УОК: Вакцины нэмэлт 3-р тунд хамруулах ажлыг эрчимжүүлж олон хүнтэй хамт олныг газар дээр нь очиж вакцинжуулж эхэлжээ

О.Шүрэнцэцэг
2021/10/16

Улсын онцгой комиссын шуурхай ажлын хэсгийн хурлаар Ковид-19-ийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний үр дүн болон дархлаа сэргээх нэмэлт 3-р тунгийн явцыг эрчимжүүлэх, аж ахуйн нэгжүүдэд халдвар хамгааллын дэглэм мөрдүүлэх зэрэг асуудлыг хэлэлцлээ.

Энэ долоо хоногийн байдлаар 1000 хүн амд ногдох PCR шинжилгээний үзүүлэлтээр манай улс 220 орноос 56 дугаар байрт явна. Сүүлийн 14 хоногт хүүхдийн өвчлөл буурч байгаа боловч их, дээд сургуулийн орчинд эрсдэл өндөр хэвээр байна.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албанаас хийсэн судалгаагаар өдгөө манайд халдварын гурван том кластер байгаа нь эрүүл мэндийн болон боловсролын байгууллага, үйлчилгээний газрууд аж. Иймд дээрх салбарууд руу чиглэсэн тодорхой ажлууд хийж эхэлжээ. Тухайлбал, олон хүнтэй аж ахуйн нэгж байгууллагууд, их, дээд сургууль, оюутны дотуур байруудад дархлаа сэргээх нэмэлт 3-р тунд хамруулах вакцины явуулын 40 гаруй цэг ажиллуулж байгаа бөгөөд одоогоор нийслэлийн зорилтот бүлгийн 18 хувийг хамруулсан байна.

Дархлаа сэргээх нэмэлт 3-р тун хийлгээд 14 хоносноос хойш Ковидоор өвчилсөн тохиолдол Монголд 0.15% байгаа бол Израйльд энэ үзүүлэлт 0.1%-тай байна. Мөн өвчилсөн тохиолдлуудын дотор хүндрэл гараагүй байгаа тул вакцины нэмэлт 3-р тунд хамруулах ажлыг орон даяар эрчимжүүлэх үүднээс олон хүнтэй хамт олныг нэгдсэн журмаар, газар дээр нь очиж вакцинжуулж эхэлжээ.

Шадар сайдын өгсөн үүргийн дагуу дархлаа сэргээх нэмэлт тунгийн ач холбогдлыг иргэд, олон нийтэд зөв ойлгуулах, вакцины цэгүүдийн мэдээллийг тогтмол хүргэх, аж ахуйн нэгж, албан байгууллагуудыг татан оролцуулах замаар вакцинжуулалтыг идэвхжүүлэх Ажлын хэсэг байгуулахаар боллоо.
Түүнчлэн халдварын тохиолдол, эрсдэлийг бууруулах хүрээнд хувь хүний эрүүл мэндийн QR кодыг бий болгож, Ковидын шинжилгээ, вакцинжуулалт, эмнэлгийн тусламж үйлчилгээний талаарх бүх мэдээллийг нэгтгэсэн цахим системийг нэвтрүүлэх ажлыг Мэдээлэл, технологийн газарт хариуцуулав.

Мөн гадагшаа нисэх иргэдийн PCR шинжилгээг ХӨСҮТ-д авах зохион байгуулалтыг хийж, гадаадаас ирэх иргэдийн гэрийн тусгаарлалт, түргэвчилсэн шинжилгээ авах, эсэх асуудлыг ирэх 7 хоногт эцэслэж, олон нийтэд тодорхой мэдээлэл өгөхийг холбогдох газруудад үүрэг болголоо.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
НИТХ-ын дарга А.Баяр зам тээврийн ослын хэмжилт зэргийг дроноор шийдэх талаар БНСУ-ын компанитай санал солилцлоо 48 минутын өмнө
Гадаад валютын нөөц 3.0 хувиар өссөн байна 54 минутын өмнө
Нийтийн тээврийн үйлчилгээний 20 чиглэлийн цагийг урагшлуулжээ 1 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын тоо цөөрч байна 1 цагийн өмнө
Энэ жилийн наадмаар 10-17-ны өдрүүдэд амарна 1 цагийн өмнө
​Бээжин-Улаанбаатар чиглэлийн 23-р галт тэрэг Улаанбаатар өртөөнд иржээ 2 цагийн өмнө
​Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 5309 хүрчээ 2 цагийн өмнө
ОХУ шинэ журмаар хилээр нэвтрүүлнэ 2 цагийн өмнө
Нийслэлд 321 мянган цэцэг тарина 3 цагийн өмнө
Сурагчид: Зуны амралтаараа дутуу нойроо нөхнө 3 цагийн өмнө
Сэрэмжлүүлэг: Залгаа 2 гэр шатаж, бага насны 4 хүүхэд галд өртөж нас баржээ 3 цагийн өмнө
Шилдгүүд чуулдаг "Бүх цэргийн наадам" 3 цагийн өмнө
Өнөөдөр болох үйл явдлууд 3 цагийн өмнө
Улаанбаатарт 19 градус дулаан байна 4 цагийн өмнө
Татварын өрөнд орсон татвар төлөгчийн банкин дахь дансыг бүхэлд нь хаадаг зохицуулалтыг хална 21 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийг газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд 21 цагийн өмнө
Ч.Чойжилсүрэн: Дараагийн засгийн газарт орохоо шийдээгүй 22 цагийн өмнө
Б.Батцэцэг: Би ерөнхий сайд болохгүй, бодож ч байгаагүй, хүмүүсийг хооронд нь хагралдуулах гэсэн зорилготой байх 22 цагийн өмнө
Н.Учрал: Төрийн өмчит болон орон нутгийн өмчит компанийн ил тод байдлыг сайжруулах чиглэлээр ажилласан 23 цагийн өмнө
П.Наранбаяр: Боловсролыг дэмжих жилийг улам сайжруулаад яваасай 23 цагийн өмнө