Засгийн газраас монгол хүний дэлхийн түвшинд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд анхаарна


МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ БАГШ НАРЫН БАЯРТ ЗОРИУЛЖ МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЛЭЭ.

Эрхэм хүндэт эрдэмтэн багш, сурган хүмүүжүүлэгчид ээ, Боловсролын салбарын үе үеийн нийт ажилтнууд аа, Багшийн эрдмээр мэдлэг оюунд тэмүүлж яваа сурагч, багачууд, оюутан залуус аа,

Монголын ирээдүй үеийг соён гэгээрүүлэх, сурган хүмүүжүүлэх хүндтэй үйлсэд зүтгэж байгаа Та бүхэндээ багш нарын баярын мэндийг дэвшүүлж, баяр хүргэе.

Энэ жилийн багш нарын баяр Монгол Улсад орчин цагийн боловсролын салбар үүсч хөгжсөний 100 жилийн түүхэн ойн жилтэй давхцан тохиож байна.

Нэгэн зууны түүхэн ойн жил Монгол Улсын боловсролын салбар өмнөх зууны түүхээ дүгнэж, ирэх зууны дэлхийн хөгжилд хөл нийлүүлэх цогц шинэчлэлийн зорилгоо тодорхойлоод байна.

Та бид дэлхийн хоёрдугаар дайнаас хойш хүн төрөлхтөнд учирсан хамгийн том сорилт болох цар тахалтай тулгараад хоёрдахь жилдээ ажиллаж, амьдарч байна. Цар тахлын нэн хүнд үед цахим сургалтаар боловсролын салбарын үйл ажиллагааг тасралтгүй үргэлжлүүлж, ачааны хүндийг үүрсэн нийт багш, сурган хүмүүжүүлэгчид Та бүхэн энэ цаг үеийн баатрууд билээ. Монгол Улсын 840 мянга гаруй суралцагч, оюутан, эцэг эхчүүд Та бүхнээр бахархаж, бас гүн талархаж байна.

Ковид-19-ын эсрэг вакцины бүрэн тунд Монгол Улсын нийт хүн амын 65.5 хувь хамрагдаж, 12-17 насны хүүхдийн вакцинжуулалт 80 хувьд хүрснээр танхимын сургалтыг эхлүүлэх боломжийг бүрдүүлж чадлаа.

Боловсрол бол бидний ирээдүй мөн. Монгол Улсын Засгийн газраас монгол хүний дэлхийн түвшинд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, хүүхэд залуусыг суралцах тэгш боломжоор хангах, чанартай боловсролыг идэвхжүүлэх зорилгоор боловсролын салбарын эрх зүйн цогц шинэчлэлийн багц хуулийг Улсын Их Хуралд өргөн барьж, хэлэлцүүлж эхлээд байна.

Боловсролын цогц шинэчлэл хэрэгжсэнээр цахим боловсрол болон үр дүнд суурилсан үнэлэмжийн тогтолцоог бий болгож, багш суралцагчдын ажиллах, суралцах орчныг сайжруулан, их, дээд сургуулийг нэгдсэн стандартад оруулж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд томоохон дэвшил гарах болно.

Мөн өнөөдөр Монголын оюутны өдөр тохиож байна. Их, дээд сургууль, коллежид суралцаж буй 150 мянга гаруй оюутан залуучууд Та бүхэндээ оюутны өдрийн мэндийг дэвшүүлье.

Монголчууд эртнээс “Эрдэм ном эрхэм баян” хэмээн эрдэм мэдлэгийг дээдэлж ирсэн уламжлалтай. Бүргэд өндөрт нисэхдээ илүү алсыг хардаг гэдэг. Шинэ Монголын залуу үе Та бүхэн сонгосон мэргэжилдээ хичээнгүйлэн суралцаж, хүсэл тэмүүллийнхээ эзэн болж, хязгааргүй өндөрт дүүлэн нисээрэй.   Эрдэмт багш нарын мятрашгүй зүтгэл, ирээдүй үеийн мэдлэг оюуны шавхагдашгүй хүчээр эх орон минь хөгжин мандах болтугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Сонгон шалгаруулалтын урилга 9 цагийн өмнө
Төв аймгийн ДЦС-ын 30 га газрын асуудлыг шийдвэрлэжээ 9 цагийн өмнө
ИРГЭД: Амьдрал хэцүү байхад хямд үнэтэй бензин л авна шүү дээ 16 цагийн өмнө
Өнөөдөр автомашингүй өдөр 16 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 16 цагийн өмнө
Л.Энх-Амгалан: Би уучлал гуйхгүй Өчигдөр
Улсын хэмжээнд ургац хураалтын явц 23-52 хувьтай байна Өчигдөр
Ж.Золжаргал: Хятадаас цахилгаан нийлүүлэхээ больчихвол Оюутолгой хүнд байдалд орно Өчигдөр
Д.Амарбаясгалан: Парламентын хяналт тавих эрхэд засгийн газар саад учруулах ёсгүй!!! Өчигдөр
М.Билэгт: Хэн нэгэн гомдлоо гээд чуулганы хуралдааныг завсардуулж болохгүй Өчигдөр
УИХ-ын чуулганы ирц бүрдээгүй байна Өчигдөр
100 грамм будаа, 200 грамм махаар хэдэн хүний ямар хоол хийж болох вэ? Өчигдөр
Ч.Алтангэрэл: Дэлхийн аваргад түрүүлчхээд эмээ, ээж хоёртоо хурдан очихыг хүссэн Өчигдөр
Улаанбаатарт бороо орохгүй 14 хэм дулаан байна Өчигдөр
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй 2026/09/24
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна 2026/09/24
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав 2026/09/24
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ 2026/09/24
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ 2026/09/24
Улаанбаатарт нойтон цас орно 2026/09/24