Б.Болортуяа Монгол Улсын олимп, дэлхийн 19 дэх хос медальтан боллоо

О.Шүрэнцэцэг
2021/08/08

Токио-2020 зуны олимпын наадмын чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 53 кг-н жинд өрсөлдсөн 2019 оны дэлхийн аваргын хүрэл медальт Бат-Очирын Болортуяа хүрэл медаль хүртсэн. Ингэснээр Б.Болортуяа Монгол Улсаас олимп, дэлхийн 19 дахь хос медальтан болсон.

Олимпын спортын төрлөөр чөлөөт бөхөөр Ж.Мөнхбат, Д.Сэрээтэр, Х.Баянмөнх, З.Ойдов, Д.Оюунболд, С.Батцэцэг, Б.Болортуяа, буудлагаар Д.Мөнхбаяр, О.Гүндэгмаа, жүдогоор Х.Цагаанбаатар, Н.Түвшинбаяр, С.Ням-Очир, Д.Сумъяа, М.Уранцэцэг, боксоор Э.Бадар-Ууган, П.Сэрдамба, Н.Төгсцогт, У.Мөнх-Эрдэнэ, Д.Отгондалай нар олимп, дэлхийгээс хоёулангаас нь медаль хүртсэн. Чөлөөт бөхөөс 7 тамирчин, буудлагаас 2 тамирчин, жүдогоос 5 тамирчин, боксоос 5 тамирчин энэ амжилтанд хүрээд байна.
Монгол Улсаас ОЛИМП, ДАШТ-нээс хос медаль хүртсэн тамирчид
1. Жигжидийн Мөнхбат (чөлөөт бөх) Мехико-1968 мөнгө, 1967 оны ДАШТ хүрэл
2. Данзандаржаагийн Сэрээтэр (чөлөөт бөх) Мехико-1968 хүрэл, 1970 оны ДАШТ хүрэл
3. Хорлоогийн Баянмөнх (чөлөөт бөх) Мюнхен-1972 мөнгө, 1975 оны ДАШТ алт, 1971, 1974 оны ДАШТ мөнгө
4. Зэвэгийн Ойдов (чөлөөт бөх) Монреал-1976 мөнгө, 1974, 1975 оны ДАШТ алт, 1977 оны ДАШТ хүрэл
5. Дугарсүрэнгийн Оюунболд (чөлөөт бөх) Москва-1980 хүрэл, 1978 оны ДАШТ хүрэл
6. Доржсүрэнгийн Мөнхбаяр (буудлага) Барселона-1992 хүрэл, 1998 оны ДАШТ алт, хүрэл
7. Хашбаатарын Цагаанбаатар (жүдо) Афин-2004 хүрэл, 2009 оны ДАШТ алт, 2010, 2015 оны ДАШТ хүрэл
8. Найдангийн Түвшинбаяр (жүдо) Бээжин-2008 алт, Лондон-2012 мөнгө, 2017 оны ДАШТ хүрэл
9. Энхбатын Бадар-Ууган (бокс) Бээжин-2008 алт, 2007 оны ДАШТ мөнгө
10. Пүрэвдоржийн Сэрдамба (бокс) Бээжин-2008 мөнгө, 2009 оны ДАШТ алт, 2011 оны ДАШТ хүрэл
11. Отрядын Гүндэгмаа (буудлага) Бээжин-2008 мөнгө, 2014 оны ДАШТ мөнгө, 1998, 2006 оны ДАШТ хүрэл
12. Сайнжаргалын Ням-Очир (жүдо) Лондон-2012 хүрэл, 2015 оны ДАШТ хүрэл
13. Нямбаярын Төгсцогт (бокс) Лондон-2012 мөнгө, 2009 оны ДАШТ мөнгө
14. Уранчимэгийн Мөнх-Эрдэнэ (бокс) Лондон-2012 хүрэл, 2009, 2013 оны ДАШТ хүрэл
15. Соронзонболдын Батцэцэг (чөлөөт бөх) Лондон-2012 хүрэл, 2010, 2015 оны ДАШТ алт, 2013 оны ДАШТ мөнгө, 2019 оны ДАШТ хүрэл
16. Доржнямбуугийн Отгондалай (бокс) Рио-2016 хүрэл, 2017 оны ДАШТ хүрэл
17. Доржсүрэнгийн Сумъяа (жүдо) Рио-2016 мөнгө, 2017 оны ДАШТ алт, 2015, 2018 оны ДАШТ хүрэл
18. Мөнхбатын Уранцэцэг (жүдо) Токио-2020 хүрэл, 2013 оны ДАШТ алт, 2017 оны ДАШТ мөнгө, 2019, 2021 оны ДАШТ хүрэл
19. Бат-Очирын Болортуяа (чөлөөт бөх) Токио-2020 хүрэл, 2019 оны ДАШТ хүрэл


Enter

Бямбабаяр

Open Photo





0
angry
0
care
0
haha
0
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Аюулт үзэгдэл, ослын 106 дуудлагаар 56 иргэний амь насыг авран хамгаалжээ 12 минутын өмнө
Улаанбаатар хотын 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ 17 минутын өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 71 этгээдийг илрүүлжээ 37 минутын өмнө
Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 52 минутын өмнө
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 15560 боллоо 20 цагийн өмнө
THE HU-ийн 10 жил: Дэлхийд хүрсэн 10 түүхэн амжилт 23 цагийн өмнө
Аадар борооны улмаас голуудын усны түвшин нэмэгдэнэ Өчигдөр
Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Rusal Улаанбаатарын ойролцоо кабелийн үйлдвэр байгуулахаар төлөвлөж байна Өчигдөр
ҮСХ: Махны үнэ өмнөх 7 хоногоос 1.4-1.6 хувиар буурчээ Өчигдөр
Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-70 см нэмэгджээ 2026/08/01
Өнөөдрөөс улсын чиглэлийн авто зам ашигласны төлбөр шинэчлэгдлээ 2026/08/01
Нийслэлд 23 хэмийн дулаан байна 2026/08/01
Үерийн аюултай түвшинг туул гол 54 см давсан байна 2026/07/31
Нийтийн тээврийн 15 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ 2026/07/31
Samsung Pay-д Голомт банкны картаа амжилттай холбосон харилцагч бүр бэлэгтэй 2026/07/31
Улсын хилээр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис нэвтрүүлсэн хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ 2026/07/31
Тээврийн хэрэгслийн яндангаас гарах дуу чимээнд хяналт шалгалт явагдаж байна 2026/07/31
Яармагийн замаас Арцатын ам хүртэлх авто замыг наймдугаар сарын 25-ныг хүртэл хаана 2026/07/31
Б.Найдалаа сайд намын гишүүнээ даргаар томилохын тулд сонгон шалгаруулалтын "босго"- ыг намсгажээ 2026/07/31