрөнгийн бирж дээр нээлттэй бүртгэгдэж байгаа учраас ирсэн хүн болгон оролцож хөрөнгө оруулах боломжтой. Нөхцөлийн хувьд одоогийн байдлаар хөрөнгийн зах зээл дээр гарч байгаа хамгийн өндөр хүүтэй бүтээгдэхүүн гэж ойлгож болно. Тэгэхээр хөрөнгө оруулагчид та бүхэн энэхүү үнэт цаасанд хөрөнгө оруулахыг хүсэх юм бол өөрийн харилцдаг үнэт цаасны компаниудаар дамжуулан захиалгаа өгөх боломжтой” гэв.

ХБҮЦ-ны ерөнхий нөхцөл:

  • Нэгжийн үнэ: ₮100,000
  • Хугацаа: 24 сар
  • Жилийн хүү: 20.0 %
  • Хүүний төлөлт: Улирал тутам (3 сар тутам)
  • Үндсэн төлбөрийн төлөлт: Хагас жил тутам (6 сар тутам)
  • Нийт татан төвлөрүүлэх дүн: ₮30 тэрбум
  • Хүүний орлогын татвар: 5% 

Хөрөнгө оруулалтын найдвартай байдлын хувьд, тус санхүүгийн бүтээгдэхүүн 110%-ийн автомашины зээлийн багцаар баталгаажин, барьцаат актив нь үнэт цаасны хүү, үндсэн төлбөрийг бүрэн төлөхөд хангалттай өндөр дүнтэй байна. Мөн автомашины зээлийн барьцаа нь 100% даатгалтай.

Анхдагч зах зээлийн арилжаа 2025 оны 6 сарын 26-наас 7 сарын 2-ны өдрүүдэд явагдах бөгөөд захиалга хаалтын өдрөөс өмнө 100% дүүрсэн тохиолдолд эрт хаагдах боломжтойг анхаарах хэрэгтэй. Энэхүү өндөр өгөөж, баталгаат үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжаанд Ти Ди Би Секьюритис ҮЦК андеррайтераар ажиллаж байгаа ба хөрөнгө оруулагчид тус үнэт цаасыг худалдан авах захиалгыг үнэт цаасны андеррайтераар болон “Нэткапитал Эй Би Эс” ТЗК компаниудаар дамжуулан өгөх боломжтой юм. Монголын хөрөнгийн зах зээлд найдвартай, өндөр өгөөжтэй хөрөнгө оруулалт хайж буй хэн бүхэнд “Нэткапитал Финанс Корпораци ББСБ” ХХК-н гаргаж буй энэхүү ХБҮЦ нээлттэй болохыг онцолж байна.

Холбоо барих: 72236666
 [email protected]
 Шангрила оффис 22 давхар, 2201 тоот


#ХБҮЦ #Netcapital #TDBSecurities #MandalCapital #УлаанбаатарҮнэтЦаасныБирж



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 16 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 19 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 20 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 20 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 23 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 23 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18