Нийслэлийн хэмжээнд он гарсаар 665 удаагийн газар хөдлөлт бүртгэгджээ

О.Шүрэнцэцэг
2021/08/07

Нийслэлийн Газар хөдлөлийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөл цахимаар хуралдлаа.

Тус зөвлөлд НЗДТГ, Хот байгуулалт, хөгжлийн газар, Шинжлэх ухааны академийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн Газар хөдлөлтийг судлах салбар, Нийслэлийн Онцгой байдлын газар, Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, нийслэлийн есөн дүүрэг зэрэг 26 байгууллага, хэлтэс хамаардаг юм.

Улаанбаатар хот орчимд 2005 он хүртэл жилд дунджаар 200 гаруй газар хөдлөлт бүртгэгддэг байсан бол 2012 онд дөрөв дахин, 2013 онд 10 дахин их бүртгэгджээ. 2021 оны эхний хагас жилийн байдлаар 665 газар хөдлөлт бүртгэгдсэн нь Улаанбаатар хот орчмын газар хөдлөлтийн идэвхжилт буурахгүй байгааг харуулж байна.

Энэ оны нэгдүгээр сарын 12-нд Хөвсгөл аймгийн Ханх суманд 6.5, гуравдугаар сарын 23-нд Говьсүмбэр аймгийн Баянтал сумын нутагт 5.5, долдугаар сарын 22-нд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт 5.2 магнитутын газар хөдлөлт болсон нь нийслэлийн иргэдэд мэдрэгджээ. Тиймээс газар хөдлөлтийн үед иргэдийн авах арга хэмжээний талаар нэгдсэн ойлголт, мэдээллийг өргөн хүрээнд, тогтмол бүх төрлийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн цахим сүлжээгээр иргэдэд хүргэх шаардлага байгааг Нийслэлийн Онцгой байдлын газраас онцолсон юм.

Мөн Улаанбаатар хотод газар хөдлөлтийн гамшгаас амжиж анхааруулах системийн дуут дохио бүхий 15 цамхгийг нэмж байгуулах, нийслэлийн өмчийн хөрсний хурдатгал хэмжигч багаж, тоног, төхөөрөмжийн аюулгүй байдал, арчлалт хамгаалалтыг дээд зэргээр хангахад анхаарч ажиллахыг холбогдох байгууллагуудад үүрэг болголоо.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
100 грамм будаа, 200 грамм махаар хэдэн хүний ямар хоол хийж болох вэ? 16 минутын өмнө
Ч.Алтангэрэл: Дэлхийн аваргад түрүүлчхээд эмээ, ээж хоёртоо хурдан очихыг хүссэн 35 минутын өмнө
Улаанбаатарт бороо орохгүй 14 хэм дулаан байна 2 цагийн өмнө
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй 20 цагийн өмнө
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна 22 цагийн өмнө
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав 23 цагийн өмнө
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ Өчигдөр
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ Өчигдөр
Улаанбаатарт нойтон цас орно Өчигдөр
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо Өчигдөр
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд Өчигдөр
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө Өчигдөр
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
Даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Өчигдөр
ҮСХ: Монгол Улсад нэг сая гаруй айл өрх байна Өчигдөр
Т.Уранцэцэг: 1000 төгрөг ч болов хуримтлуулж, цайны газартай болох мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж байна Өчигдөр
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно 2026/09/23
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 2026/09/23
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг 2026/09/23