С.Ганбат генералын гэрээс 1 сая ам.доллар, улстөрчидтэй холбоотой нууц бичлэгүүд олджээ

Өнөрцэцэг
2021/07/08

Цагдаагийн харьяа дотоодын цэргийн штабын дарга, генерал С.Ганбатыг долдугаар сарын 5-ны үүрээр тагнуулаас саатуулж, 15 хоног цагдан хорих шүүхийн шийдвэр гарсан. Түүний гэрээс 1 сая ам.доллар, гүйцэтгэх ажлын техник хэрэгсэл, эрүүгийн цагдаагийн гүйцэтгэх ажлын маш нууц мэдээллүүд мөн улстөрчидтэй холбоотой нууц мэдээ, бичлэгүүд олдсон нь хамгийн их анхаарал татаж байгаа юм. Тиймээс түүнд Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан.

Тэрбээр өнгөрөгч тавдугаар сард  экс Ерөнхийлөгч Х.Баттулгаас “Бригадын генерал” цол хүртсэн нь ч учиртай гэж улс төрийн хүрээнийхэн ярьдаг. Учир нь  цагдан хоригдож буй С.Ганбат нь Баянхонгорын аймгийнх. Энэ утгаараа Ерөнхийлөгч асан Х.Баттулга буухаасаа өмнө түүнд генерал цол олгожээ. Үүнээс гадна УИХ-ын дарга Г.Занданшатар генерал С.Ганбаттай тун ойр  юм байна. 

С.Ганбат нь  цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас төрсөн 16 дахь генерал юм. Тэрбээр цагдаа, дотоодын цэргийн байгууллагад тасралтгүй 35 жил ажиллаж буй. Тодруулбал, Эрүүгийн цагдаагийн газарт төлөөлөгчөөс авахуулаад, тасаг, хэлтсийн дарга, сүүлд Эрүүгийн цагдаагийн газрын даргаар хүртэл ажиллаж байсан мэргэжлийн эрүүгийн тагнуулын ажилтан юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Сэтгүүлч С.Будрагчаа: Бага насны үр минь маш их айж уйлсан байна 8 цагийн өмнө
Ө.Шижир: Иргэд тэр ноогдол ашгаараа өрөө төлөх, махаа авах зэрэг нь засгийн газарт ямар ч падгүй 9 цагийн өмнө
Оюутолгойн 3 их наядын ногдол ашгаас нэг иргэний нэрийн дансанд 830-850 орчим мянган төгрөг бичигдэх ёстой 10 цагийн өмнө
А.Отгонбаяр: Сурах бичигт хүнийг гурван хөлтэй, математикийн номд гарыг нь дөрвөн хуруутайгаар дүрсэлсэн байна 12 цагийн өмнө
Таны хөрөнгө - Таны боломж 12 цагийн өмнө
Дундговь аймаг “Намрын мод тарих өдөр”-өөр 299 мод тарилаа 13 цагийн өмнө
Энэ өвөл төрөх ээжүүдийн анхааралд 14 цагийн өмнө
HUAWEI утасны талаар таны бодлыг өөрчлөх нэг мэдээлэл 15 цагийн өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчлал хийнэ Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
“New normal 2026” Инновац, хиймэл оюун салбар хуралдаанаар үргэлжилж байна Өчигдөр
Хөвсгөлийн сургуулиудын түлш дуусаж, хүүхдүүд даарч хичээллэх үү? Өчигдөр
О.Батчулуун: Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлтийн төмөр зам түгжрэл, ачаа тээврийн асуудлыг шийднэ Өчигдөр
Зээлээр авсан машинаа жолооны эрхгүй хүнд мөргүүлж хураалгах дээрээ тулаад байна Өчигдөр
Татварын хуулийн өөрчлөлтүүд ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс эхэлнэ Өчигдөр
997 баавгай суурьшлын бүсэд үзэгдэж 20-ийг нь аюулгүй болгожээ Өчигдөр
ЦАГ АГААР: Нийслэлд +8 хэмийн дулаан Өчигдөр
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна Өчигдөр
С.Даваасүрэн: Түлшийг богино хугацаанд асаах түргэн асаагчийг судалж байна 2026/10/13
Төрийн банк “Бодь Цогт Групп” ХХК-тай хамтран ногоон санхүүжилтийг дэмжинэ 2026/10/13