ОХУ-д суралцдаг монгол оюутнууд УОК, ГХЯ-нд хүсэлт гаргажээ


Монгол Улс болон ОХУ-д ковид-19 цар тахлын өнөөгийн хүндхэн нөхцөлд тус хоёр орны хил хаалттай байгаагийн улмаас ОХУ-ын их дээд сургуулиудад сурдаг оюутнууд сургуульдаа очиж суралцах боломжгүй, зайнаас суралцаж байгаа билээ.  Энэхүү нөхцөл байдал тус улсад сурдаг оюутнуудад багагүй хүндрэл учруулаад байгаа аж. Тэдний ихэнх нь өнгөрсөн жил хичээлээ онлайнаар үзэж зарим нь танхимаар өгөх ёстой шалгалтаа ч өгч чадахгүйд хүрч, нэг жилийн чөлөө авах гэх мэт бэрхшээлүүдтэй тулгарчээ.

2020 оны хичээлийн жилээс танхимаар хичээллэж эхэлсэн  Оросын их дээд сургуулиуд нь зайнаас суралцаж байгаа монгол оюутнуудад өөрсдийн хүсэл, хүчин чармайлтаар шийдэх боломжгүй шаардлагууд тавьж байгаа бөгөөд оюутнууд заавал сургууль дээрээ очиж суралцах зайлшгүй шаардлага үүсэж, энэхүү асуудлаа шийдвэрлүүлэхээр оюутнууд сайн дураараа нэгдэн, зохион байгуулалтад орж Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл НҮТББ олон ОХУ, ЗХУ-д төгсөгчдийн МАВСУЗ холбоонд ханджээ. Тэдэнд тулгараад буй дараах хүндрэл, бэрхшээлийг шийдвэрлэж өгөхийг УОК болон Гадаад харилцааны яаманд хүсэлт тавьжээ.

1. 2021-2022 оны хичээлийн жилд биечлэн танхимаар сурахгүй тохиолдолд сургуулиас хасах, эсхүл зарим сургуулиуд нь суралцаж буй чиглэлээр нь Монголд шилжүүлэх тухай санал тавьж байгаа. Гэвч нэгэнт ОХУ-д суралцахаар зорьсон оюутнуудын хувьд тус улсдаа үргэлжлүүлэн суралцах хүсэлтэй байгаа аж. 

2. 2020-2021 оны хичээлийн жилийн шалгалтаа заавал биечлэн очиж өгөхийг шаардаж байгаа. Очиж өгөөгүй тохиолдолд анги дэвшүүлэхгүй байх эсвэл сургуулиас хасагдах эрсдэл маш өндөр байна.

 3. Зарим мэргэжлээс хамааран дадлагаа заавал ОХУ-д биечлэн хийх шаардлагатай, хийгээгүй тохиолдолд дадлагыг тооцохгүй гэжээ 4. Зарим сургуулиуд нь жилийн чөлөө олгох санал тавьжээ.

Тиймээс дээрх асуудлыг хоёр улсын дээд түвшинд  авч хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг оюутнууд хүсэж байгаа аж.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Сэтгүүлч С.Будрагчаа: Бага насны үр минь маш их айж уйлсан байна 3 цагийн өмнө
Ө.Шижир: Иргэд тэр ноогдол ашгаараа өрөө төлөх, махаа авах зэрэг нь засгийн газарт ямар ч падгүй 4 цагийн өмнө
Оюутолгойн 3 их наядын ногдол ашгаас нэг иргэний нэрийн дансанд 830-850 орчим мянган төгрөг бичигдэх ёстой 5 цагийн өмнө
А.Отгонбаяр: Сурах бичигт хүнийг гурван хөлтэй, математикийн номд гарыг нь дөрвөн хуруутайгаар дүрсэлсэн байна 7 цагийн өмнө
Таны хөрөнгө - Таны боломж 8 цагийн өмнө
Дундговь аймаг “Намрын мод тарих өдөр”-өөр 299 мод тарилаа 9 цагийн өмнө
Энэ өвөл төрөх ээжүүдийн анхааралд 10 цагийн өмнө
HUAWEI утасны талаар таны бодлыг өөрчлөх нэг мэдээлэл 10 цагийн өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчлал хийнэ Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
“New normal 2026” Инновац, хиймэл оюун салбар хуралдаанаар үргэлжилж байна Өчигдөр
Хөвсгөлийн сургуулиудын түлш дуусаж, хүүхдүүд даарч хичээллэх үү? Өчигдөр
О.Батчулуун: Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлтийн төмөр зам түгжрэл, ачаа тээврийн асуудлыг шийднэ Өчигдөр
Зээлээр авсан машинаа жолооны эрхгүй хүнд мөргүүлж хураалгах дээрээ тулаад байна Өчигдөр
Татварын хуулийн өөрчлөлтүүд ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс эхэлнэ Өчигдөр
997 баавгай суурьшлын бүсэд үзэгдэж 20-ийг нь аюулгүй болгожээ Өчигдөр
ЦАГ АГААР: Нийслэлд +8 хэмийн дулаан Өчигдөр
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна Өчигдөр
С.Даваасүрэн: Түлшийг богино хугацаанд асаах түргэн асаагчийг судалж байна 2026/10/13
Төрийн банк “Бодь Цогт Групп” ХХК-тай хамтран ногоон санхүүжилтийг дэмжинэ 2026/10/13