"Монгол Улсыг “Эрдэнэбүрэнгийн УЦС” 100 жил хямд эрчим хүчээр хангана"


УИХ-ын С.Бямбацогтоос БОАЖ-ын сайд Н.Уртнасанд хандаж “Эрдэнэбүрэнгийн УЦС”-ын бүтээн байгуулалт байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл, нөхөн олговор болон бусад асуудлаар тавьсан асуулгын хариуг чуулганы нэгдсэн хуралдаанаар сонслоо. Энэ үеэр УИХ-ын гишүүд асуулт хэлж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Т.Аубакир:

Энэхүү төслийг 100 хувь дэмжиж байна. Айл өрхийн өвөлжөө хаваржаа таарч байгаа, олон жил амьдарч байсан газар нутгаасаа явах бол малчдын хувьд тийм амархан асуудал биш. Иймээс аймаг орон нутгийн удирдлага, иргэдтэй зөвшилцөж шийдвэрлэх хэрэгтэй байна. 3 сумын малчин иргэдийн асуудал байгаа шүү. Түүх дурсгалын нөөц, ой модыг нүүлгэн шилжүүлэх хэрэгтэй. Нүүдлийн шувууд нүүдэллэх асуудлыг мөн маш зөв шийдээрэй. С.Бямбацогт гишүүн гардан энэхүү бүтээн байгуулалтыг урагшлуулахад анхаарч байгаад талархаж байна. Бид стратегийн энэхүү томоохон асуудлыг дэмжих шаардлагатай.

БОАЖ-ын сайд Н.Уртнасан:

Нийт 3 аймгийн 270 өрхөд 9,5 тэрбум төгрөгийн нөхөн олговор олгох асуудал байгаа. Гэсэн ч нөхөн олговрын асуудлыг дахин нарийвчлан гаргана. Мөн нүүлгэн шилжүүлэлтийг хэрхэн хийх вэ гэдгийг ч нарийвчлан гаргана. Малчдын бэлчээр хадлан тэжээлтэй холбоотой судалгааг ажлын хэсэг нарийвчлан гаргасан. Эхний жилүүдэд 50-60 хувийн хөнгөлөлттэйгээр малчдынхаа тэжээлийг өгч байхаар төлөвлөж байна. Нөхөн олговор олгох асуудал аймаг, 270 айл бүрээр өөр байгаа. Иймээс дахин тооцоолуур хийх болно, иргэдтэй өөрсөдтэй нь тохиролцоно.

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл:

Эрдэнэбүрэн УЦС бол Монгол Улсын эрчим хүчийг хараат бус байх гол үндсэн нөхцөл суурь юм.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:

Дэлхийн нийт эрчим хүчний 90 хувийг их долоо гэгддэг улсууд хэрэглэж байгаа. Хямд эрчим хүчтэй газар л үйлдвэрлэл хөгждөг. Иймээс энэ УЦС заавал баригдах ёстой. УЦС баригдсанаар Ховд аймаг үсрэнгүй хөгжинө. Дөргөний УЦС-ын эрчим хүчээ Ховдодоо хэрэглэж, хямд эрчим хүчтэй болохыг зорьж байна. Ховд аймаг хямд эрчим хүчтэй болсоноор үйлдвэрлэлийн диваажин болно. 9,7 тэрбум төгрөгийн нөхөн олговор бол бага байна. Иймээс иргэдийн хохиролгүй болгож, нөхөн олговрын хэмжээг нэмэгдүүлэх хэрэгтэй шүү.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

Увс аймгийн Өмнөговь багийн иргэдтэй уулзсан. Иргэдэд мэдээлэл дутуу байна уу, мэдээлэл өгөхгүй байна уу, эсэргүүцэж байсан УЦС барихыг. Мэдээлэл өгөгдөөгүй асуудал ярьж байсан. Байгаль орчны үнэлгээ хийхдээ иргэдтэй хэдэн удаа уулзсан бэ. 9,7 тэрбум төгрөгөөс хэдэн төгрөгийн нөхөн олговор өгөх вэ гэдгээ иргэдэд өгөх хэрэгтэй. Үнэлгээний компаниуд хэдэн төгрөгөөр үнэлгээ хийсэн юм. Төрийн бодлогыг орон нутагтаа хэрэгжүүлэх үүрэгтэй. Сумын Засаг дарга, ИТХ дур зоргоороо шийдвэр гаргаж болохгүй.

БОАЖ-ын сайд Н.Уртнасан:

-Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хуулиар сумын ИТХ-ын шийдвэрийг аймгийн ИТХ батлах ёстой. Бие даан гаргасан шийдвэр хүчингүй.

Судалгааны багийн ахлагч н.Сосорбурам:

-Бид 2 жил орчим энэ төслийг судалгааг хийсэн. Орон нутаг руу 4 удаа явж ажилласан. Нөлөөлөлд орж байгаа 270 айл өрх бүртэй орж биечлэн уулзсан, зураг дарж баталгаажуулсан. Газрыг солих асуудлаар ярилцсан, бүгд дэмжсэн. Хачирхалтай нь иргэдийн уулзалт дээр эсэргүүцсэн. Увс аймгийнханд нэг өрхөд 3-36 сая төгрөг, Баян-Өлгий аймаг талдаа 30-100 орчим сая төгрөг авч байгаа. 1938 оноос өв дамжин амьдарч байсан иргэдийн үнэлгээ багаар хийгдсэн асуудал байгаа. Иймээс ажлын дэд хэсэг дахин ажиллаж, хуулийн хүрээнд үнэлгээг нэмэх асуудлаар ажиллана. Дөргөний УЦС өртөгөө 4,3 дахин нөхсөн байгаа. УЦС-ын нэг удаагийн өртөг өндөр боловч эргэн хөрөнгөө оруулалтаа маш хурдан нөхдөг.

УИХ-ын гишүүн Х.Булгантуяа:

Мэдлэг мэдээлэл дутмаг байдлаас шалтгаалан асуудал үүсээд байна шүү, зөв зүйтэй ойлгуулаад явах хэрэгтэй. Ингэснээр дараа дараагийн бүтээн байгуулалт асуудалгүй шийдэгдэнэ. Хааш хаашаагаа 10 км газарт 10 орчим тэрбум төгрөг олгож, 4 дахин том газар нутгийг дахин олгох юм байна.

 УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

Эрдэнэбүрэнгийн УЦС эдийн засаг, үр өгөөжийн асуудлаар тавьсан асуулгын хариуг Эрчим хүчний сайдаас авна. Энэ удаад БОАЖ-ын сайдаас байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл, нөхөн олговрын асуудлаар багагүй мэдээлэл авлаа. Мөн эсэргүүцэж буй Увс аймгийн Өмнөговь сумын иргэдтэй уулзан, өөрийн цахим хуудсаар дамжуулан 400 орчим иргэний санал хүсэлтийг авч өнөөдөр ийнхүү мэдээлэл авлаа. 

Монгол Улсын өмнөө барьдаг, туршлагатай хоёр компани 490 сая төгрөгөөр хоёр жилийн туршид судалгаа, үнэлгээ хийж байгаль орчинд үзүүлэх ноцтой сөрөг нөлөөлөл, үр дагавар байхгүй гэж үзэж судалсан байна. Иймээс иргэд эргэлзэх шаардлагагүй болов уу. “Эрдэнэбүрэн УЦС” бол Монгол Улсын эрчим хүчний тусгаар тогтнолын үндэс. Манай улс ОХУ-д өнгөрсөн 20 жил 300 тэрбум төгрөг, жилд 20 тэрбум төгрөг төлдөг. Ирэх 20 жилд 400 гаруй  тэрбум төгрөг төлөх нь. Бид 40 жилийн турш төлж байгаа мөнгөөр 100 жил тасралтгүй ажилладаг станцтай болж, хямд эрчим хүчээр хангагдана. Баруун 3 аймаг нэг квт тогийг 300-350 төгрөгөөр гаднаас авч байгаа. Гэтэл Дөргөний УЦС үүнээс 10 дахин хмд буюу 38 төгрөгөөр үйлдвэрлэдэг. Хямд үнэтэй эрчим хүчтэй болно гэдэг бол үйлдвэрлэл хөгжих, хүлэмжийн хий бууруулах, нийгэм эдийн засгийн маш олон эерэг үр дагавар үр өгөөжтэй. Дулааны цахилгаан станцын ашигт үйлийн кофицент 30 гаруй хувьтай бол УЦС 97 хувьтай байдаг ашит ажиллагаатай байдаг байна. Дулааны станц байнга нүүрс түлж зардал гарна, нарны станц нар гарахгүй үед ажиллахгүй, салхин станц салхигүй бол ажиллахгүй. Храин ЭЦС барихдаа зардал гарна цаашдаа зардал гарахгүй. Ингээд үзвэл одоогоор байгаа хамгийн үр ашигтай шийдвэр бол УЦС юм. Тэнд байгаа айл өрхийн нөхөн олговрын асуудлыг шийдвэрлэх ёстой. 100 мянган өрхийн эрх ашгийн төлөө 100 гаруй өрхийн асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй.  

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Сонгон шалгаруулалтын урилга 2 цагийн өмнө
Төв аймгийн ДЦС-ын 30 га газрын асуудлыг шийдвэрлэжээ 2 цагийн өмнө
ИРГЭД: Амьдрал хэцүү байхад хямд үнэтэй бензин л авна шүү дээ 8 цагийн өмнө
Өнөөдөр автомашингүй өдөр 9 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 9 цагийн өмнө
Л.Энх-Амгалан: Би уучлал гуйхгүй Өчигдөр
Улсын хэмжээнд ургац хураалтын явц 23-52 хувьтай байна Өчигдөр
Ж.Золжаргал: Хятадаас цахилгаан нийлүүлэхээ больчихвол Оюутолгой хүнд байдалд орно Өчигдөр
Д.Амарбаясгалан: Парламентын хяналт тавих эрхэд засгийн газар саад учруулах ёсгүй!!! Өчигдөр
М.Билэгт: Хэн нэгэн гомдлоо гээд чуулганы хуралдааныг завсардуулж болохгүй Өчигдөр
УИХ-ын чуулганы ирц бүрдээгүй байна Өчигдөр
100 грамм будаа, 200 грамм махаар хэдэн хүний ямар хоол хийж болох вэ? Өчигдөр
Ч.Алтангэрэл: Дэлхийн аваргад түрүүлчхээд эмээ, ээж хоёртоо хурдан очихыг хүссэн Өчигдөр
Улаанбаатарт бороо орохгүй 14 хэм дулаан байна Өчигдөр
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй 2026/09/24
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна 2026/09/24
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав 2026/09/24
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ 2026/09/24
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ 2026/09/24
Улаанбаатарт нойтон цас орно 2026/09/24