Морин тойруулга МУГЖ Т.Баясгаланд газраа алдах нь


Монголдоо ганц гэж хэлэх олон улсын стандартын дагуу баригдаж буй морин спорт  болон монгол өвийг хөгжүүлэх зорилготой цогцолборын газрыг олон талаас нь хууль бусаар хэмлэсээр байна. Урьд шөнө энд гэнэт төмөр хашаа авчирч хашжээ. Газар эзэмших эрх нь МУГЖ Т.Баясгалангийнх гэж эсэргүүцсэн иргэдэд хашаалагчид тайлбарлажээ. Эсэргүүцэл илэрхийлж, төмөр хашаа бариулахыг хүсээгүй иргэдийн биед Т.Баясгалангийн компанийн ажилтнууд халдсан тухай мөн мэдэгдлээ.



 Газар булаан авах энэ үйлдэл нь нэг удаагийнх биш бөгөөд Т.Баясгалангийн хувьд “Өлзийт голын эх” компаниар дамжуулан Арцатын аманд 5 га газар авч, хууль зөрчин орон сууц барьсан хэргээр шалгагдаж байсан удаатай. Морин тойруулга зөвхөн уяачдын эрх ашгийн асуудал биш юм. Бүрэн цогцолбор болсны дараа энэ газарт хүүхэд залуус, хөгшид амарч зугаалах нийтийн эзэмшлийн цэцэрлэг, чөлөөт цагаа өнгөрөөх шинэ бүс болох учиртай. 

Цаашлаад Монголын морин спортын хөгжилд томоохон түлхэц өгч, сонгомол төрлүүд хөгжих, олон улсын уралдаан тэмцээн зохион байгуулах, аялал жуулчлалын салбарын сонирхол татах шинэ орлогын үүсвэр, олимпын төрөлд хүч үзэх морин спортын төрлүүдийг хөгжүүлэх үндэс суурь болох юм. Олон арван барилга шавуулан барьж, хот төлөвлөлтөө дахин зохион байгуулах, эргэн харахад хүрсэн энэ цаг үед нийслэлд бий болж буй нэг ч гэсэн ногоон байгууламжийг тайван орхих шаардлагатай байна. Морин тойруулга хариуцагч компанийнхан Нийслэлийн Газар Зохион байгуулалтын албаныханд хүсэлт тавихад хууль бусаар олгогдсон газрын зөвшөөрлийг цуцалж, буцаан олгохоо амласан боловч өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй хэвээр бөгөөд бусдад булаалгахад хүрээд байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Сэтгүүлч С.Будрагчаа: Бага насны үр минь маш их айж уйлсан байна 48 минутын өмнө
Ө.Шижир: Иргэд тэр ноогдол ашгаараа өрөө төлөх, махаа авах зэрэг нь засгийн газарт ямар ч падгүй 1 цагийн өмнө
Оюутолгойн 3 их наядын ногдол ашгаас нэг иргэний нэрийн дансанд 830-850 орчим мянган төгрөг бичигдэх ёстой 2 цагийн өмнө
А.Отгонбаяр: Сурах бичигт хүнийг гурван хөлтэй, математикийн номд гарыг нь дөрвөн хуруутайгаар дүрсэлсэн байна 4 цагийн өмнө
Таны хөрөнгө - Таны боломж 5 цагийн өмнө
Дундговь аймаг “Намрын мод тарих өдөр”-өөр 299 мод тарилаа 6 цагийн өмнө
Энэ өвөл төрөх ээжүүдийн анхааралд 6 цагийн өмнө
HUAWEI утасны талаар таны бодлыг өөрчлөх нэг мэдээлэл 7 цагийн өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчлал хийнэ Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
“New normal 2026” Инновац, хиймэл оюун салбар хуралдаанаар үргэлжилж байна Өчигдөр
Хөвсгөлийн сургуулиудын түлш дуусаж, хүүхдүүд даарч хичээллэх үү? Өчигдөр
О.Батчулуун: Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлтийн төмөр зам түгжрэл, ачаа тээврийн асуудлыг шийднэ Өчигдөр
Зээлээр авсан машинаа жолооны эрхгүй хүнд мөргүүлж хураалгах дээрээ тулаад байна Өчигдөр
Татварын хуулийн өөрчлөлтүүд ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс эхэлнэ Өчигдөр
997 баавгай суурьшлын бүсэд үзэгдэж 20-ийг нь аюулгүй болгожээ Өчигдөр
ЦАГ АГААР: Нийслэлд +8 хэмийн дулаан Өчигдөр
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна Өчигдөр
С.Даваасүрэн: Түлшийг богино хугацаанд асаах түргэн асаагчийг судалж байна 2026/10/13
Төрийн банк “Бодь Цогт Групп” ХХК-тай хамтран ногоон санхүүжилтийг дэмжинэ 2026/10/13