​ Голомт банк ВорлдБизнес Капитал (WBC)-тай 2 дахь удаагийн урт хугацааны санхүүжилтийн гэрээг амжилттай байгууллаа


Голомт банк нь Монгол Улсын жижиг, дунд бизнесийг дэмжих, хөгжүүлэх зорилгынхоо хүрээнд АНУ-ын Засгийн газрын Олон улсын хөгжлийн санхүүгийн корпорац (DFC)- ийн баталгаатайгаар 8 жилийн хугацаатай зээлийн гэрээг ВорлдБизнес Капитал (WBC)- тай 2017 онд байгуулсан билээ. Тэгвэл дэлхий дахин Ковид-19 цар таxлын хүнд хэцүү нөxцөлд байгаа энэ үед Голомт банк нь ВорлдБизнес Капиталтай 2 дахь удаагийн 4 жилийн хугацаатай зээлийн гэрээг 2021 оны 6-р сарын 30-ны өдөр амжилттай байгууллаа.
Энэхүү гэрээг хийснээр Голомт банк нь олон улсын жишгээр жижиг, дунд бизнесийн тодорхойлолтод багтах аж ахуй нэгжүүд, бизнес эрхлэгчид болон харилцагч нартаа дэмжлэг үзүүлэх тэр дундаа хөдөө аж ахуйн салбарын болон байгаль орчинд ээлтэй төслүүдийг түлхүү дэмжих боломжийг бий болгож байна.
Уг гэрээний хүрээнд Голомт банк нь АНУ-ын зах зээл дээрх түншлэлээ өргөжүүлэн хамтын ажиллагаагаа баталгаажуулахын зэрэгцээ банкны хэтийн зорилгоо DFC, WBC зэрэг олон улсын байгууллагуудын үндсэн чиглэлтэй уялдуулан хамтран ажиллах замаар Монгол Улсад бизнес эрхлэлт, ажлын байрыг нэмэгдүүлж, эдийн засгийн хөгжлийг дэмжихэд чиглэсэн чухал санхүүжилтийг татаж буйгаараа онцлог юм.
ВорлдБизнес Капитал (WBC) нь АНУ-ын Коннектикут мужийн Хартфорд хотод байрладаг санхүүгийн байгууллага бөгөөд олон салбарын жижиг дунд бизнес эрхлэгчдийг глобал зах зээлд өрсөлдөхүйц болж хөгжихөд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор уян хатан нөхцөлтэй санхүүжилтийг санал болгон ажилладаг байгууллага юм. WBC нь 2003 онд байгуулагдсан ба хил дамнасан худалдаа, төслийн санхүүжилтийн чиглэлээр олон жилийн туршлагатай, дэлхийн хөгжиж буй зах зээлүүд, тэр дундаа Латин Америк, Ази, Зүүн Европ, Африк тивүүдэд төвлөрөн зээлийн санхүүжилтийг олгож ажиллаж байна.
АНУ-ын Олон улсын хөгжлийн санхүүгийн корпорац (DFC) нь Америкийн бизнес эрхлэгчдийг хөгжиж буй зах зээлд хөрөнгө оруулахад нь дэмжлэг үзүүлэх зорилготой Америкийн Засгийн Газрын агентлаг юм. DFC-ийг 2018 онд Америкийн хөгжлийн санхүүжилтийг бэхжүүлж, орчин үеийн хэлбэрт авчирсан BUILD буюу Better Utilization of Investments Leading to Development, Act-д тулгуурлан байгуулсан байна. Нэмж дурдахад BUILD ACT нь Гадаад дахь хувийн хөрөнгө оруулалтын корпорац (OPIC) болон Хөгжлийн зээлийн газар (the Development Credit Authority) хоёрыг нэгтгэсэн байгууллага юм.
DFC бизнес эрхлэгчдийг гадаадын шууд хөрөнгө оруулалттай холбоотой эрсдэлийг удирдах арга зүйгээр хангаж, хөгжиж буй орнуудын эдийн засгийн өсөлтийг дэмжин, АНУ-ын гадаад бодлого, үндэсний аюулгүй байдлын тэргүүлэх чиглэлүүдийг боловсронгуй болгоход гар бие оролцож ирсэн. Мөн АНУ-ын бизнес эрхлэгчдийг шинэ зах зээлд байр сууриа олоход нь тусалж, орлогын шинэ эх үүсвэрийг бий болгон, гадаад болон дотооддоо ажлын байр, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулж, санхүүжилт олгохоос гадна улс төрийн эрсдэлийн даатгал, өмгөөлөл, хувийн хөрөнгө оруулалтын сангийн менежерүүдтэй хамтран ажиллах зэрэг хэлбэрээр үйл ажиллагаагаа явуулдаг.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Сэтгүүлч С.Будрагчаа: Бага насны үр минь маш их айж уйлсан байна 1 цагийн өмнө
Ө.Шижир: Иргэд тэр ноогдол ашгаараа өрөө төлөх, махаа авах зэрэг нь засгийн газарт ямар ч падгүй 2 цагийн өмнө
Оюутолгойн 3 их наядын ногдол ашгаас нэг иргэний нэрийн дансанд 830-850 орчим мянган төгрөг бичигдэх ёстой 3 цагийн өмнө
А.Отгонбаяр: Сурах бичигт хүнийг гурван хөлтэй, математикийн номд гарыг нь дөрвөн хуруутайгаар дүрсэлсэн байна 5 цагийн өмнө
Таны хөрөнгө - Таны боломж 6 цагийн өмнө
Дундговь аймаг “Намрын мод тарих өдөр”-өөр 299 мод тарилаа 7 цагийн өмнө
Энэ өвөл төрөх ээжүүдийн анхааралд 7 цагийн өмнө
HUAWEI утасны талаар таны бодлыг өөрчлөх нэг мэдээлэл 8 цагийн өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчлал хийнэ Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
“New normal 2026” Инновац, хиймэл оюун салбар хуралдаанаар үргэлжилж байна Өчигдөр
Хөвсгөлийн сургуулиудын түлш дуусаж, хүүхдүүд даарч хичээллэх үү? Өчигдөр
О.Батчулуун: Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлтийн төмөр зам түгжрэл, ачаа тээврийн асуудлыг шийднэ Өчигдөр
Зээлээр авсан машинаа жолооны эрхгүй хүнд мөргүүлж хураалгах дээрээ тулаад байна Өчигдөр
Татварын хуулийн өөрчлөлтүүд ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс эхэлнэ Өчигдөр
997 баавгай суурьшлын бүсэд үзэгдэж 20-ийг нь аюулгүй болгожээ Өчигдөр
ЦАГ АГААР: Нийслэлд +8 хэмийн дулаан Өчигдөр
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна Өчигдөр
С.Даваасүрэн: Түлшийг богино хугацаанд асаах түргэн асаагчийг судалж байна 2026/10/13
Төрийн банк “Бодь Цогт Групп” ХХК-тай хамтран ногоон санхүүжилтийг дэмжинэ 2026/10/13