Дельта хувилбар илрүүлэх шинжилгээг дотооддоо хийнэ

О.Шүрэнцэцэг
2021/08/28

Цар тахлын эсрэг дархлаа тогтоох вакцины гурав дахь тунг энэ сарын 30-наас буюу ирэх даваа гарагаас хийхээр болсныг Эрүүл мэндийн сайд С.Энхболд хэллээ. Тэрбээр "Хөрш орнуудад халдвар өргөн тархаж байна. Манай улсад өнгөрсөн 6 сарын 18 гэхэд альфа халдвар оргил үедээ хүрч, буурсан. Үүнээс хойш дельта хувилбар өслөө. Ирэх сарын дунд үе гэхэд халдварын тархалт дээд үедээ хүрнэ. Нийт хүн амын 64 хувь нь вакцинаа хийлгэсэн. Гэвч эсрэг биеийн титрийн хэмжээ буурч байгаа тул дархлаа сэдээх нэмэлт тунг эхлүүлнэ. Энэ сарын 30-наас 55-аас дээш насныхан, боловсролын салбарынхан, дархлаа дарангуйлах эм уудаг хүмүүс, архаг хууч өвчтэй иргэдийг хамруулна. Нийт 450 000 хүнд сайн дурын үндсэн дээр гурав дахь тунг хийнэ. Цар тахал хэзээ дуусах нь тодорхойгүй байна. Мөн ирэх сард халдварын тоо эрс өсөх тооцоо гарсан тул энэ сард гурав дахь тунг хийж эхлэх шаардлагатай.

Хэрэв багш, хүүхэд өвдвөл шинжилгээг тухайн сургуулийн бүх багш, хүүхдүүдээс авахгүй. Түүврийн буюу эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн хүнээс л шинжилгээ авна" гэлээ.

Манай улс PCR-т тулгуурлан шинжилгээ хийн, дельта хувилбарыг илрүүлэх аргачлалыг нэвтрүүлсэн байна. Вакцины нөөц хангалттай, нийт 5 сая 730 мянган вакцин татан авчээ. Тиймээс долоо хоног бүр хуваарь гарган, файзер вакциныг гурав дахь тунд ашиглана. КОВАКС хөтөлбөрийн хүрээнд мөн Файзер вакцин хүлээж авна. Иймд гурав дахь тунг хийлээ гэхэд вакцины хомстол үүсэхгүй гэдгийг С.Энхболд сайд хэллээ.

Мөн манай улсад цөөн тооны иргэн Спутник V вакцин хийлгэсэн. Энэ вакцинтай холбоотой судалгаа бага байгаа учир иргэд гурав дахь тунгаа АстраЗенека, Файзер вакцинаас сонгон хийлгэх юм байна. Нэмж хэлэхэд, халдвар авсан иргэд гурав дахь тунг хийлгэхгүй.

Харин УОК-ын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн Нарийн бичгийн дарга О.Батбаяр "Бусад орнуудад ч дельта вирус тархсаар байна. Нийт 215 сая хүн халдвар авсан. Сүүлийн долоо хоногт дэлхийн бүх улсад өвчлөл нэмэгдсэн. Дельта хувилбар зөвхөн Монгол төдийгүй бүх улсад тархсан.

Файзер, АстраЗенека вакцин тариулснаас хойш зургаа дахь сараас вакцины үр нөлөө буурч байна. Израильд гурав дахь тунгаа Файзер вакцинаар хийж байна. Оксфордын их сургуулийн хийсэн судалгаагаар гурав дахь тунг хийснээр үр дүнтэй байгаа нь харагдсан" гэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Цахим орчинд нийтлэгдсэн постыг шалгаж хариуцлага тооцжээ 6 цагийн өмнө
Хавдрын чиглэлээр анхан шатны эрүүл мэндийн байгууллагаас лавлагаа эмнэлэг шатлалын эмнэлэг хүртлэх бүх үе шатыг хянах, хөгжүүлэх тогтолцоог хийж байна 6 цагийн өмнө
Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа эхэллээ 6 цагийн өмнө
​“Талын салхи” фестивальд 2000 гаруй мотоцикл сонирхогч оролцож байна 6 цагийн өмнө
Э.Мөнхбаатар бадрангуй чимэг нэмлээ 11 цагийн өмнө
Нийслэлд +26 градус дулаан байна 11 цагийн өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын 8 дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн-ийг хүлээн авч уулзлаа Өчигдөр
Ирэх лхагва гарагт бурхан багшийн их дүйчин өдөр тохионо Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн нар дурсгалын мод тарилаа Өчигдөр
​ Д.Амарбаясгалан: Цахим гэмт хэрэгтэй тэмцэх хууль тогтоомжийг боловсронгуй болгоход парламент анхааран ажиллана Өчигдөр
“Empathy education” хөтөбөрт 3000 сурагч хамрагдаад байна Өчигдөр
МАН-ын УЗ кандидат ярихгүй, Бага хурлын товыг тогтооно Өчигдөр
Д.Тогтохсүрэн: Дангаараа явах болсон тул ЗГ-ын бүтцийг эрс багасгах ёстой Өчигдөр
Ч.Хүрэлбаатар: Би шинээр байгуулагдах засгийн газарт ажиллахгүй Өчигдөр
Ж.Энхжаргаланг шүүгчийн захирамжийн дагуу өчигдөр 19.00 цагийн үед суллажээ  Өчигдөр
Х.Нямбаатар:ДЦС-3 -ын ослын улмаас зарим байршилд дулааны ачаалал 15 хувь буурах эрсдэл үүслээ Өчигдөр
Нарны гүүрний баруун талын туслах авто замаас Вокзалын автобусны буудал хүртэлх замыг нээлээ Өчигдөр
УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь Өчигдөр
Улаанбаатарт 21 градус дулаан байна Өчигдөр
Улсын Гуравдугаар төв эмнэлэгт тархины гүний байрлалтай хавдруудын мэс засал эмчилгээний технологи нутагшиж байна 2025/06/05