Эрээнд саатсан 3172 тээврийн хэрэгсэл ачаа барааг НЭГ САРЫН хугацаанд татан авна


Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан тэргүүтэй холбогдох албаны хүмүүс цаг үеийн асуудлаар Дорноговь аймгийн Замын-Үүд суманд ажиллаж байна.

Замын-Үүд хилийн боомтоор нэвтрэх ачаа эргэлтийг сайжруулах чиглэлээр Ерөнхий сайд болон Шадар сайдын өгсөн үүрэг даалгаврын хүрээнд тодорхой ажлууд хийж хэрэгжүүлсний үр дүнд ахиц дэвшил гарч эхэлжээ.
Тухайлбал, долдугаар сарын 1-ний байдлаар Замын-Үүдийн чөлөөт бүсийн гадна, дотор талд 2600 гаруй тээврийн хэрэгслийн дараалал үүсээд байсныг бууруулж, өдгөө чөлөөт бүсийн дотор 237, чөлөөт бүсийн хашаанд 1250 тээврийн хэрэгсэл байгаа аж.
Өдгөө Эрээний хил дээр хүлээгдэж буй 3172 ачаа тээврийн хэрэгслийг шуурхай татан авахын тулд өдөрт нэвтрэх авто тээвэр болон төмөр замын тээврийг нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Хөх хотын болон Эрээний төмөр замын байгууллагатай Монгол Улсын Засгийн газар, УБТЗ удаа дараагийн хэлэлцээр хийсний үр дүнд өргөн царигийн 3 дахь замыг өнөөдрөөс нээж эхэлсэн бөгөөд ингэснээр өдөрт нэвтрүүлж буй 50 вагон ачааг 2 дахин нэмэгдүүлэх боломж бүрдлээ.
Ийн өдөрт тогтмол 100-120 автомашин, 100 вагон ачаа тээврийг нэвтрүүлдэг болсноор Эрээний хил дээр гацаад буй бараа бүтээгдэхүүнийг нэг сарын хугацаанд багтааж татан авах тооцоолол байна.
Замын-Үүдийн боомтын ачаа тээврийг нэмэгдүүлэх, ариутгал халдваргүйтгэлийг эрчимжүүлэх, мөн үнийн хөөрөгдлийг цэгцлэхэд шаардлагатай бүхий л арга хэмжээг авч ажиллахыг холбогдох албаныханд Шадар сайд даалгалаа. “Хэдхэн компанид давуу эрх олгож, дур зоргоороо үнэ тогтоодог жолооч нарыг хараад суугаад байлгүй шаардлагатай тохиолдолд төр оролцож, жолооч болон тээврийн хэрэгслүүд гаргаж ачаа тээврээ татан авах болно” хэмээн онцолсон юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Сэтгүүлч С.Будрагчаа: Бага насны үр минь маш их айж уйлсан байна 33 минутын өмнө
Ө.Шижир: Иргэд тэр ноогдол ашгаараа өрөө төлөх, махаа авах зэрэг нь засгийн газарт ямар ч падгүй 1 цагийн өмнө
Оюутолгойн 3 их наядын ногдол ашгаас нэг иргэний нэрийн дансанд 830-850 орчим мянган төгрөг бичигдэх ёстой 2 цагийн өмнө
А.Отгонбаяр: Сурах бичигт хүнийг гурван хөлтэй, математикийн номд гарыг нь дөрвөн хуруутайгаар дүрсэлсэн байна 4 цагийн өмнө
Таны хөрөнгө - Таны боломж 4 цагийн өмнө
Дундговь аймаг “Намрын мод тарих өдөр”-өөр 299 мод тарилаа 5 цагийн өмнө
Энэ өвөл төрөх ээжүүдийн анхааралд 6 цагийн өмнө
HUAWEI утасны талаар таны бодлыг өөрчлөх нэг мэдээлэл 7 цагийн өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчлал хийнэ Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
“New normal 2026” Инновац, хиймэл оюун салбар хуралдаанаар үргэлжилж байна Өчигдөр
Хөвсгөлийн сургуулиудын түлш дуусаж, хүүхдүүд даарч хичээллэх үү? Өчигдөр
О.Батчулуун: Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлтийн төмөр зам түгжрэл, ачаа тээврийн асуудлыг шийднэ Өчигдөр
Зээлээр авсан машинаа жолооны эрхгүй хүнд мөргүүлж хураалгах дээрээ тулаад байна Өчигдөр
Татварын хуулийн өөрчлөлтүүд ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс эхэлнэ Өчигдөр
997 баавгай суурьшлын бүсэд үзэгдэж 20-ийг нь аюулгүй болгожээ Өчигдөр
ЦАГ АГААР: Нийслэлд +8 хэмийн дулаан Өчигдөр
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна Өчигдөр
С.Даваасүрэн: Түлшийг богино хугацаанд асаах түргэн асаагчийг судалж байна 2026/10/13
Төрийн банк “Бодь Цогт Групп” ХХК-тай хамтран ногоон санхүүжилтийг дэмжинэ 2026/10/13