Амгалан амаржих газарт хөхний хавдар авах мэс заслыг анх удаа хийлээ


Нийслэлийн Амгалан амаржих газраас Хавдар судлалын үндэсний төвтэй хамтран байгуулсан хамтын ажиллагааны гэрээний дагуу хөхний хавдрын мэс заслын тусламж, үйлчилгээг нутагшуулах зорилготой ажлын байрны онол, дадлага хосолсон сургалтуудыг үе шаттайгаар зохион байгууллаа.

Энэ хүрээнд 07 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн ЭЭЭТ-ийн мэс заслын эмч нар хөхний хавдрын мэс заслуудыг хийж эхэлсэн байна.

ХСҮТ-ийн цээжний хөндийн мэс заслын эмч, хөхний багийн ахлагч П.Батсүхээр ахлуулсан тус амаржих газрын Эмэгтэйчүүдийн эмгэгийн эмчлэх тасгийн эрхлэгч П.Сэргэлэн, эх барих эмэгтэйчүүдийн эмч Н.Ганболд, мэдээгүйжүүлэг эрчимт эмчилгээний эмч Б.Долгормаа, мэс заслын сувилагч Т.Мөнхцэцэг, мэдээгүйжүүлэг эрчимт эмчилгээний сувилагч П.Уянга нарын баг бүрэлдэхүүн хөхний хавдар авах мэс заслыг амжилттай хийжээ.

Амгалан амаржих газарт умай, умайн хүзүү, өндгөвчний хавдрыг дурангийн болон нээлттэй мэс заслын аргаар авах эмчилгээ хийгддэг бөгөөд цаашид хөхний хавдрын мэс заслыг нутагшуулснаар эх барих, эмэгтэйчүүдийн тусламж үйлчилгээний нэр төрөл нэмэгдэж буй чухал ач холбогдолтой юм.

Эх сурвалж: Нийслэлийн эрүүл мэндийн газар


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
А.Отгонбаяр: Сурах бичигт хүнийг гурван хөлтэй, математикийн номд гарыг нь дөрвөн хуруутайгаар дүрсэлсэн байна 10 минутын өмнө
Таны хөрөнгө - Таны боломж 27 минутын өмнө
Дундговь аймаг “Намрын мод тарих өдөр”-өөр 299 мод тарилаа 1 цагийн өмнө
Энэ өвөл төрөх ээжүүдийн анхааралд 2 цагийн өмнө
HUAWEI утасны талаар таны бодлыг өөрчлөх нэг мэдээлэл 3 цагийн өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчлал хийнэ 20 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 20 цагийн өмнө
“New normal 2026” Инновац, хиймэл оюун салбар хуралдаанаар үргэлжилж байна 22 цагийн өмнө
Хөвсгөлийн сургуулиудын түлш дуусаж, хүүхдүүд даарч хичээллэх үү? 22 цагийн өмнө
О.Батчулуун: Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлтийн төмөр зам түгжрэл, ачаа тээврийн асуудлыг шийднэ 23 цагийн өмнө
Зээлээр авсан машинаа жолооны эрхгүй хүнд мөргүүлж хураалгах дээрээ тулаад байна Өчигдөр
Татварын хуулийн өөрчлөлтүүд ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс эхэлнэ Өчигдөр
997 баавгай суурьшлын бүсэд үзэгдэж 20-ийг нь аюулгүй болгожээ Өчигдөр
ЦАГ АГААР: Нийслэлд +8 хэмийн дулаан Өчигдөр
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна Өчигдөр
С.Даваасүрэн: Түлшийг богино хугацаанд асаах түргэн асаагчийг судалж байна Өчигдөр
Төрийн банк “Бодь Цогт Групп” ХХК-тай хамтран ногоон санхүүжилтийг дэмжинэ Өчигдөр
Зохиолч Б.Цэвэлмаагийн “Буриадын их нүүдэл” ном уншигчдын хүртээл боллоо Өчигдөр
Ц.Сандаг-Очир: Нөмрөгт одоогоор ямар ч ан амьтан алга, ажлын хэсэг байгуулж, үнэлгээг тогтооно 2026/10/13
У.Отгонбаяр: Нөмрөгийн дархан цаазат газар амьдралдаа очиж үзээгүй 2026/10/13