Капитрон банкны Гүйцэтгэх захирлаар Б.Үүрцайхбаатар томилогдлоо


Капитрон банкны Гүйцэтгэх захирлаар 2021 оны 7 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн Батцэнгэлийн Үүрцайхбаатар томилогдлоо.

Б.Үүрцайхбаатар нь банк санхүүгийн салбарт 15 жил тогтвортой, тууштай ажилласан ба 2006-2007 онд Улаанбаатар хотын банканд Эдийн засагч 2007-2011 онд Чингис хаан банканд Эдийн засагч, 2011-2013 онд Чингис хаан банканд Цахим банкны ахлах мэргэжилтэн, 2013-2016 онд Чингис хаан банканд Хөрөнгө зохицуулалтын хэлтсийн захирал, 2016-2018 онд Капитрон банканд Гүйцэтгэх захирлын орлогч, 2018 оноос Бизнес хариуцсан дэд захирлаар тус тус ажилласан мэргэжлийн, туршлагатай банкир юм. Б.Үүрцайхбаатар СЭЗИС-ийг бакалавр зэрэг, Тайваний Шинжлэх Ухааны Их сургуульд магистрын зэрэг тус тус хамгаалжээ.

Капитрон Банкинд ажиллах хугацаандаа үүрэн холбооны үндэсний оператор “Жимобайл” ХХК-тай хамтран хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг Монголдоо анх удаа санаачлан гаргах, олон улсын санхүүгийн байгууллагуудаас хямд эх үүсвэр татах ажлуудыг зохион байгуулсны зэрэгцээ харилцагчдад тав тухтай үйлчилгээг хүргэхийг зорин банкны салбар тооцооны төвүүдийг шинээр нээж, жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжсэн төслийн зээлүүд болон эко ногоон зээлийн бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлэн, бусад олон төсөл, хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлэн ажиллажээ.

Мөн дээрх хугацаанд Капитрон банкны бизнесийн өсөлтийг нэмэгдүүлэхэд томоохон хувь нэмэр оруулан ажилласан ба Капитрон банкны нийт актив өмнөх жилүүдтэй харьцуулахад 23.6 хувиар өсч, 1.1 их наяд төгрөг, нийт өөрийн хөрөнгө 121.7 тэрбум төгрөг, цэвэр ашиг 7.9 тэрбум төгрөгт хүрээд байна.

Монгол Улсын “ТОП-100 ААН”-ийн жагсаалтад сүүлийн таван жил дараалан амжилтаа ахиулаад буй тус банк нь энэ жил ТОП-100 ААН-ийн 30-д эрэмбэлэгдэж, банк санхүүгийн салбараас шалгарсан 6 банкны нэг болсон билээ. Мөн Монголбанкнаас тавьдаг бүх зохистой, шалгуур үзүүлэлтүүдийг ханган ажиллахын зэрэгцээ Капитрон банк нь өөрийн зээлжих зэрэглэлийн үнэлгээг олон улсын үнэлгээний Moody*s Investor Service агентлагаар хийлгэж, B3 тогтвортой үнэлгээг 3 жил дараалан хангаад байна.

Б.Үүрцайхбаатар захиралтай тус банкны мэргэжсэн 500 гаруй бүтээлч ажилтан, хамт олон нь энэ жил тохиож буй банкныхаа 20 жилийн ойгоо ололт, амжилтаар угтахын төлөө өөрийн мэдлэг чадвараа бүрэн дайчлан ажиллаж, Монгол Улсын эдийн засагт өөрийн хувь нэмрээ оруулахын зэрэгцээ, эрхэм харилцагч, үйлчлүүлэгчдийнхээ эрэлт хэрэгцээнд нийцүүлэн, бүтээгдэхүүн, үйлчилгээний чанарыг дээшлүүлж, нийгмийн хариуцлагын хүрээндэх төсөл, хөтөлбөрүүдээ улам бүр хүртээмжтэй хэрэгжүүлэхээр зорин ажиллаж байна.

Капитрон банкны нийт харилцагчид, үйлчлүүлэгчид, түншүүд болон Төлөөлөн Удирдах Зөвлөл, ажилтнуудын нэрийн өмнөөс Гүйцэтгэх захирлаар томилогдсон Б.Үүрцайхбаатар захиралд ажлын өндөр амжилт хүсье!

 

Капитрон банк - Ухаалаг ирээдүйн зүгт


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Сэтгүүлч С.Будрагчаа: Бага насны үр минь маш их айж уйлсан байна 1 цагийн өмнө
Ө.Шижир: Иргэд тэр ноогдол ашгаараа өрөө төлөх, махаа авах зэрэг нь засгийн газарт ямар ч падгүй 2 цагийн өмнө
Оюутолгойн 3 их наядын ногдол ашгаас нэг иргэний нэрийн дансанд 830-850 орчим мянган төгрөг бичигдэх ёстой 3 цагийн өмнө
А.Отгонбаяр: Сурах бичигт хүнийг гурван хөлтэй, математикийн номд гарыг нь дөрвөн хуруутайгаар дүрсэлсэн байна 5 цагийн өмнө
Таны хөрөнгө - Таны боломж 5 цагийн өмнө
Дундговь аймаг “Намрын мод тарих өдөр”-өөр 299 мод тарилаа 6 цагийн өмнө
Энэ өвөл төрөх ээжүүдийн анхааралд 7 цагийн өмнө
HUAWEI утасны талаар таны бодлыг өөрчлөх нэг мэдээлэл 8 цагийн өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчлал хийнэ Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
“New normal 2026” Инновац, хиймэл оюун салбар хуралдаанаар үргэлжилж байна Өчигдөр
Хөвсгөлийн сургуулиудын түлш дуусаж, хүүхдүүд даарч хичээллэх үү? Өчигдөр
О.Батчулуун: Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлтийн төмөр зам түгжрэл, ачаа тээврийн асуудлыг шийднэ Өчигдөр
Зээлээр авсан машинаа жолооны эрхгүй хүнд мөргүүлж хураалгах дээрээ тулаад байна Өчигдөр
Татварын хуулийн өөрчлөлтүүд ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс эхэлнэ Өчигдөр
997 баавгай суурьшлын бүсэд үзэгдэж 20-ийг нь аюулгүй болгожээ Өчигдөр
ЦАГ АГААР: Нийслэлд +8 хэмийн дулаан Өчигдөр
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна Өчигдөр
С.Даваасүрэн: Түлшийг богино хугацаанд асаах түргэн асаагчийг судалж байна 2026/10/13
Төрийн банк “Бодь Цогт Групп” ХХК-тай хамтран ногоон санхүүжилтийг дэмжинэ 2026/10/13