Өнөөдөр хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх дэлхийн өдөр


2013 онд болсон НҮБ-ийн Ерөнхий Ассамблейн Дээд хэмжээний уулзалтаар гишүүн орнууд A/RES/68/192 тогтоолыг баталж, долдугаар сарын 30-ны өдрийг Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх Дэлхийн өдөр болгон тэмдэглэхээр шийдвэрлэсэн түүхтэй. Энэхүү тогтоолоор “Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогчдын тухай олон нийтийн ойлголтыг дээшлүүлэх, тэдний эрхийг хамгаалах, энэ тухай сурталчлах зайлшгүй шаардлагатай” гэж мэдэгджээ.

Энэ жил “Хохирогчийг сонсох нь Хамгийн зөв зам” нэрийн дор тэмдэглэж байна. Хохирогчийг сонсох нь яагаад чухал болох талаар Хүйсийн тэгш эрхийн төвийн Тэргүүн Г.Ганбаясгах тайлбарлахдаа “Хохирогч нь энэ гэмт хэргээс урьдчилан сэргийлэх мэдээллийг олон нийтэд өгөхдөө юунд илүү анхаарах, хэргийг илчлэх, мэдүүлэхэд ямар саад бэрхшээлтэй нүүр тулдаг гэдгийг бодитоор мэдэрсэн тул бусад хохирогчдод туслалцаа үзүүлэх оновчтой арга замыг хэлж өгдөг. Мөн гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсооход  тэдний оролцоо маш чухал юм. Иймээс өнөөдөр дэлхий даяар  жирийн иргэн, төр засаг,  шүүх цагдаа, төрийн болон төрийн бус байгууллагууд бүгд хохирогчийг сонсож, үйл ажиллагаагаа төлөвлөх нь хамгийн зөв арга зам гэдгийг онцолж байна” гэв.

Дэлхий даяар эмэгтэйчүүд хүн худалдаалах гэмт хэргийн гол бай болсоор байна. 2018 онд дэлхийн хэмжээнд илрүүлсэн гэмт хэргийн 10 хохирогч тутмын тав нь насанд хүрсэн эмэгтэйчүүд, хоёр нь бага, өсвөр насны охид байв.. Манай улсын хувьд охид, эмэгтэйчүүд бэлгийн мөлжлөгт өртөх байдлаар энэ гэмт хэргийн хохирогч болох нь нэмэгдэж байна. Тэдний дунд 18-24 насны эмэгтэйчүүд,  14-17 насны охид хохирогч болох нь  өндөр байна.  Нөгөө талаас амьдралын нөхцөл байдлаас үл хамааран хэн ч энэ гэмт хэргийн хохирогч болох магадлалтай гэдгийг анхаарах нь зүйтэй юм. Манай улсад 2020 онд нийт хүн худалдаалах 40 хохирогчтой 14 гэмт хэрэг бүртгэгдсэн бөгөөд үүний найм хэрэг нь  шүүхээр шийдвэрлэгдсэн байна. Энэ нь хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийн эсрэг гэмт хэрэг юм. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.1 дүгээр зүйлд зааснаар  “Биеийг нь үнэлүүлэх, бусад хэлбэрээр бэлгийн мөлжлөг, хүчирхийлэлд оруулах, боолчлох, түүнтэй ижил төстэй нөхцөлд байлгах, эд, эрхтнийг авах, албадан хөдөлмөрлүүлж мөлжих зорилгоор хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, хулгайлж, хууран мэхэлж, итгэл эвдэж, эрх мэдлээ урвуулан ашиглаж, эмзэг байдлыг нь далимдуулж, эсхүл хяналтдаа байлгаж байгаа хүнд төлбөр төлж, хахуульдаж хүнийг эрхшээлдээ оруулан элсүүлсэн, тээвэрлэсэн, орогнуулсан, дамжуулсан хүлээн авсан бол  хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэлтэй билээ.

. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Сэтгүүлч С.Будрагчаа: Бага насны үр минь маш их айж уйлсан байна 31 минутын өмнө
Ө.Шижир: Иргэд тэр ноогдол ашгаараа өрөө төлөх, махаа авах зэрэг нь засгийн газарт ямар ч падгүй 1 цагийн өмнө
Оюутолгойн 3 их наядын ногдол ашгаас нэг иргэний нэрийн дансанд 830-850 орчим мянган төгрөг бичигдэх ёстой 2 цагийн өмнө
А.Отгонбаяр: Сурах бичигт хүнийг гурван хөлтэй, математикийн номд гарыг нь дөрвөн хуруутайгаар дүрсэлсэн байна 4 цагийн өмнө
Таны хөрөнгө - Таны боломж 4 цагийн өмнө
Дундговь аймаг “Намрын мод тарих өдөр”-өөр 299 мод тарилаа 5 цагийн өмнө
Энэ өвөл төрөх ээжүүдийн анхааралд 6 цагийн өмнө
HUAWEI утасны талаар таны бодлыг өөрчлөх нэг мэдээлэл 7 цагийн өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчлал хийнэ Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
“New normal 2026” Инновац, хиймэл оюун салбар хуралдаанаар үргэлжилж байна Өчигдөр
Хөвсгөлийн сургуулиудын түлш дуусаж, хүүхдүүд даарч хичээллэх үү? Өчигдөр
О.Батчулуун: Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлтийн төмөр зам түгжрэл, ачаа тээврийн асуудлыг шийднэ Өчигдөр
Зээлээр авсан машинаа жолооны эрхгүй хүнд мөргүүлж хураалгах дээрээ тулаад байна Өчигдөр
Татварын хуулийн өөрчлөлтүүд ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс эхэлнэ Өчигдөр
997 баавгай суурьшлын бүсэд үзэгдэж 20-ийг нь аюулгүй болгожээ Өчигдөр
ЦАГ АГААР: Нийслэлд +8 хэмийн дулаан Өчигдөр
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна Өчигдөр
С.Даваасүрэн: Түлшийг богино хугацаанд асаах түргэн асаагчийг судалж байна 2026/10/13
Төрийн банк “Бодь Цогт Групп” ХХК-тай хамтран ногоон санхүүжилтийг дэмжинэ 2026/10/13