“Монголд хуурамч тамхи байдаггүй” гэдэг судалгааны дүн гарчээ

Ц.Цэрэнбадам
2025/06/26

-Тамхины хяналтын тухай хуулийн төсөлд 2030 он гэхэд тамхины онцгой албан татварын хувь хэмжээг 12 дахин өсгөхөөр тусгасан. Тамхидалтыг бууруулах арга зам гэж үзэж байгаа дээрх өөрчлөлтүүд нь сөрөг үр дагавруудыг үүсгэж болох эсэхийг хууль санаачлагчид хэрхэн судалсан нь тодорхойгүй. Зах зээлийн зарчмаараа “хуурамч, хулхи, хууль бус” зүйлгүйгээр цэгцэрсэн зах зээлийг хуулиа сайжруулах нэрийн хууль бус хар зах болгох эрсдэл ч харагдаж байна-

 Бүх төрлийн тамхи, цэнэглэх шингэнд амт оруулах бодис, бэлдмэл нэмсэн байхыг хориглох тухай заалтыг Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөлд тусгаад байгаа. Энэ юу гэсэн үг болохыг хамгийн хялбараар тайлбарлая гэвэл манай зах зээлийн 50 хувийг эзэлдэг esse change хэмээх гаатай тамхийг хилээр оруулах, худалдаалахыг хориглоно гэсэн үг юм. Гаа бол амт, үнэр оруулагч мөн гэдэгтэй хэн ч маргахгүй байх. Мөн олон нийтийн саналыг авахаар танилцуулаад байгаа уг хуулийн төсөлд 2030 он гэхэд тамхины онцгой албан татварын хувь хэмжээг 12 дахин өсгөхөөр тусгасан. Тамхидалтыг бууруулах арга зам гэж үзэж байгаа дээрх өөрчлөлтүүд нь сөрөг үр дагавруудыг үүсгэж болох эсэхийг хууль санаачлагчид хэрхэн судалсан нь тодорхойгүй байна.

Тамхины үнэ ингэж огцом нэмэгдэж, дээр нь нэмэлтээр үнэр, амт оруулсан тамхийг бүрмөсөн хориглосон тохиолдолд тамхийг хилээр хууль бусаар оруулах, тамхины хар зах бий болох нөхцөл үүсэх эрсдэлтэй. АНУ болон Европын Холбооны жишээнээс харахад хэтэрхий хориглож, хязгаарлах арга барилаар хандах нь хуулийн зохицуулалтаас гадуурх худалдаа, наймаа цэцэглэж, хүн амын эрүүл мэндийг хамгаалах төдийгүй хууль сахиулахад ихээхэн хүндрэл учирдаг байна.Тамхины хэрэглээг хянах нь хүн амын эрүүл мэндийг хамгаалах үүрэг бүхий төрийн бодлогын нэг хэсэг мөн байж болох ч үйлдвэрлэгчдэд хамаарах стандартыг дотоодын хууль тогтоомждоо хэт хатуу, явцуу байдлаар тусгах нь хэрэгжих магадлалыг төдий чинээ багасгаж буйг хэлэх нь зүй. Тухайлбал, “бүх төрлийн тамхи, цэнэглэх шингэнд амт оруулах бодис, бэлдмэл нэмсэн байхыг “ хориглох тухай заалтыг Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөлд тусгаад буй.

Тамхи хэдий эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй ч шууд утгаар хор мэт авч үздэггүй, тэр хэрээр үйлдвэрлэл нь өөрийн стандарт, онцлогтой аж. Тамхин дахь үнэр, ам оруулагчийг бүтээгдэхүүний орц гэж үзэх үү, эсвэл уг бүтээгдэхүүнийг тодорхойлогч амт уу гэдгийг юуны өмнө ялгаж салгаж үзэх хэрэгтэй болно. Тамхин бүтээгдэхүүнд ашигладаг олон бодис давхар зориулалттай байдаг аж. Тухайлбал, глицерин, сахар зэрэг нь амт оруулах зорилгоор бус, тамхины чийгшлийг зохицуулж, задарч бутрахаас хамгаалах үүрэгтэй, электрон тамхинд бол уур үүсгэх зориулалтаар ашиглагддаг. Тийм болохоор үнэр, амт оруулагчийг нэг мөр ангилахад төвөгтэй байдаг аж. Манай хууль санаачлагчид чухам юуг хэлээд буйгаа өөрсдөө бүрэн мэдэж байгаа эсэх ч эргэлзээтэй. Учир нь үнэр, амт оруулагчийг яв цав ангилан зааглахгүйгээр ерөнхийлөөд хориглочих тохиолдолд хууль, эрх зүйн талаас зөрчил дагуулахаас гадна технологийн хувьд хянах боломжгүй, адаглаад л нарийн шинжилгээний лаборатор шаардагдана.

Тухайн бүтээгдэхүүнийг тодорхойлогч амт, үнэрийг бий болгож буй нэмэлт бодисыг ангилан ялгах зүй. Харин донтуулах болон хортой чанарыг нэмэгдүүлэх, хавдар үүсгэх, мутацид оруулах, нөхөн үржихүйн эрүүл мэндийг хордуулах шинж чанартай бол хориглох нь зөв.Эцсийн дүндээ хуулийг хэрэгжүүлэхэд бэрхшээл дагуулахаас гадна нийгэмд үзүүлэх сөрөг үр дагавар нь түүнээс ч илүү байх болов уу.

Дэлхийд тэргүүлэгч хэрэглэгчийн судалгааны байгууллага болох “Nielsen Consumer” компанийн дүгнэлтээр одоогийн байдлаар хаа очиж Монгол Улсад тамхины хууль бус худалдаа, хуурамч тамхи байхгүй. Үнэр, амт оруулагчийг технолог мэдэхгүйн уршгаар хавтгайруулан хориглох тохиолдолд дээрх нааштай үзүүлэлт орвонгоороо эргэж мэднэ. Үүний бодит жишээ нь янжуурын хууль бус худалдаа зах зээлийнх нь 92 хувийг эзэлж буй Тажикстан юм. Тэгэхээр тамхин бүтээгдэхүүнд үнэр, амт оруулахыг хориглох нь сайхан санаа боловч тодорхой шалгуурыг боловсруулж, хоёрдмол утгаар тайлбарлах боломжийг хаахгүй бол хуулийн хэрэгжилт худлаа болно.

Ер нь зах зээлийн зарчмаараа “хуурамч, хулхи, хууль бус” зүйлгүйгээр цэгцэрсэн зах зээлийг хуулиа сайжруулах нэрийн хууль бус хар зах болгох эрсдэл ч харагдаж байна.


1
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 17 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 20 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 21 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 21 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 23 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18