Ч.Лодойсамбуу: Ч.Хүрэлбаатар дөрвөн жил Сангийн сайдаар ажиллахдаа хянаж шалгах үүргээ яагаад биелүүлээгүй юм?

Н.Мижидмаа
Өчигдөр

Сэтгүүлч Ч.Лодойсамбуу: Хяналт байхгүй бол бүх гэмт үйлдэл нээлттэй. Ажлын хэсэг холбогдох байгууллагуудын дүгнэлтийг сонслоо. Шалтгаан нь тодорхойгүй учраас хэдэн зүйл тодруулъя. 2015 оноос хойш энэ асуудал байсанг ойлгож, мэдэж байсан гэж Ч.Хүрэлбаатар өөрөө хэлж байгаа юм. 2017 оны хуулийн өөрчлөлтөөр Сангийн яам, Сангийн сайд энэ асуудалд тодорхой хянах , шалгах үүрэгтэй, эрхтэй ийм өөрчлөлт орсон . Түүнээс хойш ямар шалгалтыг Сангийн яам хийсэн бэ? түрүүн 2016, 2019 онд хамтарсан шалгалт хийсэн гэж ярьж байна лээ. Хуулиндаа хоёр жилд нэг удаа, шаардлагатай бол хугацаа хамаарахгүйгээр шалгах хуулийн зохицуулалттай. 2016, 2019 онд хийсэн. Өөрөөр хэлбэл энэ хугацаанд шаардлагатай гэж үзээгүй юу? Хөгжлийн банкны санхүүгийн үйл ажиллагаатай холбоотой асуудлыг Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнээр дамжуулан Засгийн газарт хүргэнэ гэсэн. Энэ хооронд үүссэн асуудал аудитын дүгнэлт дээр ч байна. Маш олон шалгалтуудаар ил болсон байна. Хэдэн удаа ЗГ-т яг ямар мэдээлэл хүргэж өнөөдөр яригдаж байгаа энэ асуудлыг шийдэхийн тулд яг ямар алхам Чимэдийн Хүрэлбаатар гэдэг хүн сайд байхдаа хийсэн бэ? Хөгжлийн Банкны захирал түрүүн хэлсэн. Ил тод байдал байхгүйгээс болж энэ асуудал бөөндөө ил тод болж байгаа юм гэж. Хөгжлийн банкны сайт дээр ганцхан тайлан байгаа. "Делойт" гээд ОУ-ын байгууллага, Монгол компанийн хамтарсан шалгалт. 270 сая төгрөгөөр хоёр жил дарааллаад шалгалт хийсэн. 2012 оноос хойш хийсэн шалгалтууд, аудитын дүгнэлтээр дандаа ямар ч зөрчилгүй гэж гарч ирсэн. Энэ шалгалт дээр нэг зүйл бий. Ийм асуудлууд үүсээд байна гэдгийг хэлж. "Шалгалтад хамарсан хугацаанд ханш нь дундажаар 15 хувиар унасан төгрөгийн тогтворгүй байдлаас шалтгаалан доллараар зээл авсан ихэнхи зээлдэгчдэд хүндрэл учирч байна. Тиймээс банк нь харилцагчдаасаа гадаад валютаа төгрөгт шилжүүлэх хүсэлтийг асууж лавлах шаардлагатай байна" гэдгийг 2017 онд хэлж байсан байна. Сангийн сайд Б.Жавхлангааас үүнтэй холбоотой асууя. Томоохон төслүүдийн төрийн бодлогын залгамжгүй байдал, хуулийн хэрэгжилттэй холбоотой асуудлууд үүсчихэв үү. Зах зээл дээр гурван цементийн үйлвэрт зээл олгосон байдаг.Тодруулбал  Хөтөл, МАК, Монцемент . Одоо Хөтөлийг нь хурааж аваад төрийн санаачлагаар хэрэгжүүлэх орон сууцны төслүүдийг цементээр хангана гэж байгаа юм. Нэг талдаа нөгөө гараараа төр нь үйлдвэрээ булааж байгаа хэрэг болохгүй юм уу.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна 1 цагийн өмнө
Ирэх сард болох барилдаанууд 1 цагийн өмнө
Хоногийн хугацаанд залилах төрлийн 12 гэмт хэрэг бүртгэгдэжээ 2 цагийн өмнө
Японд газар хөдлөлтийн улмаас 28 хүн амиа алджээ 2 цагийн өмнө
Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар бороо орно 2 цагийн өмнө
ХЗДХЯ: 30 байгууллагын 83 дүрэм журмыг хүчингүй болгуулав 20 цагийн өмнө
SAT1 хэвшлийн эрсдэлийг бууруулах арга хэмжээний төлөвлөгөөг хэлэлцэж байна 21 цагийн өмнө
Хуурамч урамшууллын зар сурталчилгаагаар иргэдийг залилан мэхлэх оролдлого нэмэгдэж байна 22 цагийн өмнө
''Тамгат шүтээн" тахилга, ёслолын арга хэмжээ зохион байгуулагдана 22 цагийн өмнө
Улсын онцгой комисс өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах чиглэлээр хуралдлаа Өчигдөр
ТААНАГҮЙ ГОВЬ Өчигдөр
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана Өчигдөр
Улсын начин Д.Цэрэнтогтохын барилдах эрхийг түр түдгэлзүүлжээ Өчигдөр
0-4 насны хүүхдүүд витамин, даралт, зүрх судасны эм, ууж хордох нь түгэээмэл байна Өчигдөр
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгджээ Өчигдөр
Нийслэлд өнөөдөр бороо орно Өчигдөр
Монголын Волейболын шигшээ баг Зүүн азийн шилдгүүдтэй 8-р сарын 5-9-нд эх орондоо өрсөлдөнө Өчигдөр
Японд дахин 7.1 магнитудын хүчтэй газар хөдөллөө 2026/07/29
Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг 08 дугаар сарын 17-28-ны өдрийг дуустал бүртгэнэ 2026/07/29
Хүчингийн хэргийн хохирогч болсон найман настай охиноо эмчлүүлэхийн тулд зээл авсан 2026/07/29