БНСУ-ын Ерөнхийлөгч нөхцөл байдал хэвийн болбол Монгол Улсад айлчлахаа хэлжээ

О.Шүрэнцэцэг
2021/09/11

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өчигдөр БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин-тэй  дээд түвшний цахим уулзалт хийж, хоёр улсын харилцаа “Стратегийн түншлэл”-ийн түвшинд хүрсэн тухай бид мэдээлсэн. 

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа БНСУ-д айлчлах үеэрээ уулзсанаас хойш БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин-тэй хоёр дахь удаагаа уулзсан нь энэ юм. 

Тэгвэл хоёр орны төрийн тэргүүн нарын уулзалтын талаар БНСУ-ын мэдээллийн топ сайтуудад онцлон мэдээлсэн байна. 

Тухайлбал, “news.nate.com” сайтад БНСУ-ын Ерөнхийлөгч нөхцөл байдал хэвийн болбол Монгол Улсад айлчлахаа илэрхийлсэн гэдгийг онцлон мэдээлжээ. 

Харин “hani.co.kr” сайтад “БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн: "Хойд Солонгосыг бүс нутгийн яриа хэлэлцээнд оролцуулахад чухал үүрэг гүйцэх улс бол Монгол байх болно гэж найдаж байна" хэмээн хэлснийг онцолжээ. 

“Etoday.co.kr” сайтад БНСУ, Монгол Улс нь “1990 онд дипломат харилцаа тогтоосноос хойш 30 жилийн хугацаанд хоёр улс - улс төр, эдийн засаг, соёл урлаг, боловсон хүчний солилцоо зэрэг төрөл бүрийн салбарт найрсаг, хамтын ажиллагааг хөгжүүлж ирсэнд талархаж байгаагаа илэрхийлээд "Стратегийн түншлэл" болгон сайжруулах талаар ярилцлаа” хэмээн мэдээлэв. 

Мөн “etnews.com” сайтад “БНСУ болон Монгол Улс эко орчныг бүрдүүлэх, технологийн дэвшилд хамтын ажиллагааг эрчимжүүлнэ. Монгол Улс эко хот, ухаалаг хот байгуулах, ложистикийн дэд бүтцийг бий болгоход хамтран ажиллана. Хоёр улсын харилцааг “Стратегийн түншлэл”-ийн түвшинд сайжруулан хөгжүүлэхээр тохиров” хэмээн дурдсан байна. 

Эх сурвалж:

https://www.hani.co.kr/arti/po...

https://www.etoday.co.kr/news/...

https://www.etnews.com/2021091...


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Улаанбаатарт бороо орохгүй 14 хэм дулаан байна 2 цагийн өмнө
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй 19 цагийн өмнө
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна 21 цагийн өмнө
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав 22 цагийн өмнө
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ 23 цагийн өмнө
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ Өчигдөр
Улаанбаатарт нойтон цас орно Өчигдөр
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо Өчигдөр
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд Өчигдөр
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө Өчигдөр
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
Даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Өчигдөр
ҮСХ: Монгол Улсад нэг сая гаруй айл өрх байна Өчигдөр
Т.Уранцэцэг: 1000 төгрөг ч болов хуримтлуулж, цайны газартай болох мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж байна Өчигдөр
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно Өчигдөр
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа Өчигдөр
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг 2026/09/23
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно 2026/09/23
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна 2026/09/23