Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд зориулсан “Дижитал шилжилт” сургалтыг зохион байгууллаа


Голомт банк болон Бизнес эрхлэгч Эмэгтэйчүүдийн Ментор Клуб хамтран “Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж байгаа билээ. Энэ хөтөлбөрийн хүрээнд бизнесийн салбар дахь эмэгтэйчүүдийг дэмжих, тэдний бизнесийн үйл ажиллагаа, ашиг орлогыг нэмэгдүүлэхэд чиглэсэн олон сургалтуудыг зохион байгуулсаар байна.

Харин энэ сарын 07-ны өдөр “Дижитал шилжилт” сэдвээр ээлжит цахим сургалтыг зохион байгууллаа. Энэхүү сургалтад Бизнес эрхлэгч Эмэгтэйчүүдийн Ментор Клубын захирал Э.Уянга, төслийн менежер, багш Б.Цоморлог нар уригдан дижитал шилжилтийн тухай ерөнхий ойлголт, үндсэн чиглэлүүд болон дижитал шилжилтийг хэрхэн амжилттай хэрэгжүүлэх талаар мэдлэг туршлагаа оролцогчидтой хуваалцлаа.
Түүнчлэн “Дижитал шилжилт” цахим сургалтын үеэр бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд зориулсан шинэ боломжуудыг санал болгож, Голомт банкны “Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих зээл”-ийн бүтээгдэхүүнийг давхар танилцууллаа. Уг зээл нь эмэгтэйчүүдийн эрхлэн гаргаж буй бизнесийн бүтээгдэхүүн, үйлчилгээний чанарыг сайжруулахад чиглэсэн бүх төрлийн эргэлтийн хөрөнгийг санхүүжүүлэх зорилготой бүтээгдэхүүн юм.
Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих цуврал сургалтын 5 дахь дугаар ийнхүү үр өгөөжтэй, амжилттай болж өндөрлөлөө. Бизнес эрхлэгч эмэгтэй та Голомт банкнаас хэрэгжүүлэх дараа дараагийн арга хэмжээтэй хамт байгаарай.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Сэтгүүлч С.Будрагчаа: Бага насны үр минь маш их айж уйлсан байна 7 цагийн өмнө
Ө.Шижир: Иргэд тэр ноогдол ашгаараа өрөө төлөх, махаа авах зэрэг нь засгийн газарт ямар ч падгүй 8 цагийн өмнө
Оюутолгойн 3 их наядын ногдол ашгаас нэг иргэний нэрийн дансанд 830-850 орчим мянган төгрөг бичигдэх ёстой 9 цагийн өмнө
А.Отгонбаяр: Сурах бичигт хүнийг гурван хөлтэй, математикийн номд гарыг нь дөрвөн хуруутайгаар дүрсэлсэн байна 11 цагийн өмнө
Таны хөрөнгө - Таны боломж 12 цагийн өмнө
Дундговь аймаг “Намрын мод тарих өдөр”-өөр 299 мод тарилаа 13 цагийн өмнө
Энэ өвөл төрөх ээжүүдийн анхааралд 13 цагийн өмнө
HUAWEI утасны талаар таны бодлыг өөрчлөх нэг мэдээлэл 14 цагийн өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчлал хийнэ Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
“New normal 2026” Инновац, хиймэл оюун салбар хуралдаанаар үргэлжилж байна Өчигдөр
Хөвсгөлийн сургуулиудын түлш дуусаж, хүүхдүүд даарч хичээллэх үү? Өчигдөр
О.Батчулуун: Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлтийн төмөр зам түгжрэл, ачаа тээврийн асуудлыг шийднэ Өчигдөр
Зээлээр авсан машинаа жолооны эрхгүй хүнд мөргүүлж хураалгах дээрээ тулаад байна Өчигдөр
Татварын хуулийн өөрчлөлтүүд ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс эхэлнэ Өчигдөр
997 баавгай суурьшлын бүсэд үзэгдэж 20-ийг нь аюулгүй болгожээ Өчигдөр
ЦАГ АГААР: Нийслэлд +8 хэмийн дулаан Өчигдөр
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна Өчигдөр
С.Даваасүрэн: Түлшийг богино хугацаанд асаах түргэн асаагчийг судалж байна 2026/10/13
Төрийн банк “Бодь Цогт Групп” ХХК-тай хамтран ногоон санхүүжилтийг дэмжинэ 2026/10/13