“E-Mongolia” иргэдэд үйлчлэх төвтэй боллоо


Үндэсний цахим үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia иргэдэд үйлчлэх төвтэй болж, өнөөдөр /2021.05.09/ нээлтээ хийж байна. Тус төвөөр дамжуулан иргэд төрийн байгууллагын талаар санал хүсэлт, шүүмжлэл, гомдлыг биечлэн хүргэж болохоос гадна  “E-Mongolia” системээр үзүүлдэг төрийн 40 орчим байгууллагын 500 гаруй цахим үйлчилгээний талаар заавар, зөвлөмж, туслалцаа авах боломжтой юм. Одоогийн байдлаар тус системээр нийт 516 төрлийн үйлчилгээ авах боломжтой байгаа аж.

Он гарсаар нийт хандалтын хэмжээ 429 саяд хүрсэн байна. Түүнчлэн өдөрт 30-40 мянган иргэн “E-Mongolia” системээр вакцины лавлагаа авч байгааг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ онцолсон юм.

Тус иргэдэд үйлчлэх төвийн нээлтийн үйл ажиллагаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон бусад албаныхан оролцлоо. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Бид цахим үндэстэн болох ёстой. Ийм учраас Засгийн газрын иргэд, олон нийттэй харилцах 11-11 төв нь төрийн үйлчилгээний нэгдсэн систем “E-Mongolia”-ийн үйлчилгээний төв болон өргөжиж байгаа юм. Аль нэг албан тушаалтантай тулахгүйгээр төрийн үйлчилгээг авах боломжтой болж байна. Өөрөөр хэлбэл, хэн нэгэн албан тушаалтан таны амьдралын үнэтэй цагаас хулгайлахгүй гэсэн үг. Одоогоор 500 төрлийн үйлчилгээг E-Mongolia системд нэгтгээд байна. Цаашид төрийн бүх үйлчилгээг нэгтгэнэ. Гурван жилийн хугацаанд үлдэх хамгийн том өв нь цахим шинэчлэл байх болно” гэлээ.

Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Төрийн үйлчилгээг цахимжуулах ажлыг нийслэлд эрчимжүүлэх ёстой. Найман байгууллагын 20 гаруй төрлийн үйлчилгээг E-Mongolia системд нэгтгэхээр бэлэн болгосон байгаа. Хүний өдөр тутмын үйл ажиллагааг илүү хялбаршуулах, богино хугацаанд өөрт шаардлагатай мэдээ, мэдээлэл, үйлчилгээг авах шинэчлэл рүү нийслэлчүүд шилжинэ” гэлээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хөгжлийн банк Тавантолгой–Гашуунсухайт чиглэлийн авто замын бүтээн байгуулалтад 49.8 сая ам.долларын санхүүжилт олголоо 5 цагийн өмнө
Нийслэлийн II ээлжийн цэрэг татлага өнөөдрөөс эхлэн 18-ныг хүртэл үргэлжилнэ 8 цагийн өмнө
Л.Гантөмөр: Иргэд ногдол ашгаа голчлон хоол хүнсэндээ зарцуулж, өр зээлээ дарна 9 цагийн өмнө
Т.Доржханд: Иргэд бүх орд, баялгаасаа ногдол ашиг аваад байвал төр байгаад хэрэг байна уу? 9 цагийн өмнө
С.Эрдэнэбат: Ахмадуудын тэтгэвэр ирэх сарын 1-нээс 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ 9 цагийн өмнө
С.Цэнгүүн: Оюу толгойн ногдол ашгаар эрчим хүчний төслийг санхүүжүүлж болохгүй 9 цагийн өмнө
НОМИН Улаанхуаран Супермаркет шинэ салбар тун удахгүй 12 цагийн өмнө
Хан-Уул дүүргийн орон сууцанд гал гарчээ 12 цагийн өмнө
“Sky Shuttle” их багтаамжийн нийтийн тээврийн барилга угсралтын ажлыг гуравдугаар сард эхлүүлэхээр ажиллаж байна 13 цагийн өмнө
Дорнод аймгийн Халхгол суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 13 цагийн өмнө
Э.Отгонцэцэг: Би хэнээс ч зүгээр сууж байгаад мөнгө авмааргүй байна 14 цагийн өмнө
Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн хуваарилах тал дээр оюутан залуусын байр суурь? 14 цагийн өмнө
Нутгийн зүүн хэсгээр нойтон цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэрнэ 15 цагийн өмнө
Сэтгүүлч С.Будрагчаа: Бага насны үр минь маш их айж уйлсан байна Өчигдөр
Ө.Шижир: Иргэд тэр ноогдол ашгаараа өрөө төлөх, махаа авах зэрэг нь засгийн газарт ямар ч падгүй Өчигдөр
Оюутолгойн 3 их наядын ногдол ашгаас нэг иргэний нэрийн дансанд 830-850 орчим мянган төгрөг бичигдэх ёстой Өчигдөр
А.Отгонбаяр: Сурах бичигт хүнийг гурван хөлтэй, математикийн номд гарыг нь дөрвөн хуруутайгаар дүрсэлсэн байна Өчигдөр
Таны хөрөнгө - Таны боломж Өчигдөр
Дундговь аймаг “Намрын мод тарих өдөр”-өөр 299 мод тарилаа Өчигдөр
Энэ өвөл төрөх ээжүүдийн анхааралд Өчигдөр