Б.Бямбасүрэн: Уурхайчид хөл, хумсны өвчлөлөөр тэргүүлж байна

Б.Нямсүрэн
16 цагийн өмнө

Монгол-Германы хөл хумсны подологи клиникийн Үүсгэн байгуулагч, Ерөнхий захирал Б.Бямбасүрэнтэй ярилцлаа.

 Подологи буюу хөл, хумсны тусгайлсан эмчилгээ, үйлчилгээг Монголын зах зээлд нэвтрүүлээд 10 жил болжээ. Подологи гэж яг юу юм бэ гэдгээс яриагаа эхэлье?

Подологи гэдэг нэр томъёо манайхны хувьд харьцангуй шинэ зүйл мэт боловч олон улсын эрүүл мэндийн салбарт өндөр түвшинд хөгжсөн, салаалсан агуулга өргөнтэй салбар.  Шинжлэх ухааны эмнэлгийн нэршил нь подологи. Энэ бол хөл, хумс, судас, шөрмөс, тулгуур эрхтний яс зэргийг хамруулсан эрүүл мэндийн салбар. Хүмүүс ил харагддаг нүд, ам, чих, хамар эсвэл шууд өвдөлт мэдрэгддэг дотоод эрхтнүүдээ онцгойлон анхаараад байдаг болохоос тулгуур эрхтэн болох хөл ямар чухал вэ гэдгийг өвдөж үзээгүй хүмүүсийн хувьд төдийлөн анхаарч тоодоггүй. Гэтэл хөлнөөс улбаатай маш олон төрлийн салбар өвчлөлүүд гардаг гэдгийг монголчууд харьцангуй бага мэддэг.  Хумс өвддөг юм уу, хумсны өвчин байдаг юм уу, хөл, хумсны эмнэлэг гэхээр яг юу хийх үү гэж асуудаг байсан 10 жилийн өмнөхтэй харьцуулахад ахиц дэвшил гарсан ч ахиулаад хийх шаардлагатай олон зүйл манай салбарын хувьд бий. Шарласан хумсныхаа шалтгааныг хайлгүйгээр будуулаад явдаг буруу дадлыг засахаас манай улсын подологийн салбарын хөгжил яригдана.

Монгол орны эрс тэрс уур амьсгал, уул уурхайн хөгжил ч юм уу улс орны газарзүйн байршил, нийгмийн хөгжлөөс шалтгаалах хөл, хумсны онцгой өвчлөлүүд гэж бий юу?

Байлгүй яахав. Уурхайчид олон цагаар агаар муутай, чийгтэй орчинд битүү гуталтай олон цагаар ажиллах нь хумс шигдэлт, хумсны мөөгөнцөр өвчнөөр өвчлөх суурь шалтгаан болж байгаа. Нөгөө талаар тамирчид, бүжигчид гэх мэт хөлнөөс хамааралтай ажил мэргэжил эрхэлдэг хүмүүс манай байнгын үйчлүүлэгчид байдаг. Гол нь хөл, хумсны өвчлөлөөс урьдчилсан сэргийлж болдог, хөл, хумсанд зориулсан тусгай үйлчилгээ бүхий эмнэлэг байдаг гэдгийг мэдэхгүйгээсээ болоод хүндрүүлэх, гэрээрээ дур мэдэн эмчлэх зэрэг буруу дадлууд хэвшиж. Хөл, хумсны өвчнөөс урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой. Тэр утгаараа бид подологийн салбарын талаарх ойлголт мэдээллийг олон нийтэд өгөх чиглэлд дорвитой ажлууд хийхээр төлөвлөж байна. 


10 жилийн өмнө анх оруулж ирж байсан үйлчилгээ юу байсан бэ? Хамгийн сүүлд ямар үйлчилгээ нэвтрүүлсэн бэ?

Хумс шигдэлт эмчилдэг аппарат анх оруулж ирэхэд Монголд тухайн үедээ цоо шинэ зүйл байсан. Брэйс буюу хумс шигдэлтийн эсрэг аппарат бол 10 жилийн хугацаан шилмэл, шалгарсан зүйл гэдгээ монгол харилцагчдад нотлож чадлаа. Үүнээс өөр баталгаатай, үр дүнтэй эмчилгээ алга гэдгийг хумс нь шигдэж, зовж шаналж үзсэн хүмүүс хүлээн зөвшөөрч байгаа. Хамгийн сүүлд бид хумсны мөөгөнцрийн эсрэг лазер эмчилгээ нэвтрүүлж, 2025 онд үе мөчний өвчин эмчлэх магнето терапи үйлчилгээг нэвтрүүллээ.

Хөл, хумсны эмчилгээ үйлчилгээгээр мэргэшин ажилладаг эмнэлэг битгий хэл мэргэжилтэн байдаг гэдгийг ч мэддэг хүн Монголд ховор. Хумс нь шигдээд болохоо байхаар эмнэлэг дээр очоод сугалуулчихдаг үзэгдэл түгээмэл. Хүн хүчний асуудал мэдээж хамгийн түрүүнд яригдах байх? 

Манай салбар хүний нөөцийн хувьд асар их хомсдолтой. Подологийн салбар өөрөө шинэ хөгжиж байгаа салбар учраас хүний нөөцийн хомсдолтойгоос гадна шинэ салбарыг мэдэхгүйгээсээ болоод сонирхох, энэ чиглэлд мэргэших хүний тоо харьцангуй бага байна. Зөвхөн манай подологийн салбар гэлтгүй эрүүл мэндийн салбар өөрөө хүн хүчний хувьд тэнцвэргүй буюу тренд болж байгаа гоо сайхны мэс засал, шүд гэх мэт салбарууд руу хуйлрагсад ихтэй,  бусад үнэлэмж багатай, шинэ хөгжиж байгаа салбарууд нь хүний нөөцийн хомсдолд орох нийтлэг дүр зураг байна. Ач холбогдлын дарааллаараа энэ чиглэлд мэргэжил эзэмших эмч нарын хүсэл сонирхол нэлээд хойгуур байна. Гэхдээ бид болохгүй байна, бүтэхгүй байна гэж гараа хумхиж суулгүйгээр подологийн салбарыг хөгжүүлэхийн төлөө, нөгөө талаар Монгол-Германы хамтарсан клиник гэдэг утгаар, хүмүүсээ герман стандартын дагуу мэргэшүүлэн сургахыг хичээж байна. 2 орны подологийн салбарын хамтын ажиллагааны гол үнэ цэн нь, олон улсын түвшинд ажиллах чадвартай мэргэжилтэн бэлтгэж, Монголын подологийн салбарын хөгжлийг олон улсын түвшинд явдал гэж би боддог. Бид подологийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх албан ёсны эрхтэй байгууллагын хувьд хумс заслын салбарт ажиллаж буй мэргэжилтнүүдийг илүү ахисан түвшинд гаргаж хөл, хумстай холбоотой суурь өвчлөлийн шалтгаанууд, тэдгээрийг эмчлэх арга техникийг эзэмшүүлэх ойрын зорилго бий. Зөвхөн манай эмнэлэгт ажиллах сонирхолтой мэргэжилтнүүдийг бэлтгэх бус Монгол Улсын хумс засал, гоо сайхны салбарт ажиллаж буй хэн бүхэнд сургалт маань нээлттэй.

Гоо сайхны газрууд, бассейн, саун зэрэг газруудаас хумс, хөлийн мөөгөнцөр тархах үзэгдэл хэвийн боллоо. Энэ тал дээр таны байр суурь? Хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

Гоо сайхны газруудын тухайд хумсны гадаад үзэмж буюу гоё сайхан харагдахад голдуу анхаарал хандуулж байгаа. Үүнээс цааш мэргэшээсэй гэж би хүсдэг. Хөлийн эрүүл мэнд, эрүүл ахуй, хөл өвдөх суурь шалтгаануудыг хумс засалчид ахисан түвшинд сураад харилцагчиддаа зөвлөөд, урьдчилан сэргийлүүлээд явах бүрэн боломжтой. Зөвхөн будуулаад, хиймэл хумс хийлгээд, арьсаа гуужуулаад, эвэр эвэрхийгээ авахуулаад явах бус шарласан хумсныхаа суурь өвчлөлийг мэдээд эмчлээд явах чухал байна. Хумсны мөөгөнцөртэй хэчнээн хүн хумсаа лакаар өнгөлөн далдалж яваад, өвчнөө бусдад тараагаад, гоо сайхны газрууд өвчнийг нь тараалцаад явах таагүй дүр зурагт бид цэг тавих ёстой. Тиймээс хумс нь өвчилсөн, хөлөнд нь асуудал үүссэн харилцагчийг тухайн үед нь аргалаад явуулах бус мэргэжлийн эмнэлэгт хандахыг зөвлөөд, цаашлаад өөрсдөө мэргэшээд харилцагчийнхаа эрүүл мэндийг нь хамгаалаад явах бүрэн боломжтой.

Хумс, хөлний эмчилгээ, үйлчилгээ авч буй харилцагчдад зөвлөж хэлэх зүйл юу вэ?

Хумс, хөлний өвчин бол өргөс авсан мэт нэг өдөр зүгээр болчихдог зүйл биш. Харилцагчаас тууштай хариуцлагатай байхыг шаарддаг. Тиймээс тогтсон цагтаа эмчилгээгээ авч, дур мэдэн янз бүрийн эмчилгээ хийлгүйгээр эмчийн зааврын дагуу явахад аливаа хөлийн өвчин  бүрэн эдгэрдэг.

Монгол-Германы хөл хумсны подологи клиник ХУД-ийн Имарт дэлгүүрийн баруун урд байрлах Акояа моолийн 5 давхарт үйл ажиллагаа явуулж байна.

 

 


0
angry
0
care
0
haha
2
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Л.Энх-Амгалан: Би уучлал гуйхгүй 13 цагийн өмнө
Улсын хэмжээнд ургац хураалтын явц 23-52 хувьтай байна 15 цагийн өмнө
Ж.Золжаргал: Хятадаас цахилгаан нийлүүлэхээ больчихвол Оюутолгой хүнд байдалд орно 18 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Парламентын хяналт тавих эрхэд засгийн газар саад учруулах ёсгүй!!! 18 цагийн өмнө
М.Билэгт: Хэн нэгэн гомдлоо гээд чуулганы хуралдааныг завсардуулж болохгүй 18 цагийн өмнө
УИХ-ын чуулганы ирц бүрдээгүй байна 19 цагийн өмнө
100 грамм будаа, 200 грамм махаар хэдэн хүний ямар хоол хийж болох вэ? 20 цагийн өмнө
Ч.Алтангэрэл: Дэлхийн аваргад түрүүлчхээд эмээ, ээж хоёртоо хурдан очихыг хүссэн 20 цагийн өмнө
Улаанбаатарт бороо орохгүй 14 хэм дулаан байна 23 цагийн өмнө
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй Өчигдөр
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна Өчигдөр
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав Өчигдөр
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ Өчигдөр
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ Өчигдөр
Улаанбаатарт нойтон цас орно Өчигдөр
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо 2026/09/23
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 2026/09/23
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд 2026/09/23
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө 2026/09/23
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ 2026/09/23