Архангай аймаг цэцэрлэг, сургуулийн хичээлийг ирэх 10-р сарын 01-ний өдрийг хүртэл цахимаар явуулахаар боллоо

О.Шүрэнцэцэг
2021/09/12

Архангай аймаг цэцэрлэг, сургуулийн хичээлийг ирэх 10-р сарын 01-ний өдрийг хүртэл цахимаар явуулахаар боллоо. 

Захирамжийг тоймловол:

- Коронавирус /Ковид-19/ халдварын тохиолдол нэмэгдэж байгаатай холбогдуулан аймгийн хэмжээнд хүүхдийн цэцэрлэг, Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийг 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд цахимаар явуулах,

- 2021 оны 9 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэх Багшийн сургууль, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн багш, оюутнуудад байгууллагын төсвөөр түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийж, үйл ажиллагааг нь эхлүүлэхийг Багшийн сургууль, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирал, эрхлэгч нарт үүрэг болгох,

- Эрдэнэбулган сумын гадна талбайд худалдаа эрхэлдэг намрын хүнсний ногоо худалдаалах цэгийг халдвар хамгааллын дэглэмийн дагуу тусад нь байрлуулж, хяналт тавьж ажиллахыг Эрдэнэбулган сумын Засаг даргад үүрэг болгох,

- Ковид-19 цар тахлын вирусийн мутацлагдсан “дельта” хувилбар нийт хүн амын дунд өргөн тархаж буйтай холбоотой сумын Онцгой комисс тархалтынхаа түвшинг долоо хоног тутам үнэлж, тухайн тархалтын түвшинд тохирсон хариу арга хэмжээг бие даан шуурхай авч ажиллах, үйлчилгээний болон хөдөлгөөний хязгаарлалт, тусгаарлан ажиглах болон тусгаарлан эмчлэх байрыг дайчлах үйл ажиллагааг санаачилгаараа даруй шийдвэрлэн, тогтоосон горим тусгай шаардлагын хангалтад хяналт хийж, зөрчиж буй этгээдэд мэдэгдэл хүргүүлэн хариуцлага тооцож, Шуурхай штабынхаа үйл ажиллагааг улам эрчимжүүлж хариуцлагатай ажиллахыг сумдын Засаг дарга нарт үүрэг болгох,

- Аймаг, сумын нутгийн захиргаа, төрийн үйлчилгээний байгууллагууд ажлын тусгай горимоор халдвар хамгааллын дэглэмийг баримтлан үйл ажиллагаагаа тасралтгүй, хэвийн явуулах нөхцөлийг бүрдүүлж, нийт албан хаагчдын 30 хүртэлх хувийг тусгай шаардлага хангаж, халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэн ажиллуулахыг аж ахуй нэгж, байгууллагын дарга, захирал нарт даалгах,

- Улаанбаатар хот, орон нутаг, сум хооронд зорчигч тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Цагаан хаалганы хяналтын постод ажиллах алба хаагчдыг томилж ажиллуулах,

- Худалдаа, үйлчилгээний газрууд, гэртээ найр хурим зохион байгуулахгүй байх талаар мэдэгдэл шаардлага хүргүүлэх, олон нийт цугларсан газруудад эргүүл хяналт гаргах зэрэг шийдвэрийг гаргажээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Улаанбаатарт бороо орохгүй 14 хэм дулаан байна 1 цагийн өмнө
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй 18 цагийн өмнө
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна 20 цагийн өмнө
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав 21 цагийн өмнө
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ 23 цагийн өмнө
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ 23 цагийн өмнө
Улаанбаатарт нойтон цас орно Өчигдөр
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо Өчигдөр
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд Өчигдөр
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө Өчигдөр
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
Даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Өчигдөр
ҮСХ: Монгол Улсад нэг сая гаруй айл өрх байна Өчигдөр
Т.Уранцэцэг: 1000 төгрөг ч болов хуримтлуулж, цайны газартай болох мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж байна Өчигдөр
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно Өчигдөр
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа Өчигдөр
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг Өчигдөр
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно 2026/09/23
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна 2026/09/23