7 ХОНОГИЙН ТОЙМ: Эх нялхаст гурван ихэр хүүхэд мэндэллээ

О.Шүрэнцэцэг
2021/10/09

Өнгөрөгч долоо хоногт болсон онцлох үйл явдлуудыг түүвэрлэн хүргэж байна.

Өнгөрөгч /2021.10.05/ оройноос эхлэн иргэд шатахуунд дугаарлаж эхэлсэнтэй холбогдуулан уг асуудлаар манай сэтгүүлч Уул уурхайн сайд Г.Ёндонгоос зарим зүйлийг тодрууллаа. Тэрбээр "Шатахууны хомстол үүсээгүй. ААН-үүдтэй өнөөдөр уулзсан байсан. Шатахууны нөөц 5 хоног байгаа. Яваандаа 6,7,8 гээд өсөөд явна. Учир нь ОХУ-аас АИ-92 шатахуунаа нийлүүлнэ. Зохиомол хомстол үүсгэхийг оролдсон гэж ойлгож болно" гэсэн юм.


Харин "Сод монгол групп" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Пүрэвренчин ОХУ-ын Роснефьт компаниас ачигдах АИ-92 автобензиний ачилтууд хязгаарлагдан багасч байгаа тул дараахь тушаалыг гаргасан байна. 

Ц.Анандбазар: Дахин шатахууны хомсдол үүсэхгүй, манайх 10 хоногийн шатахууны нөөцтэй

"Сод монгол групп" ХХК шатахууны нөөцөө багасгана гэх мэдээллийн дагуу иргэдийн дунд дахин шатахуун хомсдож магадгүй гэсэн болгоомжлол бий болоод байгаа юм. Тус компанийг үүсгэн байгуулагч, УИХ-ын гишүүн Ц.Анандбазараас энэ талаар тодрууллаа. 


Олон хүн бөөгнөрүүлсэн Б.Болор-Эрдэнэд сануулга өгчээ

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнийг "Цахим үндэстэн" арга хэмжээг зохион байгуулсантай холбоотойгоор хуулийн байгууллага шалгаж эхэлсэн гэх мэдээлэл гараад байсан. Гэвч энэ талаар Авлигатай тэмцэх газраас  түүнийг "шалгаагүй" гэж мэдэгдсэн юм. Тэгвэл  Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж Б.Болор-Эрдэнэд сануулга өгсөн тухайгаа хэллээ.

Ц.Билэгтсайхан: Гурав дахь тунг хийлгэсэн 320 мянган хүний нэг хувь нь халдвар авсан

ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгтсайханаас коронавирусийн нөхцөл байдал болон вакцины гурав дахь тунгийн талаар тодрууллаа. 

Халдварын гурав дахь давалгааг эсэн мэнд, хохирол багатай даван туулахын тулд олон арга хэмжээнүүд яригдаж байна. Эдгээрээс хамгийн чухал нь нэмэлт тун буюу гурав дахь тунг эрчимжүүлэх чиглэл гарлаа. Хоёр тунгийн дараа дархлаа хэр тогтож байна вэ гэдгийг судалсан. Манайд хэрэглэж буй дөрвөн төрлийн вакцинаас хос тунгаа авахад 14 хоногийн дараа эсрэг биеийн түвшин хамгийн өндөр түвшинд очиж байна. Улмаар хугацаа өнгөрөх тусам буурдаг. Дархлааны хариу урвал өрнүүлэх босго утга гэж бий. Тэр босго утга руугаа буурвал дахин дархлааг сэргээх шаардлагатай болно. Энэ үед дархлааг шинээр сэргээх гурав дахь тунг хийх асуудал яригдаж байгаа юм. 


М.Энхболд: 60 тэрбумын хэргээр намайг шалгаагүй, улс төрийн явуулга байсан

УИХ-ын дарга асан М.Энхболд  "Тэрбум мод" аянд нэгдэж, намын гишүүдтэй хамтран мод тарьлаа. Энэ үеэр 60 тэрбумын хэргийн талаар манай сэтгүүлч асуулт асууллаа.

Тэрбээр "60 тэрбумын гэгдэх асуудал бол ор үндэслэлгүй, тухайн үед би байгаагүй. Энэ бол улстөрийн зорилготой зүйл болсон. Би одоо улс төрийн намын Удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байгаа. Дараагийн сонгуульд дэвших эсэхийг хувь хүн яриад байх асуудал биш. Улс төрийн нам өөрөө шийддэг" гэх байр суурийг илэрхийлжээ.


Сайхан мэдээ: Эх нялхаст гурван ихэр хүүхэд мэндэллээ

Эх хүүхдийн Эрүүл мэндийн Үндэсний төвд энэ сарын /2021.10.07/ гурван ихэр хүүхэд мэндэллээ. Тодруулбал  Э.Алтанхундага иргэний гэргий Т.Даваажаргал амаржиж хоёр дахь төрөлтөөрөө  хоёр хүү, нэг охин төрүүлж тэдний гэр бүл хоёр охин, хоёр хүүтэй боллоо. 


Эрүүл мэндийн сайд С.Энхболд: Гэртээ нас барсан 55 тохиолдол бүртгэгдсэн

Манай улсад 2019 оны 11 дүгээр сараас хойш 2021 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн байдлаар коронавируст халдварын 412 954 тохиолдол бүртгэгдэж, 1289 хүн нас барсан ба халдварын нийт тохиолдлын тоонд нас баралтын эзлэх хувь 0.31 байна. 

Эрүүл мэндийн сайд С.Энхболд: Гэрээр эмчилгээ авч байгаад нас барсан хүний тоо улсын хэмжээнд 55 байна, эмнэлэгт ор нэмэх боломжгүй, хүний нөөцийн боломж ч хомс байна, гэрийн эмчилгээний хяналт сайн хийгдэж байгаа, нөхөн сэргээх эмчилгээний удирдамжийг сайдын тушаалаар батлахаар боловсруулсан гэж хариуллаа.


ХӨСҮТ-ийн Сэхээний тасгийн таазны шохой нь дээрээс унахад бэлэн байна

ХӨСҮТ нь 1986 онд баригдсан, гэтэл сүүлийн хоёр жилийн хугацаанд урсгал засвар хийгдэж 15 хувийг л засаж сайжруулсан байна. Өөрөөр хэлбэл ХӨСҮТ-ийн  85-90 хувь нь 1986 оныхоо төрхөөр эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байна. Нэн түрүүнд хоёр асуудлыг шийдэх шаардлагатай байгааг албаны хүмүүс онцоллоо. Нэгдүгээрт, ерөнхий сантехник, агааржуулалт, цахилгааны асуудал, хоёрдугаарт цэвэрлэх байгууламжийг шинэчлэх шаардлагатай  байна. ХӨСҮТ-д Улсын төсвөөс 2020 онд 800 гаруй сая төгрөгний засварын ажил хийгджээ. Харин энэ онд  1,5 тэрбум төгрөгийн засвар хийгдэхээр төлөвлөгдөж байгаа аж.

Г.Оюун: Хүн хаана амьдрах нь чухал биш, байгаа орчноо өөд татаад сайхан амьдрах бүрэн боломж бий

Манайхыг Хүн бүр хотоос зайдуу буйдхан гэдэг ч бид гэрээ хэзээ ч хол гэж боддоггүй хэмээн ярих гэр бүл бол Баянхошуунд амьдардаг Л.Мөнх-эрдэнэ, Г.Оюун нарынх.Тэдний хашаа нь Монгол бичиг, түүхийн баатруудын зургаар чимэглэгдсэн бөгөөд дэлгүүрт нь ороход найрсаг халуун дулаан уур амьсгалаар угтан авсан юм. Гэрийн эзэн Л.Мөнх-Эрдэнийн хувьд архитектур мэргэжилтэй бөгөөд, эхнэр нь зураач мэргэжилтэй. Тэд ярилцаж хашаагаа тохижуулах болсноор эхнэр нь хашааныхаа ханан дээр баатруудын зураг зурж, босоо бичгээр бичин сонирхол татам болгожээ.







0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын 8 дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн-ийг хүлээн авч уулзлаа 1 цагийн өмнө
Ирэх лхагва гарагт бурхан багшийн их дүйчин өдөр тохионо 3 цагийн өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн нар дурсгалын мод тарилаа 4 цагийн өмнө
​ Д.Амарбаясгалан: Цахим гэмт хэрэгтэй тэмцэх хууль тогтоомжийг боловсронгуй болгоход парламент анхааран ажиллана 4 цагийн өмнө
“Empathy education” хөтөбөрт 3000 сурагч хамрагдаад байна 5 цагийн өмнө
МАН-ын УЗ кандидат ярихгүй, Бага хурлын товыг тогтооно 5 цагийн өмнө
Д.Тогтохсүрэн: Дангаараа явах болсон тул ЗГ-ын бүтцийг эрс багасгах ёстой 6 цагийн өмнө
Ч.Хүрэлбаатар: Би шинээр байгуулагдах засгийн газарт ажиллахгүй 6 цагийн өмнө
Ж.Энхжаргаланг шүүгчийн захирамжийн дагуу өчигдөр 19.00 цагийн үед суллажээ  8 цагийн өмнө
Х.Нямбаатар:ДЦС-3 -ын ослын улмаас зарим байршилд дулааны ачаалал 15 хувь буурах эрсдэл үүслээ 8 цагийн өмнө
Нарны гүүрний баруун талын туслах авто замаас Вокзалын автобусны буудал хүртэлх замыг нээлээ 8 цагийн өмнө
УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь 9 цагийн өмнө
Улаанбаатарт 21 градус дулаан байна 9 цагийн өмнө
Улсын Гуравдугаар төв эмнэлэгт тархины гүний байрлалтай хавдруудын мэс засал эмчилгээний технологи нутагшиж байна 23 цагийн өмнө
БНПУ-ын эмийн агентлагийн ерөнхийлөгч Монгол Улсад айлчилж байна Өчигдөр
Тариалалт 54.4 хувийн гүйцэтгэлтэй байна Өчигдөр
Эрчим хүчний алдагдлыг ажилчин амь насаараа үүрч байна Өчигдөр
НИТХ-ын дарга А.Баяр зам тээврийн ослын хэмжилт зэргийг дроноор шийдэх талаар БНСУ-ын компанитай санал солилцлоо Өчигдөр
Гадаад валютын нөөц 3.0 хувиар өссөн байна Өчигдөр
Нийтийн тээврийн үйлчилгээний 20 чиглэлийн цагийг урагшлуулжээ Өчигдөр